x

Засгийн газрын автобаазыг төсвөөс санхүүжүүлэхгүй, автомашины тоог хасна

“Засгийн газрын авто бааз” улсын төсөвт үйлдвэрийн газрыг төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулж, дүрмийг баталлаа.

“Засгийн газрын авто бааз” сүүлийн жилүүдэд алдагдалтай ажилласан нь тус байгууллагын үндсэн үйл ажиллагаа болох төрийн байгууллагад үзүүлэх авто тээврийн хэрэгслийн үйлчилгээний тарифыг хатуу тогтоосонтой холбоотой бөгөөд улсын төсвөөс цалингийн санхүүжилтэд гурван тэрбум төгрөг олгож байжээ.

Төрийн хэмнэлтийн тухай хуульд “төр, олон нийтэд үзүүлж байгаа үйлчилгээний орлогоор өөрийгөө санхүүжүүлэх боломжтой төсөвт байгууллага, улсын үйлдвэрийн газруудыг аж ахуйн тооцооны зарчмаар ажиллуулах, тухайн чиг үүргийг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудтай гэрээ байгуулан гүйцэтгүүлэх…” гэж заасан.

“Засгийн газрын авто бааз” УТҮГ-ыг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулснаар санхүүгийн хувьд улсын төсвөөс авдаг цалингийн санхүүжилт байхгүй болж, төсөвт дарамт учруулахгүй болох бөгөөд нөгөө талдаа зах зээлийн зарчимд нийцсэн үнэ тарифаар үйлчлэх замаар орлогоо нэмэгдүүлж, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх, улмаар тус үйлдвэрийн газрын ашигт ажиллагаа дээшилнэ гэж үзсэн байна.

Энэ тухай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-"Засгийн газрын Авто бааз төсөвт үйлдвэрийн газар нь 164 авто тээврийн хэрэгсэлтэй 210 орчим ажилтантай. Жилдээ улсын төсвөөс 3-3.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг байсныг цаашид 100 автомашинтай 105 ажилтантай, төсвөөс санхүүждэггүй байгууллага болгож байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу 250 машиныг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хураан төвлөрүүлсэн. Ойрын хугацаанд дахин 205 автомашиныг хураан төвлөрүүлнэ. Өөрөөр хэлбэл, нийт 509 автомашиныг хураан төвлөрүүлж, автомашин зайлшгүй хэрэглэх шаардлага бүхий эмнэлэг, онцгой, цагдаа, хил хамгаалах, гаалийн байгууллагад хэрэгцээнд тохируулан тарааж өгнө.

Харин төрийн байгууллага ашиглах боломжгүй, элэгдэл нь байх ёстой хэмжээнд хүрсэн автомашинуудыг дуудлага худалдаанд оруулна. Өнгөрсөн хугацаанд нийт 23 автомашиныг 120 гаруй сая төгрөгөөр үнэлж, дуудлага худалдаанд оруулсан. Олон аж ахуйн нэгж дуудлага худалдаанд оролцож, нийт үнэлгээ нь 375 сая төгрөгт хүрсэн байна.

Үлдсэн автомашинуудыг хэрэгцээт байгууллага руу нь шилжүүлнэ. Мөн орон нутгийн хэрэгцээнд буюу сум, багийн эмнэлэгт шилжүүлнэ. Гэхдээ хуулийн хүрээнд УИХ-аар оруулж, тогтоол батлагдсанаар шилжүүлэх ажлаа хийх юм" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 3 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 10 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 13 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 14 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин Нийтийн талбайд зөвшөөрөлгүй ажилласан авто зогсоолыг хааж, автомат хаалтуудыг буулгажээ Уржигдар 15 цаг 31 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top