x

Ж.Ганбат: ЭТТ сүүлийн зургаан хоногт Монгол Улсад 15.8 сая ам.доллар оруулж ирсэн

Эрдэнэс Тавантолгой ХК-д аравдугаар сарын 26-нд онцгой дэглэм тогтоох шийдвэрийг Засгийн газар гаргаж, бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон. Тус компани дээр нөхцөл байдал ямар байгаа талаар төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Миний бие аравдугаар сарын 26-ны 15:00 цагт Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна. Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу эн тэргүүнд 500 сая ам.долларыг Монгол Улсад оруулж ирэхэд анхаарч, гол ажлаа зохион байгуулсан. Энэ хүрээнд Боомт сэргэлтийн үндэсний хороонд асуудлуудыг танилцуулахад тус хорооноос Баасан гарагт шийдвэрээ гаргаж, тухайн өдрийн оройноос нүүрс тээвэрлэлт эхэлсэн. 

Намайг ажил авахад Тавантолгойн уурхай дээр 20 орчим километр газарт 500 орчим машины цуваа үүссэн, нүүрсээ ачихад хүндрэлтэй байдалд орсон байсан. Оновчтой зохион байгуулснаар уурхай дээр бөөгнөрсөн тээврийн хэрэгслүүдийн тоог буурууллаа.

Мөн аравдугаар сарын 26-наас хойш буюу томилогдсон өдрөөсөө хойш 378 мянган тонн нүүрсийг уурхайгаас Цагаан хад, Цагаан хаднаас цааш борлуулах замаар 15.8 сая ам.долларыг Монгол Улсад оруулаад байна. Энэ байдлаараа ондоо багтаж Монгол Улсад 500 сая ам.доллар оруулж ирэх бүрэн боломж бий. 

ЭТТ ХК өмнө нь 200-300 орчим тээврийн хэрэгслээр 20-30 мянган тонн нүүрсийг экспортод гаргаж байсан бол аравдугаар сарын 26-наас хойш өнөөдрийн байдлаар 657 тээврийн хэрэгслээр 74.8 мянган тонн нүүрсийг өдөрт гаргаж байгаа.

500 сая ам.долларыг оруулж ирэхэд өдөрт хамгийн багадаа 84 мянган тонн нүүрсийг уурхайгаас Цагаан хад руу тээвэрлэж, сардаа 2.5 сая тонн нүүрс экспортолж байж, сард 250 сая ам.доллар оруулж ирэх боломжтой байгаа юм" гэлээ.

ЭТТ ХК-д офтек нөхцөлтэй гэрээ дөрөв бий бөгөөд нэг нь маш нууцын, нэг нь нууцын зэрэглэлтэй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 7 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 11 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 17 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 21 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 14 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top