x

Ж.Батбаясгалан: Иргэнээ төлөөлөх гүүр нь байж, хараат бусаар ажиллана

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны болон Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо.

Энэхүү арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэлийн үе үеийн удирдлагууд, Монгол Улсад суугаа элчин сайдын төлөөлөл, нийслэл Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн салбарт тодорхой үр дүнтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Д.Сумъяабазар: Иргэнд ээлтэй хөгжлийн төв болгон хотоо хөгжүүлэхийн төлөө нутгийн өөрөө удирдах байгууллагатай нягт хамтарна

Хотын дарга Д.Сумъяабазар онгол Улс 1992 онд дөрөв дэх Үндсэн хуулиа  баталж, хэрэгжүүлснээр өдгөө 30 жил болж байна. Ингэхдээ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын зарчмыг тогтоосон, өмчийн олон хэлбэр бүхий зах зээлийн эдийн засагт суурилсан ардчилсан нийгмийг цогцлоон байгуулах тогтолцооны үндсэн суурийг тавьсан юм.

Хотын өмнө, нийслэлчүүдийн өмнө тулгамдсан олон асуудлыг бид орон нутгийн өөрөө удирдах байгууллагатай хамтран нэгэн зорилго, нэгэн сэтгэлээр шийдвэрлэж ирлээ.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийслэл Улаанбаатар хотын өрхийн тоо 3.3 дахин өсөж, хоёр хүн тутмын нэг нь хотод амьдардаг болсон. Мөн хотын дотоодын нийт бүтээгдэхүүн 1996 онд 91.9 тэрбум төгрөг байсан бол 2021 онд 27.4 их наяд төгрөг болж, бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын тоо 1993 онд 15,484 байсан бол 2022 оны хагас жилийн байдлаар 175,594 болж 11.3 дахин нэмэгдсэн байна.

Ийнхүү өдөр ирэх тусам хаяагаа тэлсээр буй Улаанбаатарыг иргэнд ээлтэй, инновац технологид суурилсан хөгжлийн төв болгон хөгжүүлэхийн төлөө НИТХ,  засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагатай цаашид ч нягт хамтран ажиллана гэв.

Ж.Батбаясгалан: Иргэнээ төлөөлөх гүүр нь байж, хараат бусаар ажиллана

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан "Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бол иргэд нь төлөөлөгчөөрөө дамжуулан төрийн эрхийг барьж буй сонгодог хэлбэр. Тийм ч учраас төлөөлөгчдөд иргэдийн нийтлэг эрх ашгаас илүү дээгүүр улс төрийн эрх ашиг гэж байх ёсгүй. Тиймээс бид Үндсэн хуулинд батлан тунхагласан үндсэн эрхийг ханган, иргэнээ төлөөлөх гүүр нь байж, аливаа улс төрийн ашиг сонирхлоос ангид, хараат бусаар ажиллах болно.

Нийслэл хотоо иргэдийнхээ хүсэл, шаардлагад нийцсэн метрополис хот, инновац технологид суурилсан хөгжлийн төв, эдийн засгийн  хөгжлийн бааз суурь, дэд бүтэцтэй болгох үүрэг энэ удаагийн нийслэлийн парламентад оногдож байна" хэмээлээ.

Л.Ядамсүрэн: НИТХ хотын удирдлагатайгаа хамтран нийслэлийнхээ амьдралыг шинэ түвшинд гаргаж чадсан

НИТХ-ын дарга асан Л.Ядамсүрэн "Одоогоос 30 жилийн өмнө монголчуудын амьдралд эрс өөрчлөлт гарсны нэг нь Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэн байгуулагдсан явдал. Түүнээс хойш гурван арван өнгөрсөн нь түүхийн хувьд богино мэт санагдавч, амжилт бүтээлээ харахад чамгүй хугацаа. НИТХ хотын удирдлагатайгаа хамтран олон зүйлийг өөрчлөн шинэчилж, нийслэлийнхээ амьдралыг шинэ түвшинд гаргасанд баяртай байна. Цаашид ч хотынхоо тулгамдсан асуудлыг шийдэж, бэрхшээлийг хамтын хүчээр даван туулж чадна гэдэгт итгэж байна" гэсэн юм.

Рамачандран Павит: Улаанбаатарт найдвартай, хэмнэлттэй, хүртээмжтэй дэд бүтцийг бий болгоход дэмжлэг үзүүлнэ

Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Рамачандран Павит "Азийн хөгжлийн банкны зүгээс 2012 оноос хойш Хотын захиргаа болон Засгийн газартай хамтраад гэр хорооллыг дахин төлөвлөх, шинэчлэх ажилд идэвхтэй хамтран ажилласан нь үр дүнгээ өгсөөр байна. Бид цаашид энэ чиглэлд хувийн хэвшилд хөрөнгө оруулах зорилгоор нийт 570 сая ам.долларын өртөгтэй “Улаанбаатар хотын ногоон байгууламж”, мөн оршин суугчдыг хямд орон сууцаар хангах хотын шинэчлэлийн төслийг хэрэгжүүлэх юм.

Нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд найдвартай, хүртээмжтэй, хэмнэлттэй дэд бүтцийг бий болгох нь асар чухал. Тиймээс энэ чиглэлд хийх ажил, гаргах хүчин чармайлт бүрийг Азийн хөгжлийн банкны зүгээс дэмжсээр байх болно" хэмээлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.132)
    Та хоёрт хэн ч итгэхгүй
    2022 оны 11 сарын 02 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 8 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 12 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 18 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 22 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 14 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top