x

Өнөөдрөөс эхлэн УБТЗ зорчигч болон ачаа тээврийн нэмэгдсэн үнээр үйлчилнэ

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг орон нутгийн, олон улсын зорчигч тээврийн галт тэргээр зорчих тарифаа 50 хувиар, мөн ачаа тээвэрлэлтийн үнээ нэмжээ.

Тус ХНН зарим ачаа тээврийн бүлэг, зорчигч тээврийн үнэ, тарифыг индексжүүлэх талаар “Зөвшөөрөл хүсэх” тухай хүсэлтээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт илгээсэн байна. ШӨХТГ Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас холбогдох санал авчээ.

Ингээд хүнс, барилгын материал, шатахуун зэрэг нийгмийн чанартай ачаа тээврийн үнэд өөрчлөлт оруулахгүй, хэвээр үлдээхээр шийдсэн байна. Харин экспортын ачаа тээвэр, зорчигч тээвэрлэлтийн үнэ тарифыг дараах хувиар индексжүүлжээ:

  • Экспортын зэс, цайрын баяжмалын тээвэрлэлтийн үнэ тарифыг 20%

  • Экспортын төмрийн хүдрийн тээвэрлэлтийн үнэ тарифыг 15%

  • Экспортын жонш тээвэрлэлтийн үнэ тарифыг 15%

  • Экспортын нүүрсний тээвэрлэлтийн үнэ тарифыг 20%

  • Орон нутгийн, олон улсын зорчигч тээвэрлэлтийн үнэ тарифыг 50%-иар индексжүүлнэ.

Энэ шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна.

Зорчигч тээврийн тарифыг 2017 оноос хойш индексжүүлээгүй байна. Өмнөх тарифаар орон нутгийн зорчигч тээврийн нийтийн вагон УБ-Дархан чиглэлд 6000 төгрөг байсан бол уг чиглэл дэх том оврын автобус 20600, суудлын тэрэг (такси) 31000 төгрөг байна. Харин өнөөдрөөс энэ чиглэлд иргэдэд үйлчлэх үнэ 9000 төгрөг болов.

АЖ АХУЙН НЭГЖИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНИЙГ ХЭЗЭЭ НЭМЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

Энэ сарын 1-нээс эхлэн ААН-үүдийн эрчим хүчний үнийг өсгөнө гэж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлсэн юм.  Тэрээр өнгөрсөн сард УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгөхдөө “Эрчим хүчний салбар хүнд байдалд байна. Нүүрсний уурхайнуудад хэрэгтэй эргэлтийн хөрөнгө 109 тэрбум төгрөгт хүрсэн.

  1. Багануурын уурхайд 61,

  2. Шивээ-Овоогийн уурхайд 33,

  3. Шарын голын уурхайд 14 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэхгүй бол санхүүгийн хомсдолд орсон.

Мөн эрчим хүчний үйлдвэр, компаниуд ч нөхцөл байдалтай. Бид ОХУ-аас оргил ачааллын цагт (18.00-22.00) баруун болон төвийн бүсээрээ дамжуулан цахилгаан импортолдог. Энэ онд хүлээж буй гүйцэтгэлээр ханшийн алдагдал 37,8 тэрбум төгрөгт хүрэх нөхцөл үүссэн. Энэ мэтээр эрчим хүчний салбарт өнөөдрийн байдлаар 432 тэрбум төгрөгийн онцгой шаардлага үүссэн. Тиймээс арваннэгдүгээр сарын 1-нээс эрчим хүчний үнэ нэмэх саналыг Эрчим хүчний зохицуулах хооронд тавьсан. Өрхүүдийн дулаан цахилгаан, эрчим хүчний үнийг нэмэхгүй. Харин аж ахуйн нэгжүүд 5000квт хүртэл хэрэглээтэй бол 14 хувь, түүнээс дээш бол 28 хувиар нэмнэ.

Уул уурхайн компаниуд, банк, үүрэн телефоны операторууд гэх мэт санхүүгийн ачааллыг дааж чадах байгууллагуудын 200 мянган кВт хүртэл 28 хувь, үүнээс дээш хэрэглээнд нь 38 хувийн нэмэгдэл тооцно. Эрчим хүчний үнэ тарифыг ойрын хугацаанд яаралтай нэмэхгүй бол гал алдах тул аргагүй эрхээр ийм шийдвэр гаргасан” гэсэн юм.

Сэлбэг, түлшний үнийн өсөлт, зардалд нөлөөлж буй бодит хүчин зүйлсийн улмаас эрчим хүчний компаниуд

  • 2020 онд 92 тэрбум төгрөг,

  • 2021 онд 78 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ.

Эрчим хүчний зохицуулах хороо энэ саналыг дэмжээд, ХЗДХЯ-нд шийдвэрээ танилцуулжээ. Тус яам шийдвэртэй танилцаж, хууль тогтоомжид бүртгэнэ. Үүний дараа “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэснээр ААН-үүд эрчим хүчний үнэ тарифыг нэмсэн шийдвэр хүчин төгөлдөр болно. Одоогоор энэ шийдвэр хэзээнээс хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байна.  

Дээрх шийдвэр хүчин төгөлдөр болсноор сард 6000 кВт.ц цахилгаан хэрэглэсэн байгууллагын эхний 5000 кВт.ц цахилгааныг 14 хувиар нэмсэн тарифаар, үлдсэн 1000 кВт.ц цахилгааныг 28 хувиар нэмэгдсэн тарифаар буюу шаталсан байдлаар тооцно.

Нийт 50 мянган үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын 82 хувь буюу 41 мянган хэрэглэгч 5000 кВт.ц-аас бага цахилгааны хэрэглээтэй. Үүнд ихэвчлэн хүнс, барааны дэлгүүр, хүнсний жижиг үйлдвэрлэл, кофе шоп, үсчин гоо сайхан гэх мэт жижиг, дунд бизнес эрхлэгчид хамаардаг аж.

Мөн төсвийн байгууллагын цахилгааны төлбөрийг хэрэглээнээс үл хамааран 28 хувиар нэмсэн тарифаар тооцно. Уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрийн ангиллын хэрэглэгчийн тарифыг мөн хэрэглээнд үндэслэн шаталсан байдлаар өөрчилнө. Сарын

  • 200 мянган кВт.ц хүртэл хэрэглэсэн цахилгааныг 28 хувиар нэмэгдүүлсэн тарифаар,

  • 200 мянган кВт.ц-аас дээш хэрэглэсэн цахилгааныг 38 хувиар нэмэгдүүлсэн тарифаар дээр дурдсан шаталсан зарчмын дагуу тооцно.

Уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрийн ангиллын хэрэглэгчдийн дийлэнх нь олборлосон бараа, бүтээгдэхүүнээ экспортод гаргаж, олон улсын зах зээлийн үнээр борлуулдаг. Иймд цахилгааны тариф нь энгийн үйлдвэр, аж ахуйн нэгжийн тарифаас харьцангуй өндөр байдаг.

Мөн энэ удаагийн тарифын өөрчлөлтөөр арилжааны банк, интернэт, үүрэн холбоо эрхлэгчид, согтууруулах ундаа үйлдвэрлэгч болон криптовалют олборлох үйл ажиллагаа эрхлэгчдэд уул уурхайн ангиллын хэрэглэгчтэй ижил тарифыг мөрдүүлэхээр тооцжээ.

Эрчим хүчний зохицуулах хорооны үнэ нэмэх шийдвэрийг “Төрийн мэдээлэл”-д хэвлэснээр бүх бүсэд шинэчилсэн тарифыг мөрдөх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 8 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 11 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 18 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 21 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 14 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин А.Ганбаатар: Баялгийн сангууддаа зөв менежмент хийж чадвал улсын төсөв хоёр дахин нэмэгдэх боломжтой Уржигдар 15 цаг 34 мин ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт улсын хэмжээнд 18 хувьтай байна Уржигдар 15 цаг 33 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top