x

Аса аварга, сайд Ч.Хүрэлбаатар нар гар барьсны цаана...

Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар, Аса Ч.Дагвардорж нар өнгөрөгч намар Хаан банкны асуудлаас болж соошлаар ширүүхэн тулсан билээ.

Ч.Хүрэлбаатар гишүүн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр “ХААН банкны 60 хувийг хэн авсан бэ? Цэвэр мөнгө мөн үү?” гэж асуусны дараа Ч.Дагвадорж аварга “Муусайн дөрвөдүүдийг алсан ч яадаг юм. Дандаа хагалан бутаргах санаатай. Баядуудыгаа байнга дээрэлхэнэ, муусайн гөлөгнүүд” гэх мэтчилэн соошлаар агсан тавьж, Ч.Хүрэлбаатар нь хариуд нь, “Юун гуя? гэдэг болов. ХААН-ын луйварт оролцсон нөхөд эхнээсээ үсрээд гараад ирлээ, удахгүй бусад нь ч гарч ирнэ. Нүүрс, төмөр замын хулгайгаар хөлжигсөд, ард түмний өмч хөрөнгийг шамшигдуулагчид, эрүүл мэнд, тэтгэврийн сангийн тонуулчдад доромжлуулна гэж харин ч байхгүй. Бага сагаарай” хэмээн жиргэж байсан билээ.

Гэвч энэ явдлаас хойш жилийн дараа Асашёрюү Д.Дагвадорж Ч.Хүрэлбаатараас уучлал гуйжээ. Тэр өөрийн соошил хуудсаар дамжуулж “Та бид хоёр муудаад ойндоо хүрэх нь. Миний хэлсэн үг хүндээр туссан бол үгээ буцаая, уучлаарай. Эр улсууд маргаа л биз. Увсын ард түмнийг муулаагүй юм шүү, надад ч гэсэн олон найз бий. За тэгээд амжилт” хэмээн бичжээ. Ч.Хүрэлаатар ч гэсэн аваргын уучлалтыг хүлээж авснаа бичээд амжилт хүссэн байна.

Гэвч энэ хоёр хүний харилцааны гэнэтийн энэ “дулаарал” олон хүний хувьд “сэжиг бүхий” харагдаж байгаа бололтой. Ялангуяа Ч.Хүрэлбаатар нь энэ удаа Эдийн засгийн хөгжлийн сайд болсон хийгээд Аса аваргын ах, хотын дарга Д.Сумъяабазарын хэрэгжүүлэхээр улайрч буй хотын төмөр зам буюу LRT төслийг "хэзээ ч хэрэгжүүлэхгүй" гэж хэлснээс хойш удаагүй байхад хоёр эрхэм харилцан гар барьсан нь ч тэр. Түүнчлэн арав гаруй жил хэл ам таталж байгаа Аса цирк, Үндэсний хөрөнгө орулалтын банкны асуудал чухам хаашаа эргэх бол хэмээн олон хүн сэтгэл түгшиж байна. Хуучин цагт “Баяд хэрэлдвэл барлагийн биед цус” гэж ярьдаг байлаа. Орчин үед тэдний хэрэлдэх биш, хэлхэлдэх нь илүү аюултай харагддаг болчихоод байгаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ираныг шаналган Израиль руу аврал эрэв Уржигдар 13 цаг 00 мин Их Британийн хаан III Чарльз олон нийтийн үйл ажиллагаандаа эргэж орно Уржигдар 12 цаг 17 мин Зургаан нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө Уржигдар 11 цаг 36 мин Австри Улс болон Улаанбаатар хот эрчим хүч, эрүүл мэнд, нийтийн тээврийн салбарт хамтарна Уржигдар 11 цаг 32 мин У.Хүрэлсүх: Хүүхэд залууст эх оронч үзэл олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ Уржигдар 10 цаг 37 мин Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр Оросыг дэмжиж, хүнсний хараат байдал руу түлхэж байна Уржигдар 10 цаг 19 мин Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Уржигдар 10 цаг 01 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан Уржигдар 09 цаг 51 мин Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон байна 2024-04-26 Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа 2024-04-26 Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна 2024-04-26 ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав 2024-04-26 Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна 2024-04-26 Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ 2024-04-26 Парис хот руу аялах азтанууд тодорлоо 2024-04-26 Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ 2024-04-26 “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 2024-04-26 "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 2024-04-26 Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 2024-04-26 Эрх чөлөөний үнэ цэнэ 2024-04-26
iИх уншсан
"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Ираныг шаналган Израиль руу аврал эрэв Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж зас...
Top