x

Ослын хохирогч Я.Дарханцэцэг: Машинаа мөргүүлчхээд Lexus авсан гэдэг нь худлаа

Энэ сарын 10-ны өдөр Олимп хотхоны хойд замд долоон машин мөргөж, 12 настай хоёр хүүхэд гэмтээсэн ноцтой осол гарсан.

Уг хэргийн хохирогч болох Приус-41 маркийн машинтай зорчиж явсан иргэн Я.Дарханцэцэгтэй ярилцлаа.

-Таны хохирол үнэлгээгээр тогтоогдоод хэдэн төгрөг гарсан бэ?

-Үнэлгээ тогтоолгоход 3.2 сая төгрөг гарсан. Албан ёсны үнэлгээний байгууллагаар нь тогтоолгосон.

-Тухайн хохирлоо бүрэн төлүүлж чадсан уу?

-Машинаа засуулаад хохирлын төлбөрөө бүрэн авч чадсан. Машины хохиролд 3.7 сая төгрөг авсан.

-Таны биед эрүүл мэнд талаасаа өөрчлөлт гарсан уу?

-Эмнэлгээр хэсэг явлаа. Хүзүүний 4-5 дугаар үеийн зөөлөн эд гэмтсэн байна гэсэн. Түүнийгээ шүүх эмнэлгээр тогтоолгоод маргааш (өнөөдөр) эмнэлэгт хэвтэх гэж байна.

-Хохироосон этгээдээс хохирлын төлбөрөө гаргуулан авах боломжтой гэж байна уу?

-Боломжтой гэсэн. Эмнэлэгт хэвтсэн баримт, эмнэлгийн төлбөр зэргээ байцаагчдаа өгөөд хохироосон хүнээс гаргуулах юм байна лээ.

-Тухайн хүнтэй биеэр уулзсан уу?

-Тэр осол гарсан өдрөө цагдаагийн газар нэг л удаа уулзсан. Түүнээс хойш ерөөсөө уулзаагүй.

-Тухайн үед цагдаагийн газар байхад уучлалт гуйж, хохирол барагдуулах талаар хэлсэн үү?

-Юу ч хэлээгүй. Чив чимээгүй л зогсоод байсан. Дараа нь ээж нь цагдаагийн газраар ирээд байгаа шүү дээ. Тэгэхдээ л та бүхний хохирлыг бүрэн барагдуулна гээд яриад байсан.

-Сошиалаар долоон хохирогчийн талаар янз бүрийн мэдээлэл яваад байх юм. Приус маркийн машинаа солиод lexus маркийн автомашин авсан гэдэг нь үнэн үү?

-Тийм зүйл байхгүй. Машинаа мөргүүлчхээд Lexus авсан гэдэг нь худлаа. Долоон машины хамгийн их хохирсон нь приус-20 маркийн машинтай нэг ах байсан. Тэр бүр бүтэн эргээд юу ч үгүй мөргүүлсэн. Түүнд л хамгийн их хохирол буюу 11 сая төгрөг гарсан юм байна лээ. Тэр машин бүр асахаа болиод зам дээр нам зогссон. Гэтэл мөнгө аваад амаа таглууллаа, приусээ Lexus болголоо гэж бичээд байгаа нь ор үндэслэлгүй худал мэдээлэл.

-Сошиалд дайралтууд их яваад байх шиг байна?

-Намайг мөнгө аваад амаа таглуулсан, приусээ солиод уначихсан уу гэх мэтээр маш их дайралтууд фэйсбүүк, твиттерээр ирж байна. Тийм зүйл ерөөсөө байхгүй. Бид хоорондоо утсаар ч ярьж үзээгүй, юу ч яриагүй. Яг хуулийн байгууллагаараа л явж байгаа.

-Танаас бусад хохирсон иргэд дуугарахгүй гээд байгаа шүү дээ?

-Би тэр хэргийн талаар анх бичлэг хийж твиттерт тавьсан. Анхнаасаа дуугарсан, дуугарсан хэвээрээ л байгаа. Би тухайн үед хохирсон хүүхдүүдийн өмнөөс юм ярьж болохгүй шүү дээ. Тэр хохироосон эмэгтэйгийн өмнөөс ч ярьж болохгүй. Өөрийнхөө зүгээс бол дуугарах ёстой бүх зүйлээ олон нийтэд хэлээд, мэдээлээд яваа. Тухайн үед ч тэр охинд санаа зовоод ГССҮТ рүү очиж дээшээ хүүхдийн тасаг руу нууцаар орж хохирогч охины биеийг асуугаад л явж байсан.

-Сошиалд иймэрхүү хэргийн талаар анх мэдээлсэн хүн нь шүү дээ. Энэ бүхний дараа юу мэдрэв?

-Манайхан чинь тэр чигтээ аймшигтай болчихжээ. Би сүүлдээ айж байна. Эхэндээ бол ингэж болохгүй яана аа, ямар аймшигтай юм бэ, аймаар хэрэг гарч гээд бүгд гайхаж хүлээж авсан. Дунд үеэс нь өөрсдийн зүгээс дүгнэлт хийж эхэлж байгаа юм. Яг тэгсэн юм байна, ингэсэн юм болов уу, аа ийм юм болчихсон юм байна гээд л. Өөрсдөө тайлбарлаад явчихдаг юм байна.

Төгсгөл үедээ бол ямар ч хүнийг шууд буруутгаад эхэлдэг юм байна лээ. Яг тэр мөчид яасныг өөрсдөө хараагүй байж буруутгадаг. Би анх нийгэмд дохио өгснөөрөө өөрөө буруутан болоод л байж байна. Бодит үнэн ийм л байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 3 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 17 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 27 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 31 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 37 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 41 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 14 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top