x

Б.Мөнхбаатар: Олимпизм хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ даруйхан ажлаа хийхгүй бол бид 2024 оны олимпийг өнжих нь

Хоёр жил хүрэхгүй хугацааны дараа Францын нийслэл Парис хотод зуны олимпийн наадам болно. Эв санааны бэлгэдэл олимпийн наадамд энэ удаа Монголын шигшээ баг оролцохгүй байх бодит эрсдэл нүүрлээд байгааг спортын салбарынхан онцолж байгаа юм. Энэ асуудлын хүрээнд Багануур дүүргийн Биеийн тамир спортын газрын пауэрлифтингийн багш, дасгалжуулагч Б.Мөнхбаатартай ярилцлаа.

-1964 оноос эхэлж зуны олимпийн наадамд оролцож ирсэн Монголын шигшээ багийн тамирчид Парисийн олимпийг өнжих магадлалтай байна гэх юм. Шалтгаан нь юу вэ?

-Манай шигшээ баг 1964 он Токиогийн олимпийн наадамд анх оролцож байлаа Тэр цагаас хойш зөвхөн 1984 онд АНУ-д болсон олимпийн наадмыг өнжиж оронд нь хамтын нөхөрлөлийн орнуудын тэмцээнд оролцож байсан юм. Тэгвэл энэ удаа олимпийн наадмыг хоёр дахь удаагаа өнжих эрсдэлтэй байна. Шалтгаан нь манайх “WADA” буюу дэлхийн допингийн эсрэг агентлагийн гишүүн орон. Энэ нь допингийн эсрэг агентлагийн журмыг дагаж мөрдөнө, допингийн хууль тогтоомжтой байна гэсэн үг л дээ. Манайд өнөөдөр энэ нь алга. Допингийн эсрэг үндэсний журам гэж зүйлийг батална гэж байсан ч энэ ажил хэрэгжсэнгүй. Өнгөрсөн онд Олон улсын олимпийн хорооноос үүнийгээ энэ оны аравдугаар сарын 27-ны өдрийн дотор баталж, мэдээллээ ирүүлэхгүй бол 2024 оны олимпод Монгол Улсыг оролцуулахгүй байх зэрэг гурван шатны арга хэмжээ авах тухай сануулга ирсэн юм билээ. Ийм ноцтой асуудал үүсээд байхад юу ч болоогүй мэт чив чимээгүй байгааг нь ойлгохгүй байна.

-Допингийн эсрэг үндэсний журам гэж зүйл хаана дарагдаад байна вэ. Батлуулахгүй байх ашиг сонирхол хэн нэгэнд байна уу?

-Өнөөдөо спортын салбар хамгийн тулгамдсан, нэн яаралтай шийдэх асуудал нь энэ болчихоод байна. Б.Бат-Эрдэнэ гэж бөх спорт, олимпизм хариуцсан сайдаар сая томилогдсон. Энэ хүн Допингийн эсрэг журмыг яг одоо батлуулахгүй бол эв санааны бэлгэдэл олимпийн наадмыг монголчууд өнжих бодит аюул нүүрлээд байна. Энэ асуудалд хойрго хандвал хойд хөрш ОХУ шиг бүх төрлийн тэмцээн уралдаанаас хасагдах эрсдэл ойрхон шүү. Магадгүй хэн нэгэн албан тушаалтан хойд хөршийн гар хөл болж үүнийг батлуулахад чагт тавиад сууж байж мэднэ. Олимпийн сайдын тухайд хойд хөршийн албаны улстай сүжрээд яваад байсан. Ямар харилцаа үүсгэснийг нь тодорхой хэлж мэдэхгүй юм. Үүний оронд допингийн эсрэг үндэсний журмаа яаралтай батлах хэрэгтэй. Энэ мэт ажлыг хийлгэх гэж л тэр хүнийг олимпизм хариуцсан сайдаар томилсон байх. Уул нь энэ алба олон улсын туршлагатай дипломат хүний л хийх ажил. Манайхан дархан аваргаа хүндлээд Засгийн газрын гишүүн болгосон. Цаашид хэрхэхийг ёстой хэлж мэдэхгүй юм даа.

-Энэ асуудал цааш үргэлжилбэл өөр ямар эрсдэл үүсэх вэ?

-1984 оных шиг Оростой хамтдаа жижиг тэмцээн хийж таарах болов уу. Олон улсын спортын тэмцээнд хориг тавиулна. Яг л өнөөрийн Орос шиг хувь заяа биднийг угтана. Оросын бүх тамирчид ямар ч тэмцээнд орж чадахгүй байгаа шүү дээ. Бид ч Допингийн эсрэг үндэсний журмаа баталж олон улсын допингийн эсрэг агаентлагт нэгдсэн үүргээ хүлээхгүй бол Оросын яг араас орно.

-Оросын тамирчид нийтээрээ допингийн асуудалд орсон. Энд Камила Валиевагийн жишээг дурдаж болох юм. Дэлхийн допингийн эсрэг агентлагаас журмаа яаралтай батлахыг гэнэт шаардаж байгаа нь ямар учиртай юм бэ. Манай тамирчид допингийн асуудалд ороод байна уу, оросууд шиг?

-Нэг талдаа тийм байж болно. Энд онцлоход, жүдо бөхийн хэдэн гавьяат допингийн асуудалд ороод чимээгүйхэн зодог тайлсан асуудал байгаа. Өөрөөр хэлбэл, допинг хэрэглэсэн хэргийг нь дараад тэр чигт нь зодог тайлуулсан асуудал бий. 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-д зодоглож хүрэл медаль хүртсэн гавьяат тамирчин 2016 оны олимпийн наадамд оролгүй тэр чигтээ алга болсон байдаг. Энэ асуудал нэгийг хэлж байгаа биз. Гэхдээ ямар ч асуудал байсан допингийн эсрэг үндэсний журмыг нэн яаралтай баталж, тамирчдын эрх ашгийг хамгаалах ажил хоолойд тулчихсан байна. Олимпизм хариуцсан сайд үүнийг маш сайн ойлгож байгаа ч хөдөлж өгөхгүй хөшилдөөд байгаа нь хачирхалтай санагдаж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 10 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 19 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 33 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 43 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 47 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 53 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 57 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 14 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top