x

Б.Батмөнх: Бидний судалгаагаар дотоодын койн, токенууд нийт 970 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө татсан

Санхүүгийн зохицуулах хорооны Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч хэлтсийн хянан шалгагч Б.Батмөнхтэй ярилцлаа.

-Дотоодын койнуудыг шалгаж байна. Иргэдийн дунд дотоодын койнууд луйвар байсан юм уу гэх хардалт үүсээд байна. Энэ тал дээр танай зүгээс ямар тайлбар өгөх вэ?

-Санхүүгийн зохицуулах хороо зөвхөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг зохицуулдаг байгууллага. Үүнтэй холбоотойгоор шалгалт явагдаж байна гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явж байгаа боловч албан ёсны хууль сахиулах байгууллагуудаас ямар нэг мэдээлэл ирүүлээгүй байна.

-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль бий. Түүний дагуу одоогоор хэдэн биржид виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх эрх олгосон бэ?

-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн шилжилтийн үеийн зохицуулалт гэж байгаа. Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө үйл ажиллагаа явуулж байсан байгууллагат мөрдөгдөх ёстой. Энэ байгууллагуудаас одоогийн байдлаар есөн байгууллага албан ёсны бүртгэл хийлгэж үйл ажиллагаа явуулж байна.

-Дотоодын токенуудад ойролцоогоор хэд орчим төгрөг төвлөрсөн гэх тооцоо байна вэ?

-Албан бус тоогоор бол Монгол Улсад 2021 оноос хойш нийт 60-70 орчим койн, токенууд анхдагч зах зээл дээр арилжаа хийгдсэн. Бидний судалгаагаар нийт 970 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө татсан.

-Хэрэв дотоодын койнууд луйвар байсан нь тогтоогдвол хохиролыг хэрхэн барагдуулах зохицуулалттай вэ?

-Санхүүгийн зохицуулах хороо хуулиараа зөвхөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг бүртгэх, хяналт тавих чиг үүрэгтэй. Харин виртуал хөрөнгө болох койн токены луйврын шинжтэй асуудал хууль сахиулах байгууллага шалгах үүрэгтэй. Хэрэв тухайн виртуал хөрөнгө гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл цаашид хэрхэхийг шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой юм.

-Дотоодын койнуудыг “White paper” буюу мөрдөх дүрмээ зөрчсөн гэж үзэж байна. Үүнийг мөрдүүлэх тал дээр танай зүгээс ямар арга хэмжээ авч ажилладаг юм бол...

-Өмнө нь ямарч хяналтгүй байсан. Одоо бол СЗХ-д бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид өөрсдийн боловсруулсан дүрэм, журмын дагуу өөрийн платформ дээр шинэ койнууд эсвэл хуучин койнуудыг листлэх, түүнд хяналт тавих журмуудыг баталсан байгаа. Үүгээр тухайн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид койн, токен гаргагчиддаа холбогдох хяналтыг тавьж “White paper”-т байгаа үйл ажиллагааны дагуу явж байна уу гэдэгт хяналт тавина. Хэрэв үүнээс болж ямар нэг хохирол үүсвэл түүнтэй холбоотой асуудал нь ВХҮҮ-чид хариуцах зохицуулалттай.

-Хоёр дахь зах зээл дээр нууцаар их хэмжээний токенуудаа биржээр дамжуулж арилжаалсан гэх яриа гарч байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Хэд хэдэн төрлийн үзэгдэл өнгөрсөн хугацаанд гарсан. ICO, IEO, IDO зэрэг. ICO нь ямар нэг солилцоон дээр гарахгүйгээр анхдагч зах зээлийн хөрөнгө босгох, ямар нэг вэб сайтаар хувь хүний данс тавьж байсан. Үүнтэй холбоотойгоор зарим виртуал хөрөнгө гаргагчид хоёр дахь арилжаа нэр бүхий виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдээр гаргасан тохиолдол байсан. Энэ нь мөн адил тухайн виртуал хөрөнгө, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч хоорондын гэрээний асуудал. Цаашид зөвхөн Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдээр олон нийтээс хөрөнгө оруулалт татах үйл ажиллагаа явагдана гэсэн заалт бий.

-Дэлхийн крипто зах зээлийн одоогийн нөхцөл байдал болон ирээдүйн чиг хандлага ямар байна?

-Дэлхий нийтийн крипто валютын зах зээл уналттай байна. Үүнийг олон улсад крипто өвөл гэж ярьдаг. Энэ уналтаас шалтгаалан монгол токен, койн, виртуал хөрөнгүүд ч уналттай байна. Хэрэглээний үүднээс энэ нь блокчейн технологийн нэг хэрэглэгдэхүүн хэсэг. Дэлхий нийт блокчейн технологи руу шилжих нь цаг хугацааны асуудал бөгөөд үүнд гол хэрэглэгдэх хэрэглэгдэхүүн нь койн, токен юм. Алсуураа бол өөрчлөлтийн эхлэл хэсэг нь явагдаж байна. Гэхдээ Монгол Улсын хувьд өнгөрсөн хугацаанд маш их хэмжээний ашиг олох зорилгоор койн, токен гаргасан. Тодорхой үйл ажиллагааны чиглэлтэй, чиглэлгүйгээр гарсан нь удахгүй ил болох байх.

-Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс энэ тал дээр хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Блокчейн технологи цаашид хөгжих асуудал нь цаг хугацааны асуудал бөгөөд СЗХ олон нийтээс хөрөнгө татаж байгаа хэсэгт л холбогдох хяналтыг тавьж ажиллана. Олон нийтээс хөрөнгө татаж байгаа асуудалд хөрөнгө оруулагчид хохирохгүй байх ёстой. Тэдний эрх ашиг хамгаалагдах ёстой учраас СЗХ үндсэн үүргийнхээ дагуу үүнд хяналт тавин ажиллана. Түүнээс биш энэ технологийг ямар нэг байдлаар хяналт тавихгүй.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 31 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 40 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 54 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 1 цаг 4 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 1 цаг 8 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 1 цаг 14 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 1 цаг 18 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 15 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top