x

П.Наранбаяр: Амласнаа хэрэгжүүлдэггүй хандлага ОХУ-д заримдаа ажиглагддаг

Олон улс судлаач П.Наранбаяртай ярилцлаа.

-Сүүлийн үед цахим орчинд Япон улс манай улсад оруулсан бүх төрлийн хөрөнгө оруулалтаа зогсоох шийдвэр гаргасан гэх мэдээлэл цацагдсан. Та энэ мэдээллийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ бол хуурамч мэдээлэл. Зарим хүмүүс цахим орчинд санаатайгаар цацсан болов уу. Японы Засгийн газар албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байхад энэ мэт худал мэдээлэл тараах нь байж боломгүй үйлдэл. Монгол Улсын гадаад орчин үнэхээр таагүй байна. Хөрш ОХУ Украиныг түрэмгийлэх дайн явуулж байна. Нөгөө талдаа Тайванийн асуудал хурцадмал хэвээр. Удахгүй болох БНХАУ-ын Коммунист намын их хурлаар Си Жиньпин дахин сонгогдвол нэг хүний дарангуйлал тогтлоо гэсэн үг. Ингэснээр манай гадаад орчны таагүй байдал үргэлжилсээр байх болно. Өөрөөр хэлбэл, хоёр хөрш улс дарангуйлал руу явсаар байх нь манай ардчилалд сөрөг нөлөөтэй. Монгол Улс их гүрнүүдийн хайчин харилцаанд өртөх аюул занал ч бодитой байна. Манай улсын хувьд ОХУ-тай тогтоосон сайн хөршийн харилцаагаа үргэлжлүүлэх учиртай.

-Хоёр том гүрний дунд оршиж байгаа манай улс гуравдагч хөршийн бодлогоо ямар хэмжээнд авч явах нь зүйтэй вэ?

-Манай улс гуравдагч хөршийнхөө бодлогыг тодорхойлохдоо ардчилсан, өндөр хөгжилтэй орон байна хэмээн тодорхой заасан. Тийм ч учраас гуравдагч хөршөөрөө АНУ болон Япон улс, Европын холбоог нэрлэдэг. Энэ үед манай улсын гуравдагч хөршийн талаар баримтлах бодлого тун чухал. Ялангуяа их гүрнүүдийн хоорондын зөрчил хурцаар илэрч байгаа энэ үед гуравдагч хөрш болоод олон тулгуурт гадаад бодлого чухлаар тавигдаж байна.

-Манай улс олон тулгуурт гадаад бодлогыг баримталж ажиллаж чадаж байна уу?

-Чадаж байна гэж бодож байна. Сүүлийн үед манайд ирсэн томоохон айлчлалуудаас харахад нэлээд тэнцвэртэй байгаа. Тухайлбал, Япон, БНСУ-ын гадаад харилцааны сайд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар айлчилсан бол нөгөө талаас БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И, ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров нар манайд айлчилжээ. Ер нь жижиг улсын хувьд гадаад харилцаа тогтвортой байх ёстой. Хүн ам, газар нутаг, эдийн засаг, цэргийн хувьд хүчирхэг их гүрнүүд гадаад харилцаагаа өөрсдөө тодорхойлоод явж чаддаг. Харин манайх шиг жижиг улсын хувьд олон тулгуурт буюу бүх улс, оронтой эвтэй, найрсаг харилцах нь чухал.

-Өнгөрсөн хугацаанд төрийн тэргүүн болоод Засгийн газрын тэргүүнүүд өөр өөр мэдээлэл, үзэл баримтлалтай байх тохиолдол байсан. Ялангуяа гадаад нөхцөл байдал ээдрээтэй байгаа энэ үед манай улсын гадаад бодлого бүх шатандаа ойлгомжтой, нэг ойлголт, үзэл баримтлалтай байх учиртай байх л даа?

-Манай улсын тухайд Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувиар улсаа бүрэн төлөөлөх эрхтэй байдаг.

Тиймээс Ерөнхийлөгчийн баримталж байгаа гадаад бодлого, Засгийн газрын Гадаад харилцааны яамнаас баримталж байгаа гадаад бодлого маш сайн нийцэж байх шаардлагатай. Тухайлбал, энэ үйл явц Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед нэлээд алдагдсан болов уу гэж хардаг. Гадаад харилцааны яам мэдээлэлгүй сууж байхад Ерөнхийлөгчийн ажлын албанаас гэнэтийн шийдвэр гарсан зүйл харагддаг. Тиймээс хоорондын уялдаа холбоог сайтар уялдуулдаг жишгийг одоогийн Ерөнхийлөгч тогтоочихоосой. Ялангуяа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг хүлээж авсан үйл явц манай гадаад бодлогод эерэг нөлөө авчирсан болов уу. Тухайлбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг өөрийн биеэр онгоцны буудал дээр тосон авч, манай улсад суугаа бүх орны Элчин сайдуудыг оролцуулсан нь НҮБ-ын байр суурь ганхаж байгаа үед чухал алхам болжээ. НҮБ-аас зохион байгуулж байгаа хурал бүрд төрийн тэргүүн очих хэрэгтэй. Монгол Улс төвийг сахисан байр суурь барих төдийгүй дайныг зогсоохын тулд НҮБ-ын индэр дээр идэвх чармайлт гаргаж, олон талт дипломат ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай. Яагаад гэвэл, Орос, Украины дайн алсдаа манай улсад асар хортой.

-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцож байна. Та тус айлчлалын үр дүнг хэрхэн таамаглаж байна вэ?

-ОХУ-ын Дорнын эдийн засгийн чуулган уламжлал болгон зохион байгуулагддаг. Тус чуулганд Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ оролцож байгаа нь зөв алхам. Бид ОХУ-тай мөнхийн хөрш. Тийм учраас Сибирьт хандсан ОХУ-ын хөгжлийн бодлого Монгол Улсын гадаад орчин таатай болоход эерэг нөлөө үзүүлж, тус айлчлалаас олон сайн үр дүн гарах болов уу. Тухайлбал, олон жил яригдсан Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг урагшлуулах алхмууд тавигдлаа. Гэхдээ ОХУ заримдаа хэлснээ хэрэгжүүлдэггүй байх нь бий. Ялангуяа төмөр замын бодлогоор манай улсыг ихээхэн боомилсон шүү дээ.

-Зарим талаараа аль нэг улсад хийх айлчлалын үеэр яригдсан ажлууд бодит ажил хэрэг болж, үр дүн гарах нь удаашралтай байгаа мэт санагддаг. Айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгож, нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд юунд анхаарч ажиллах ёстой вэ?

-Гадаадад хийсэн айлчлалуудын хүрээнд хөрөнгө оруулалтууд нэмэгдэхээс гадна хувийн хэвшил хоорондын худалдаа, арилжаа нэмэгдэх, хилийн боомтууд нэмэгдэх зэрэг олон эерэг үр дүн гарч болно. Тухайлбал, Ерөнхий сайдын ОХУ-д хийж байгаа айлчлалын тухайд Сибирь бол манай улсын далайд гарах нэг гарц. Бид ганцхан Тяньжинээр далайд гарах гарцаа хязгаарлаж болохгүй. Ялангуяа Зүүн хойд Ази руу хандсан чухал боомт учраас ийм харилцаа байх шаардлагатай гэж бодож байна. Монгол далайд гарцгүй тул дэлхийн эдийн засгийн хөгжлөөс хоцрох магадлал өндөртэй улс болохоор тэр.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 45 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 2 цаг 29 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 2 цаг 38 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 2 цаг 52 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 3 цаг 2 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 3 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 3 цаг 12 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 3 цаг 15 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 17 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top