x

Д.Цэндсүрэн: Ардчилсан намын албан ёсны бүтцийн байгууллага УИХ дахь АН-ын бүлэг болж байна

АН-ын гишүүн Д.Цэндсүрэнтэй ярилцлаа.

-УИХ дахь АН-ын бүлгээс цугтаа хэлэлцье хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Оролцсон хүний хувьд хэлэлцүүлгийн үр дүнг хэрхэн дүгнэж байна?

-Уг хэлэлцүүлгийг эрт зохион байгуулах ёстой байсан. Харамсалтай нь тийм боломж нөхцөл бүрдэж өгөхгүй байсаар хугацаа алдлаа. Зарим нэг хүмүүс санаатайгаар АН-ыг УИХ-д бүлэггүй болгож ч үзлээ, гишүүдийг бүлгээсээ хөөж ч үзлээ. Намынхаа гишүүдэд хүлээн зөвшөөрөгдөхгүй байж бүлгийн дарга хэмээн өөрийгөө өргөмжлөх тохиолдол ч байсан. Энэ бүх тэнэглэл энд хүрээд дууслаа. АН-ын бүлгийн асуудал нэг талдаа шийдэгдэж, бүлгийн даргаа сонгож, түүнийг УИХ-ын дарга чуулганы индэрээс албан ёсоор танилцуулснаар АН-ын бүлэг хэвийн ажиллаж эхэллээ. Ардчилсан намд үүссэн ужиг асуудал ерөөсөө л хоёр хүний эрх мэдэл, албан тушаалын төлөөх хэрүүл тэмцэл байсан. Энэ зөрчилдөөн манай намын 200 гаруй мянган гишүүд, дэмжигч, цаашлаад Монголын нийт иргэд, Монгол Улсын ардчилал, эрх чөлөө, үнэт зүйлийг үгүй хийж байгаад харамсаж байна.

-Ардчилсан намын хагарал бутрал, хуваагдлын шалтгаан юунаас, хаанаас эхлэлтэй гэж харж байна вэ?

-Хэзээ, хаанаас эхлэлтэй гэдгийг манай намынхан болоод Монголын иргэд мэдэж байгаа байх. Одоо үймээн тариад байгаа С.Эрдэнэ, Х.Баттулга, Ц.Элбэгдорж, З.Энхболд нар 2014 онд нийлж Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулж, намын даргыг нь авсан түүхтэй. Тухайн үеийн “Шонхор” фракцынхан л даа. Ингээд 2016 оны УИХ-ын сонгуульд АНялагдал хүлээсэн. Тиймээс намын дарга хариуцлага хүлээж, огцорч дараагийн даргыг томилох учиртай байсан. Тиймээс дээр дурдсан Шонхор фракцаас дараагийн намын удирдлагаар томилогдох хүн байхгүй байсан. Тиймээс тэд үгсэн хуйвалдаж, намын дүрэмд өөрчлөлт оруулж, намын нийт гишүүдээс санал авч намын даргыг томилдог болгосон. Тухайн үед улаан цагаан луйврын сонгууль явуулж, бидний хэзээ ч хүсээгүй С.Эрдэнэ намын дарга болсон. Тухайн үед зөв харж инээж, буруу харж уйлаад хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд орсон. Үүний дараа 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгыг манай намын “Хөлгүй нь мөлхөж, хөлтэй нь гүйж” байгаад Ерөнхийлөгч болгосон. Харин Х.Баттулга Ерөнхийлөгч болмогцоо У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэтэй буюу МАН-ынхантай хүзүү сээрээрээ холбогдож, тус намын бодлогыг хэрэгжүүлэгч болж хувирсан. Х.Баттулга хувийнхаа эдийн засгийн ашиг хонжоог урьтал болгож, намынхаа нөхдийн үнэт зүйл, үзэл бодол, итгэл үнэмшлийг уландаа гишгэсэн. Энэ цагаас Ардчилсан нам хоёр хуваагдсан. Дахиад л 2020 оны сонгуулиар АН ялагдал хүлээж С.Эрдэнэ хариуцлагаа хүлээж намын тамга тэмдгийг Ц.Туваанд хүлээлгэн өгч, дараагийн намын даргаа сонгох үүрэг хүлээлгэсэн. Энэ нь бас л алдаа болж муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэгчийн үлгэр болсон. Х.Баттулгын утсан хүүхэлдэй Ц.Туваан АН-ын дүрэмд өөрчлөлт оруулснаар асуудлыг улам ужигруулсан. Энэ үеэс МАН манай намын дотоод асуудалд ханцуй шамлан оролцож эхэлсэн. Энэ үеэс хойш АН-ын тамга, тэмдгийн асуудал үүссэн. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнэ оролцоод гурван нэр дэвшигчээс дөрөвт орсон. Үүнээс илүү уналт, доройтол гэж хаана байх юм бэ. Нэр бүхий хэдхэн хүн манай намын зүрх, тархи биш.

-Одоо Ардчилсан намд нэгдэж нийлэх, намаа аврах гэрэл гэгээ, итгэл үнэмшил байна уу?

-Одоо хонгилын үзүүрт гэрэл гарч байна гэж харж байна. Манай намынхан аль нэг талд урваж, шарвахгүйгээр УИХ дахь АН-ынхаа бүлэгтэй хамтраад асуудлыг хамтдаа хэлэлцэж, гарц шийдэл гаргах нь чухал байна. Ардчилсан намын албан ёсны бүтцийн багууллага УИХ дахь АН-ын бүлэг болж байна. Бүлгийн цаашдын үйл ажиллагаанд ихээхэн найдлага тавьж байгаа. Хэн нэгэн улстөрчийн сонирхол, амбиц, попролтоор биш намынхаа дүрмийн дагуу, хуулийн хүрээнд, багаараа ажиллах бүтэц албан ёсоор байгуулагдлаа. Ардчилсан нам ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалагч нам учраас иргэд хэзээ ч биднээс нүүр буруулахгүй. Өнгөрөгч сонгуулиар манай нам ёроолдоо хүртэл уналтад орсон. Гэтэл найман аймагт ялалт байгуулж, 330 сумын 140-д манай нам ялалт байгуулсан. Манай нам үзэгдэл төдий биш, Үндэсний хэмжээний том нам. Иргэд Ардчилсан нам хүчтэй байж улс орон зөв голдрилдоо орно гэдгийг ойлгочихсон байна. Ардчилсан намыг түүчээлэх мэдлэг боловсролтой, мянга мянган залуу бий. Тиймээс тэднийг өсч өндийхөд нь бид сэтгэлийн дөрөөн дээр нь дөрөөлж, итгэлийн нуруун дээрээ гаргах ёстой. Залуусаа дэмжих тал дээр бодитой ажил хийх ёстой. Хоёрдугаарт, залуучууд нэг зүйлийг ойлгох ёстой. “Ах нар одоо боль. Бидний цаг ирсэн” гэж байгаа бол урагшаа гараад ир. Улс төр гэдэг цар дээр тавьсан бэлэн хоол биш. Улс төр бол амьдрал, тэмцэл, зүтгэл. Тиймээс энд амжилт гаргахыг хүсч байгаа бол урагшаа гараад зүтгэ. Харин хэн нэгэн дарга, бүлэглэлийг дагавал МАН-ынхнаас ялгаагүй цүнх баригч, намчин болж дуусна.

-Хамгийн гол нь Ардчилсан намынхан МАН шиг залуустаа боломж олгохгүй, байр сууриа тавьж өгч, дэмжлэг үзүүлдэггүйгээс олон зүйл шалтгаалж байгаа юм биш үү?

-Тантай санал нийлнэ. МАН-ынхан 80, 90-ээд оны залуусаараа төр засгаа удирдуулж байна. Гэтэл манайхан 70-аад оны залуусаа шил дараалан нулимж байна. О.Цогтгэрэл, М.Тулгат гэх мэт олон сайхан залуус гарч ирсэн. Даанч тэднийг толгой дараалан, хайчинд оруулж байна. Ямар дуусч болдоггүй улс төрийн замнал вэ. Аливаа юм эхлэх, дуусах цагтай байдаг нь орчлонгийн жам. “Эхлэх цагтаа эхлээгүй юм балчирдахын зовлон дагуулдаг, дуусах цагтаа дуусаагүй юм зутрахын зовлон дагуулдаг”. Үндсэндээ С.Эрдэнэ, Х.Баттулга, Ц.Элбэгдорж, З.Энхболд нар зутрахын гай дагуулж байна. Манай намын хагарал хуваагдал нэг талдаа гарч, нэгдэж нийлэхийг намын мянга мянган гишүүд дэмжигчдээс гадна нийт иргэд хүсч байна. Ардчилсан нам хариуцлагагүй, хагарал хуваагдалтай байгаагаас Монгол Улс ямар байдалд оров. Угтаа 2016 оноос хойш уруудан доройтсоор байна. Манай улс 2016 онд есөн их наядын төсөвтэй байсан бол өнөөдөр 18 их наяд болсон. Гадаад өрийн хэмжээ 2016 онд таван тэрбум ам.доллар байсан бол өнөөдөар 11 тэрбум ам.доллар болчихоод байна.

Өнөөдөр иргэд өдрөөс өдөрт ядуурч, үнийн өсөлт гаарч байна. Улс орон эдийн засгийн хувьд сүйрч байна. Энэ бүхэнд манай нам ч буруутай. Учир нь манай намынхан арчаагүй, сөрөг хүчнийхээ байр суурийг хүчтэй илэрхийлж, болж бүтэхгүй байгаа асуудлыг шүүмжилж, иргэдэд үнэн бодит мэдээлэл өгч чадахгүй “Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг” байснаар МАН-ыг хяналтгүй, дураараа дургих үндсийг тавьсан. Одоо хууль үйлчилдэггүй, хяналтгүй төртэй болсон. Төрийн толгойд дээрэмчид зайдалж байна. Эрх зүйт нийгэм нуран унаж байгаагийн төлөөсийг эцсийн эцэст иргэд л төлнө.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 44 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 2 цаг 27 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 2 цаг 37 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 2 цаг 50 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 3 цаг 0 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 3 цаг 4 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 3 цаг 10 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 3 цаг 14 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 17 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top