x

САН ХӨМРӨГИЙН ДАРС: Танд нээлт болохуйц архины тухай 10 БАРИМТ

Зургийн тайлбар: Иван Богданов, "Шинэ  хүн" 1893 он /Третьяковын улсын галерей/

Водка буюу хатуу архи нь Оросын алдараар хоёр дахь алкоголын ундаа юм. Гэхдээ тэр нь яг өнөөгийнх шигээ байсангүй...

Водка хэзээ нэгэн цагт эм байв

Орост "водка" гэсэн үг хамгийн анх 1533 оноос дурьдагдаж эхлэв. Гэхдээ энэ үгээр XVI зуунд ургамлын спиртийн хандыг нэрлэж байлаа. Үүнээс зуун жилийн дараа л энэ үгээр алкоголыг нэрлэх болсон юм.

Водканы анхны албан ёсны нэр нь "казенное вино"

Энд “казенное” гэсэн хуучирсан орос үг хэрэглэгдсэн ба тэр нь “улсын сан хөмрөгийн” буюу улсын гэсэн утгатай.

Орост 1895 оны эхээр шинэ хууль үйлчилж эхлэн "монополь" архийг заавал нүүрсээр дамжуулан шүүсэн 40 хувийн спирт (цэвэр спирт) бэлтгэхийг хуульчилжээ. Түүнээс өмнө хэрэглэгдэж байсан бүх дистиллятууд-нэрмэлүүд нь ид шидээр нууцаар бэлтгэх "самогон" болон хувирав. Оросуудын "самогон" гэдэг нь гэрийн нөхцөлд далдуур бэлтгэсэн спиртийн хатуу ундаа юм.

Дашрамд, дайны дараа өмнө ч байж магадгүй Монголын хоршоо дэлгүүрт “Монополь” гэсэн нэртэй архи зарагдаж байсан бололтой.

"Цээжинд байгаа загасыг сэрээгээр хатгахаар үргэнэ дээ..."

"Цээжинд байгаа үгийг шилтэй монополь гаргана даа” гэсэн дуу хүртэл байжээ. Орчин үеийн "водка" зуу хүрээгүй настай.

"Водка" гэж нэрлэгдсэн цэвэр ус-спиртийн хольцийн ГОСТ буюу улсын стандарт зөвхөн 1936 онд  гарч иржээ. Тэр цагаас лонхны наалт дээр Водка гэж бичих болсон байна.

"40 градус гэдэг нь  зүгээр л тэгшитгэл"

Ёсны болсон хатуужлийн 40 градусыг орчин үеийн архины томъёог бүтээсэн Дмитрий Менделеев гарган ирсэн гэх яриа бий. Түүний нээлт хүртэл “халуун дарсны” чанарыг спиртийг нь шатаан хянадаг байж. Ундаагаа хэмжих саванд хийгээд хөөс гарч иртэл нь халаагаад шатаадаг байж. Хэрэв дарс сайн бол хэмжээний тал нь шатаасны дараа үлдэх ёстой. Тиймээс ч улаан буудайн дарсны нэг нэр нь полугар. Полугар гэдэг нь полу-хагас, гар-шаталт гэсэн утгатай.

Спирт хэмжигч гарч ирсний дараа хагас нь шатдаг дарсны хатуулаг нь 38 градус байв. Тэгшитгэлгүй тоо нь акцизин тооллогод таарамж муутай байснаас 1866 онд Сангийн сайд байсан Михаил Рейтен гүн хатуу чанарыг нь цааш нааш үлдэгдэлтэй нь 40 градус болгох санал гаргажээ.

Водкаг анх орост жигнэж зардаг байв

1648-1701 онуудын хооронд 30 фунт "халуун дарс" багтдаг такое "жишгийн хувин" гэдгийг бүгд мэддэг байлаа. Эртний оросын нэг фунт нь 409 грамм юм. Харин Сибирьт бол хувин нь 40 фунтынх байжээ.

Тийм хэмжилт нь хуурамч архийг илчилж өгдөг байлаа. Хэрэв водка нь хүнд байгаа бол түүнд ус нэмсэн гэсэн үг. Ер нь бол одоо ч хэмжиж болох. Нэг литр дөчин градусын водка яг л 953 грамм болно. Хэрэв архины жин нь хоёр градусаар бага бол тэр хатуужилт ихтэй, нэг граммаар хөнгөн бол градус дутуу байх ёстой.

Эрүүл мэндэд элдэв нэрмэлээс илүүтэйгээр водка хортой юу?

Дистиллят тэр нь нэрмэлийн бүтээгдэхүүн бөгөөд жишээлбэл, виски гэх алкоголын ундааг бидний бараашиг гэдгийг нэрээд царсан торхонд хадгалсан архи байна. Тэр эсвэл водка хоёрын аль нь сайн бэ гэдэг нь хариулахад ээдрээтэй асуулт. Гэхдээ ихээхэн цэвэрлэгдсэн спирт организмд хортой гэж мэргэжилтнүүд хэлдэг .

Нэгдүгээрт, архи хэрэглэсний дараа, цусанд нэрмэлүүдийнхээс тав дахин их вазопрессин гэх антидиуретийн гормон нэмэгдэн бөөрний ажиллагаанд саад болдог аж. Тэр нь шарталт гэдгийг ихэсгэдэг.

Хоёрдугаарт, архины этонол нь хурдан задрана. Гуравдугаарт, хэтэрхий цэвэр спирт хурдан задран уксусийн альдегид болон хувираад эсийн гадаргыг гэмтээдэг байна. Тэр нь ДНК-ийн бүтцийг эвдэнэ гэсэн үг.

Архидан согтуурах нь Орост ихээхэн үнэтэй байв

Хатуу архи гэдэг нь ихэнх хүмүүст үнэтэй болж иржээ. Хаант засгийн үед “халуун дарсны” хувингийн 12 литр нь бараг нэг үхэртэй тэнцдэг байлаа.

Харин 1905 онд хатуу архи хэрэглэдэг 12 орны жагсаалтын наймд нь Орос бичэгдсэн байдаг. Оросууд Даничуудаас бараг гурав дахин хоцорч явжээ. Дараа нь нэн ялангуяа дайны дараа Орос энэ чансаагаар дээгүүр бичигдэх болсон байна.

Альфа нь Люксаас шилдэг биш

Энэ бол водка бэлтгэх спиртийн төрлүүд. "Альфа" спиртэд метанол бага бөгөөд түүнийг зөвхөн үр тариагаар бэлтгэдэг. "Люкс" нь муу ч биш, онолын хувьд "тааламжтай" биш. Учир нь түүнд 35 хувь хүртэл төмс бий. 

Халуун оригуулаад явчихав

Водканы дээд ангилал нь түүний шүүлтүүрийн аргаас хамааралтай. Үнэтэй дээд ангиллын архийг нүүрсээр шүүхийн өмнө хөргөдөг. Ердийн архийг хөргөнө гэж байхгүй.

Спиртийн өөрийн өртөг 60 рубль

Илүү юм уу дутуу үнэ нь түүхий эдийн гарал үүсэл төрлөөс хамаардаг. Энэ жил түүний өртөг 60 рубль болж байна. Нэмэлт шүүлт үнэнд бараг нөлөөгүй. Сав суулга хаяг наалтад ямар их зарлага зарж буйг төсөөлөөд үзээрэй. 

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүүлийн 7 хоногт гамшиг, ослын улмаас таван хүн нас барж, дөрвөн хүн гэмтжээ 9 цаг 23 мин Тэмцээний үеэр “Бөмбөг алдлаа” гэж сурагчаа зодсон багшийг 300.000 төгрөгөөр торгожээ 9 цаг 46 мин I улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ 10 цаг 2 мин Ардчилсан Социалист Хөдөлгөөнийхөн ойгоо тэмдэглэв 10 цаг 16 мин З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцвэргүй өрсөлдөөнд орж байна 10 цаг 33 мин 170,000 хуурамч еврог хилээр нэвтрүүлж, банкаар солиулсан хэргийг шалгаж байна 12 цаг 30 мин Сонсголонгийн гүүрний засвар дуусч, зорчих хөдөлгөөнийг нээлээ 13 цаг 19 мин ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун нарт Бригадын генерал цол хүртээв 14 цаг 1 мин Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцыг зургаадугаар сард нээнэ 14 цаг 10 мин Цастай өдрийн Даланзадгад 14 цаг 47 мин УИХ дахь намын бүлгүүд хуралдана 15 цаг 11 мин АНУ, Хятадын төлөөлөгчид хиймэл оюун ухааны талаар хэлэлцээ хийнэ 15 цаг 29 мин Халхын голын дайны ялалтын 85 жилийн ойн нээлт ирэх сарын 12-нд болно 15 цаг 43 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан 15 цаг 59 мин Ираныг шаналган Израиль руу аврал эрэв Уржигдар 13 цаг 00 мин Их Британийн хаан III Чарльз олон нийтийн үйл ажиллагаандаа эргэж орно Уржигдар 12 цаг 17 мин Зургаан нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө Уржигдар 11 цаг 36 мин Австри Улс болон Улаанбаатар хот эрчим хүч, эрүүл мэнд, нийтийн тээврийн салбарт хамтарна Уржигдар 11 цаг 32 мин У.Хүрэлсүх: Хүүхэд залууст эх оронч үзэл олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ Уржигдар 10 цаг 37 мин Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр Оросыг дэмжиж, хүнсний хараат байдал руу түлхэж байна Уржигдар 10 цаг 19 мин
iИх уншсан
"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Ираныг шаналган Израиль руу аврал эрэв З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн т... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж зас... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ
Top