x

Н.Тэгшбаяр: Батлан хамгаалах яам нь дайн хийж буй улстай хамтраад цэргийн сургуулилт хийж байгаа нь буруу

Ардчилсан Залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай ярилцлаа.

-ОХУ-ын нөхцөл байдал ийм байгаа үед манай Батлан хамгаалах яам “Восток” олон улсын хээрийн сургалтад оролцлоо. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Энэ бол өнөөдрийн нөхцөл байдлаа харж бодох ёстой асуудал. НҮБ-ын хурал дээр дайныг Монгол Улсаас түдгэлзсэн хариу хүссэн. Манайх Оросыг ч дэмжихгүй, барууныг ч дэмжихгүй, бид анзааран харж байгаа гэсэн хариу өгсөн. Энэ бол бид дайныг дэмжихгүй, бид төвийг сахин харж байна. Та нар учраа олооч, бид дайныг хүсэхгүй гэсэн утгатай шүү дээ. Гэтэл Засгийн газрын байр суурийг харахад Батлан хамгаалах яам нь дайны үед, дайн хийж байгаа улстай хамтраад цэргийн сургуулилт хийж байгаа нь буруу. Улс төрийн зохистой бус цаг буруу шийдвэр гаргаж байна гэсэн үг.

-Уламжлал болсон цэргийн сургуулилт ч гэсэн энэхүү цаг үед 1-2 жилдээ өнжиж болох байсан уу?

-Энэ удаад энэхүү цэргийн сургуулилтад оролцохгүй байна гэдэг нь бид оросыг эсэргүүцсэн гэсэн үг биш. Монгол Улс цэрэг дайны байдлаас түдгэлзье, төвийг сахина гээд НҮБ-ын хурал дээр хэлчихсэн. Дээрээс нь монгол цөмийн зэвсэггүй бүс. Энэ чинь цаагуураа дайн самууныг дэмждэггүй бүс гэсэн үг. Би ийм үед энэ сургуулилтыг хойшлуулж болох байсан гэсэн байр суурьтай байгаа. Би Цөмийн энергийн газрын дарга байсан хүн. Бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны талаар НҮБ-ын хамтын зөвлөл дээр танилцуулж, гишүүн болон гишүүн бус орон өөрсдийнхөө аюулгүй байдлыг хамгаалахад үгээ хэлж явсан. НҮБ энэ дайныг дэмжээгүй байхад манайх дэмжиж байгаа юм шиг ийм байдал үзүүлж байгаа нь өөрөө агуулгаараа буруу л даа.

-Батлан хамгаалах яам нь нөхцөл байдлаа мэдрэхгүй ийм цаг үед дайн өдүүлсэн улстай хамтран цэргийн сургуулилт хийдэг нь о росоос хамаарал байна гэсэн үг үү?

-Түүнийг о росоос хараат байна гэж үзэхэд түвэгтэй юм даа. Ер нь зарчмын хувьд бид хүйтэн дайны үед жишээ авахад, Украин орос руу халдаад ороход оросыг дэмжээд хамтарсан сургуулилт хийж болох юм. орос украинтай дайн хийгээд эхэлчихсэн энэ үед оростой хамт цэргийн сургуулилт хийгээд байдаг нь тохиромжтой биш юм. Цаг үеэ олоогүй буруу шийдвэр л гэж би үзэж байна.

-ОХУ Японтой хил залгаа бүсэд тухайн сургуулилтаа хийж байгаа нь Япон улстай ямар нэг байдлаар харилцаа нь муудаж магадгүй гэж хүмүүс үзээд байгаа юм билээ. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?

-Энэ бол Орос, Японы л асуудал болно. Тэр хээрийн сургуулилтыг бид санаачлаад хийсэн зүйл биш шүү дээ. Бидэнтэй тэр тухай яриад байхгүй л байх. Гэхдээ зарчмын хувьд тэнд очоод оролцож байдаг нь л энэ цаг үед буруу. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд юу гэж заасан байдаг вэ гэхээр “Тусгаар тогтнол, аюулгүй байдлаа дипломат яриа хэлэлцээрээр хамгаална” гэж заасан байдаг. Түүнээс цэрэг зэвсгээр хамгаална гэж байдаггүй шүү дээ. Тиймээс дипломат яриа хэлэлцээрийн шугамаар асуудлаа шийддэг механизмаа сайн ажиллуулах хэрэгтэй.

Харин бид эсрэгээрээ юу хийх ёстой гэхээр Орос Украиний дайны хэлэлцээрийг монголд хийх ёстой. Украин, Оросоос хүмүүс уриад та нар дайнаа зогсоо гээд Улаанбаатарын хил дээр, төв Азийн хил дээр хэлэлцээрийг зохион байгуулдаг улс байх ёстой гэж би үзэж байгаа. Жишээ нь, бид хойд, өмнөд солонгосын асуудлыг шийдэх түшиц газар, тэдний хоорондын маргааныг евразид шийддэг, төв азийн Улаанбаатарын хил дээр гэж юм хийвэл, эв найрамдал, энх тайвны төлөөх хэлэлцээрийг санаачилж хийх ёстой л гэж харж байгаа. Саяхан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга манай улсад айлчилсан нь бид энх тайвны төлөө л буй гэж ойлгож байгаа шүү дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 1 цаг 3 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 2 цаг 46 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 2 цаг 55 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 3 цаг 9 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 3 цаг 19 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 3 цаг 23 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 3 цаг 29 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 3 цаг 33 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 17 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top