x

Р.Гончигдорж: Үндсэн хуультай нийцээгүй харилцааны буруу аргыг хүлээн зөвшөөрдөггүй байх хэрэгтэй

Дэд Ерөнхийлөгч, Улсын Бага Хурал, Улсын Их хурлын дарга асан, академич Р.Гончигдоржтой ярилцлаа.

-Эхлээд уншигчдад мэдээлэл хүргэх үүднээс Үндсэн хуулийн Цэцэд та ямар учиртай мэдээлэл, яагаад гаргав гэдгээс ярилцлагаа эхэлье?

-“Зорилгодоо хүрч л байвал арга нь буруудахгүй”, “Зорилго нь аргаа зөвтгөнө” гэсэн “харгис” номлол байдаг даа.

2016-2020 оны Ардын намын үнэмлэхүй олонхын зорилго нь юу байв? Нэгдүгээрт, 2020 оны сонгуулиар дахин үнэмлэхүй олонх болох. Хоёрдугаарт, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар өөрийн нэр дэвшигчийг ялуулах.

Зорилгодоо хүрэх аргын нэг бүрэлдэхүүн нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах. Ингэхдээ нэгдүгээрт, бусдыг буруутгах, Үндсэн хуульд оруулсан 1999, 2000 оны нэмэлт өөрчлөлтийн “долоон бурууг” засах (үүндээ өнөөдөр бүдэрч байна).

Хоёрдугаарт, ард түмэнд Үндсэн хуулийн түвшинд “гоё” амлалт өгөх (одоо ч хэрэгжээгүй).

Гуравдугаарт, “санаатай” зарим тодорхойгүй томьёололтой нэмэлт, өөрчлөлт оруулж Үндсэн хуулийн Цэцийн тусламжтайгаар өөрт ашигтайгаар “тодорхой” болгох. Жишээ нь, Ерөнхийлөгчийн сонгууль байна.

Дөрөвдүгээрт, сонгууль тулсан үед дагаж мөрдөхөөр болгож зорилгынхоо дагуу пиар хийх. Тэд зорилгодоо хүрсэн.

Гэтэл зайлшгүй цогцоор нь хийх байсан УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, УИХ-ын сонгуулийн хэлбэрийг өөрчлөх, Ерөнхийлөгчийг нийт ард түмнээс сонгодгийг өөрчлөх зэргийг ард түмэнд таалагдахгүй. Иймд том зорилгодоо хүрэхгүй гэж үзэж хийгээгүй зовлонтойгоо нүүр тулж байна. “Аргаа” хайж байна.

Хамгийн түрүүнд Засгийн газарт УИХ-ын гишүүдээс байх тооны хязгаар дөрөв гэдгийг арилгах зорилго тавьсан. Энэ зорилгодоо хүрэх арга яг л Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар хэрэглэсэн аргаа сонгосон. Оролцуулагчид нь ч яг хэвээр! Нөгөө л иргэд нь Цэцэд мэдээлэл гаргадгаараа гаргасан. Энэ удаа бүр Цэц нь Үндсэн хуульдаа халдан байж зорилгыг нь биелүүлсэн. Энэ тухай тантай өнгөрөгч сарын 23-нд (2022.08.23) хийсэн ярилцлагадаа дэлгэрэнгүй хэлсэн дээ. Зорилго нь аргаа зөвтгөнө гэж энэ л байх даа.

Математикт арга нь буруу бол баталгааг нь буруу, үр дүнд хүлээн зөвшөөрдөггүй. Ардчилсан Монгол Улсад Үндсэн хуультай нь нийцээгүй бол аливаа харилцаан дахь аргыг буруу гэж үзэн үр дүнг нь хүлээн зөвшөөрдөггүй л байх учиртай.

Үндсэн хууль нийт ард түмний эрх ашиг, нэрийн өмнөөс ингэж шийддэг! Өөр хэний ч биш! (Битгий мөрөөд гэж надад бүү хэлээрэй!)

За үндсэн асуулт руугаа оръё. Үндсэн хуулийн Цэц 2022 оны наймдугаар сарын 15-нд эцсийн шийдвэрээ гаргаж Үндсэн хуулийн 39.1-ээс Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн өгүүлбэрийг Үндсэн хуулиас хассан. Ингээд л МАН-ынхан “хүний гараар могой бариулж” зорилгодоо хүрсэн атлаа 2022 оны наймдугаар сарын 25-нд Үндсэн хуульд өөрчлөлт оруулан байхгүй болгосон өгүүлбэрийг дахин байхгүй болгосон үйл ажиллагаа явууллаа. Нэг түүх санаанд орчихлоо. Нас барсан нөхрөө дахин нас баруулж оршуулгын тэтгэмж хоёр удаа авсан шуналтай эмгэний тухай хэрэг байдаг гэсэн. Хөөрхий тэр олны зэвүүцэл шүүхийн шийдвэрийг даалгүй өөрөө удалгүй талийгаач болсон гэдэг.

УИХ-ын энэ ажиллагаа Үндсэн хуулийг зөрчсөн талаар урьд бас мэдээлэл хамт гаргаж байсан Э.Төмөрбаатартай хамтарч мэдээлэл Үндсэн хуулийн Цэцэд гаргаад байна даа.

-Цэц арьсаа хамгаалж таны гаргасан мэдээллийг хүлээж авалгүй, шийдвэр гаргахаас татгалзах боломжтой юу. Үндсэн хуульд маргаан үүсгэхээс татгалзаж байна гэдэг шиг?

-Цэц бидний мэдээллээр УИХ-ын дээрх ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн талаар ямар нэг хэлбэрээр гаргахгүй бол Цэц 2022 оны наймдугаар сарын 15-ны өдрийн өөрийн гаргасан 02 тоот тогтоол, эцсийн шийдвэрээсээ татгалзсан үйл явдал болно. Өөрөөр хэлбэл, бидний шийдвэр Үндсэн хууль зөрчсөн буруу шийдвэр байжээ гэж үзсэн хэрэг. Энд Үндсэн хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн тухай гардаг маргаан яриагүй, харин УИХ-ын үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн тухай асуудал ярьж байгаа юм.

-Тэгэхээр та Үндсэн хуульд бүх үйл ажиллагаа, үйлдэл нийцсэн байхыг Цэц болоод УИХ-д дахин сануулж, энэ удаа ацан шалаанд орууллаа ойлгож болох уу?

-Шатраар бол өвгөн, бэрс хоёрын дунд мориороо шалчихаад байна. Юугаар ч хаах аргагүй. Тэгэхээр Цэц өөрийгөө өгч бууж өгөх үү, бэрсээ өгч цааш нүүх үү гэдгээ л шийднэ дээ.

-Эрх баригчид санасандаа хэдийнэ хүрчихлээ. Тиймээс УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал ингээд замхарчихав уу?

-Уг нь Цэцийн шийдвэр гаргуулчихаад л зорилгодоо хүрчихсэн мөртлөө юу гэж Үндсэн хуулийн “хоосон зайг” дахиж “хоослон” өөрчлөлт оруулсныг ойлгох гээд ухаан хүрдэггүй ээ. Цэц өмнөх шийдвэрүүдээ хүчингүй болгодог болсноос л айхдаа ингэсэн юм болов уу даа. Цэц чинь саяны шийдвэрээ гаргах гэж урьд нь “Үндсэн хуулийн заалт үйлдсэн хууль зөрчсөн тухай маргааныг Цэц хэлэлцэхгүй” гэж гаргаж байсан шийдвэрүүдээ хүчингүй болгож байсан шүү дээ. Одоо УИХ-ын энэ бүрэлдэхүүн Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах ёс зүйн эрхгүй болж байх шиг байна даа.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 1 цаг 2 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 2 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 2 цаг 55 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 3 цаг 8 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 3 цаг 18 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 3 цаг 22 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 3 цаг 29 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 3 цаг 32 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 17 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top