x

А.Пүрэвдулам: Цагдаа нар сануулаад өнгөрөх жижиг зөрчилд заавал торгох гэж улайрах нь зохимжгүй

Хуульч А.Пүрэвдуламтай ярилцлаа.

-Өнөөдрийн цагдаа нарын ёс зүйн асуудлын талаар тантай ярилцах гэсэн юм. Уг байгууллага иргэдэд үйлчлэх чиг үүрэгтэй. Гэсэн ч цагдаа нараас айлган сүрдүүлсэн, дарамталсан, бусдад аюул хор хохирол учруулахааргүй жижиг зөрчилд ч торгох гэж улайрсан өнгө аяс ил цагаан харагдах юм. Энэ юутай холбоотой вэ?

-Цагдаагийн байгууллагын тухайд тогтолцооны өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай үе нь ирчихсэн. Цагдаагийн алба хаагч ард түмний эрх чөлөөг хамгаалах үндсэн үүрэгтэй. Үүндээ тангараг өргөсөн улс. Цагдаагийн албаны тухай хууль болоод цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд ч үүнийг нарийн заасан байдаг. Манайд төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь хууль дээдлэх байдаг. Үүнийг биелүүлдэг субьект нь цагдаагаасаа эхлээд байхгүй болчихсон. Иргэнтэй хамгийн ойр харьцаж хуулийг хэрэгжүүлж, сахиулдаг субьект нь цагдаагийн алба хаагч. Цагдаагийн үйл ажиллагааны стандарт буюу Цагдаагийн албаны тухай хуульд “цагдааг олон нийттэй харьцахдаа буюу үйлчлүүлэгчтэй харьцахдаа” гэж тодорхой заасан байдаг. Ингээд үзэхэд цагдаа бол иргэдэд үйлчлэх чиг үүрэгтэй үйлчилгээний байгууллага. Хүчний байгууллага биш. Өнөөдөр цагдаагийн алба хаагч иргэдтэй уцаарласан, дээрэнгүй өнгө аясаар харьцаж байна. Иргэд ч ийм ёстой юм шиг л хүлээж авдаг болчихсон. Цагдаагийн алба хаагч иргэнтэй харьцахдаа маргалдах, уцаарлахыг ёс зүйн дүрмээрээ ч хориглосон байдаг. Үүнийг иргэд тэр бүр мэддэггүй. Иргэд цагдаа хараад л айдаст автаж, намайг яачих бол гэж түгшүүрт автдаг нь өнөөдрийн цагдаа нарын хандлагатай шууд холбоотой. Уг нь хуулиараа иргэдэд үйлчлэх чиг үүрэгтэй байгууллага шүү дээ.

-Бусдад нэг их гэм хор учруулахааргүй зөрчилд шууд л торгууль бичдэг болж. Иргэний зүгээс үзэл бодлоо илэрхийлэх төдийд л зүй ёсны шаардлага биелүүлсэнгүй гэх байдлаар торгодог ч юм уу. Ийм тогтолцоо бий болчихсон байна л даа.

-Хууль зөрчиж болзошгүй байгаа иргэнд эхлээд сануулах арга хэмжээ авна. Зөвлөмж хүргүүлнэ. Ингээд хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд торгууль тавих ч юм уу дараа дараагийн арга хэмжээг авна. Хуулиар олгогдсон эрх үүргийг хэтрүүлэн хэрэглэх заалт, Цагдаагийн албаны тухай хууль байхгүй.

Манайд энэ заалт хэрэгжихгүй байна л даа.Цагдаагийн албан хаагч дээд шатны байгууллагаас тушаал авдаг. Иргэдийн зүгээс цагдаа нар бусдын эрх чөлөөнд халдсан үйлдлийг дээрээс ирсэн тушаал биелүүлж байна гэж үзэх нь бий. Үүнийг өөгшүүлж зөвтгөж хэрхэвч болохгүй. Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн алба хаагч хууль бус тушаал шийдвэрийг биелүүлэхээс татгалзах үүрэгтэй байдаг. Дээд шатнаас хууль зөрчсөн үүрэг даалагавар ирвэл цагдаагийн алба хаагч биелүүлэхээс татгалзах үүрэгтэй гэсэн үг. Дарга л тушаасан бол заавал биелүүлэх ёстой гэх нийтлэг хандлага манайд бий. Энэ ойлголтоо цэгцлэх хэрэгтэй.

-Иргэдтэй дээрэлхүү харьцдаг, жижиг зөрчил дээр зөвлөж сануулахаас илүү торгох гэж улайрдаг энэ хандлага цагдаа нарын боловсролтой холбоотой байна уу?

-Цагдаагийн албаны боловсролын асуудал үүнд шууд нөлөөлдөг. Хүний эрхийн наад захын мэдрэмж, мэдлэг цагдаагийн алба хаагчдад байдаггүй. Ямар нэгэн байдлаар үзэл бодлоо илэрхийлэх, ямар нэгэн худалдаа наймаа эрхлэхэд ч юмуу тухайн хүмүүстэй хууль бусаар харьцахаас авахуулаад хүний эрх чөлөөнд хууль бусаар шууд халддаг. Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй улс шүү дээ.Хууль бус шаардлга тавиад үүнийг нь биелүүлээгүй иргэдийг хууль зөрчлөө гэх байдлаар шалгадаг, байцаадаг, эрүүгийн хэрэг үүсгэдэг жишиг тогтож байна. Энэ бол том аюул.

-Та ярилцлагын эхэнд цагдаагийн байгууллагад реформ хийх цаг ирсэн талаар онцолж байсан. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Гүржийн жишээг энд онцолъё. Энд цагдаагийн байгууллагын тогтолцоог бүрэн шинэчилсэн. Шинэчлэхдээ үйлчилгээний стандартад оруулж өгсөн. Ингэхдээ хамгийн эхэнд цагдаагийн алба хаагчдын нийгмийн баталгааг бүрэн хангаж өгсөн. АНУ-д цагдаагийн цалин 18000 ам.доллар байх жишээтэй. Манайд бол цагдаагийн албанд орсон хүн 400000 төгрөгийн л цалин авдаг. Нөгөө талд яг ижил чиг үүрэг хүлээж байгаа АТГ-т комиссараар ажилд ороход 3-4 сая төгрөгийн цалин авч байгаа юм. Гүржид нийгмийн баталгааг нь хангаад шинээр ажилд орж байгаа цагдаагийн алба хаагчийн хүний эрхийн мэдрэмжид маш өндөр шалгуур тавьдаг болсон. Үйлчилгээ авахаар дэлгүүр ороход ямар эелдэг байдаг билээ. Цагдаагийн байгууллагаар үйлчлүүлэхэд ч тийм эелдэг харилцааг алба хаагчдад нэвтрүүлсэн. Цагдаа нарын ажиллах орчин өөрчлөгдөхөд иргэдтэй харьцах хандлага нь ч дагаад өөрчлөгдсөн жишээ Гүржид байна. Манайд үүнийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой.

Өөр нэг асуудлыг энд онцлоход, цагдаагийн байгууллага ямар нэгэн нам, улс төрийн байгууллагын нөлөөнд байхыг хориглодог. Гэтэл манайд Хууль зүйн яамны томилгоогоор явдаг. Эрх зүйт нийгэмд олон нийтийн саналыг тусгаж авдаг. Манайд шууд томилгооны статустай. Тэр нь улс төрийн хамааралтай. Үүнийг хамгийн эхэнд цэгцлэх ёстой.

-Замын цагдаа нар булан тухайд отож байгаад л шууд торгууль бичдэг үзэгдэл байна л даа. Төсөв бүрдүүлэхийн тулд иргэдийн халаасанд гар дүрж байгаа ч юм шиг.

-Согтууруулах төрлийн ундаа, маснууруулах бодис хэрэглэсэн, хурд хэтрүүлсэн, түүнээс шалтгаалж хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй гэх мэт зүйлсээс бусад Зөрчлийн шинжтэй үйлдэлд цагдаагийн алба хаагчийн зүгээс сануулах эрх нь байдаг. Зөрчлийн тухай хууль, Замын хөдөлгөөний тухай хуульд дугаарын хязгаарлалт зөрчвөл тэгнэ, зөвшөөрөөгүй газар түр зогсвол ингэнэ гэх ч юм уу нарийн зохицуулалт байхгүй. Дугаарын хязгаарлалт зөрчих зэрэг жижиг зөрчилд шууд торгуулийн арга хэмжээ авах үндэслэлгүй. Иргэндээ сануулах арга хэмжээ аваад, зөвлөөд өнгөрөх хэрэгтэй. Заавал торгох гэж улайраад байх нь зохимжгүй.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 1 цаг 2 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 2 цаг 46 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 2 цаг 55 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 3 цаг 9 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 3 цаг 19 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 3 цаг 22 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 3 цаг 29 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 3 цаг 33 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 17 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top