x

Д.Ламжав: Үндсэн хуулийг хянах эрх Цэцэд Үндсэн хуулиар олгогдоогүй

Шинэ Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутатын нэг Д.Ламжавтай ярилцлаа.

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуультай адил хүчинтэй гэж эцэг хуульд бий. Гэтэл Цэцээс Засгийн газрын хэдэн ч сайд давхар дээлтэй байж болох тухай тогтоол гаргалаа. Уг үйл явцыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Үндсэн хуулиас бусад дотоодын хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоох энэ талаар эцсийн шийдвэр гаргах бүрэн эрх Үндсэн хуулиар Цэцэд олгогдсон. Гэтэл Цэц “УИХ-ын таваас олон гишүүн Засгийн газарт давхардан ажиллаж болохгүй” гэсэн Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгосугай гэсэн тогтоол гаргав.

Цэц өөрийгөө Үндсэн хуулийг хянах эрхтэй мэт үзсэн том алдаа гаргалаа.Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтийн төсөлд УИХ Цэцийн саналыг хүсэхэд ямар ч хариу ирүүлээгүй байж ийнхүү аашилсан нь Үндсэн хуульт байгууллыг хамгаалах баталгаа болсон Цэцийг гутаав.

ИХЦэцийг буруутгаж байгаа боловч уг тогтоолыг УИХхянах эрхгүй гэж арга ядсан байдалтай харагдсан. Тэгээд нэг мэргэн арга олох шиг боллоо. Цэцтэй холбоотой хуулиудад “Үндсэн хууль болон түүнд орсон нэмэлт өөрчлөлтийг Цэц хянахгүй” гэсэн агуулгатай заалт орууллаа. Энэ хэр зэрэг хуулийн үндэслэлтэй вэ?

-Цэцийн тогтоолыг хянах эрхгүй нь үнэн. Гэвч энэ бол Цэцийн хууль ёсны тогтоолд хамаарахыг мартаж болохгүй.

УИХ үүнийг “мартсан”. Өчигдөр (наймдугаар сарын 24-нд) яаран сандран баталсан эдгээр заалтыг би Цэцийг гуйх хууль (ЦГХ) гэж товчлон ярья. УИХ-ын даргын зүгээс хуулийн академич Амарсанаа, Нарангэрэл хоёрын зөвлөгөөг дагая хэмээн мэдэгдсэнээр “хууль зүйн тулгуур олоогүй” гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрөв. Цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно; Цэцийн тогтоолд Монгол Улсын хуулийн этгээд, байгууллага албан тушаалтан захирагдана гэсэн Үндсэн хуулийн заалтууд бол өмнө хэлсний нэгэн адил Цэцийн хууль ёсны шийдвэрт хамаарна. УИХ үүнийг “мартсан” учраас ЦГХ батлав. Цэц зөвхөн Үндсэн хуульд захирагдана гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Иймээс Цэц тогтоолынхоо хууль ёсны гэдэгт итгэл төгс байгаа бол ЦГХ-ийг дагаж мөрдөхгүй байх нь хуульд нийцнэ. ЦГХ-иар УИХ Цэцийн тогтоолыг хүлээн зөвшөөрөөд, харин дахиж ийм юм бүү хийгээрэй гэж гуйлаа. Цэц, УИХ хоёр муур, хулгана болон тоглосоор алхах гишгэх бүрдээ Үндсэн хуулийн зөрчилд унаж байна.

-Хоёр академичийн зөвлөгөөнөөс илүү хууль зүйн тулгуур байсан юм гэж үү?

-Байсан. ТҮР ХОРОО байгуулах тухай Үндсэн хуулийн заалт. Энэ заалт 2019 оны өөрчлөлтөөр орсон. Хороог УИХ-ын сонирхлын зөрчилгүй гишүүдээр байгуулах; Цэцийн гишүүдийг байцаах; ийнхүү байцаахдаа шүүх; АТГ, ТТГ зэрэг мэргэжлийн байгууллагаас тусламж авах; хорооны илтгэлийг үндэслэн УИХ Цэцийг биш гишүүдийг нь эгүүлэн татах хүртэл шийдвэр гаргах гарц одоо ч байна.

-ТҮР ХОРОО байгуулах нь хоёр академичийн зөвлөгөөнөөс юугаараа илүү хуулийн үндэслэлтэй юм бэ?

-Үндсэн хуулийнхаа хүчийг хэрэглэж байгаа учир хэн ч маргах аргагүй хууль зүйн үндэслэлтэй. Энэ хүчийг ашиглан Үндсэн хуулийн хямралд хүргэж буй энэ хуйвалдааныг таслан зогсоохыг танай сониноор дамжуулан ҮАБЗ-өөс шаардаж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 1 цаг 23 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 3 цаг 7 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 3 цаг 16 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 3 цаг 30 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 3 цаг 40 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 3 цаг 43 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 3 цаг 50 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 3 цаг 53 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 17 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top