x

Г.Байгалмаа: Коронавирусийн тохиолдлууд ихээр бүртгэгдэж, цаашид ч нэмэгдэх хандлагатай байна

“Энхсүндэр” өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмч, эрүүл мэндийн нийгмийн ажилтан Г.Байгалмаатай ярилцлаа.

-Өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж буй хүмүүсийн ачаалал ямар хэмжээнд байна вэ?

-Дулааны улирал хэдий ч эмнэлгийн ачаалал өндөр хэвээрээ байна. Ханиад томуу их, коронавируст халдварын тохиолдлууд ихээр бүртгэгдэж, цаашид ч ихсэх хандлагатай байна. Хүмүүсийн өвчлөл их байгаа учраас энгийн үеийнх шиг үзлэг ихтэй, ачаалал өндөр байна.

Манай өрхийн эрүүл мэндийн төвд өдрийн хэмжээнд үйлчлүүлж буй иргэдийн тоо 100-120 байдаг. Зарим тохиолдолд урьдчилсан сэргийлэх үзлэг, коронавируст халдварын тохиолдлууд зэрэг нэмэгдвэл энэ тоо өснө. Ерөнхий амбулаторийн үзлэг л 100-120 гэж гардаг. Бусад нэмэлт үзлэг нэмэгдвэл тухайн өдөртөө нэмэгдэнэ. Тиймээс тухайн өвчлөлөөсөө шалтгаалаад янз бүр байдаг.

-Ихэвчлэн ямар шинж тэмдэгтэй хүмүүс ихээр үйлчлүүлж байна вэ?

-Өрхийн эрүүл мэндийн төвд ирж үйлчлүүлж буй хүмүүсээс ихэнх нь ханиалгасан, хамар нь битүүрсэн, халууралттай байна.

Мөн харшлын гаралтай хамар битүүрэлт ч их байгаа юм. Зуны улиралд харшил их явагдаж мөн ханиад томуу их байна гэсэн үг.

-Сүүлийн үед коронавирусийн тохиолдол нэмэгдэж, вирусийн гаралтай ханиадны өвчлөл ч их нэмэгдэж байна. Коронавирусийг вирусын гаралтай ханиад гэж авч үзэж байгаа юм биш үү?

-Үгүй. Энэ хоёр нь эсрэг тэсрэг өвчлөл. Өрхийн эрүүл мэндийн төвд адилхан шинж тэмдэгтэй хоёр хүний анамнезийг авч ерөнхий үзлэгийг хийнэ. Шинжилгээ авч энэ нь коронавирусийн халдвар уу, вирусийн гаралтай халдвар уу гэдгийг үздэг. Вирусийн гаралтай ханиад хэзээ ч коронавируст халдварын тестээр эерэг гардаггүй. Вирусийн гаралтай ханиад нь шинжилгээгээр оношлогддог өвчин биш. Ерөнхий эмчийн үзлэгээр оношлогддог. Өрхийн эрүүл мэндийн төвд өдөрт үзүүлж буй хүмүүсийн 30 хувьд вирусийн гаралтай ханиад явагдаж байна. Үүнийг коронавируст халдвараас ялган оношлох нь чухал.

-Вирусийн гаралтай ханиадыг коронавируст халдвараас ямар шинж тэмдгээр ялган оношилдог вэ?

-Вирусийн гаралтай ханиаданд хамгийн эхэнд халуурах шинж тэмдэг илэрдэг. Ханиалгалт их удаан үргэлжилдэг. Коронавируст халдварын ялгарч буй одоогийн шинж тэмдгүүд нь хоолой их сэрвэгнэх, хоолой аргах (шүлсээ залгисан ч хуурай мэдрэмжийг авах) зэрэг шинж тэмдгээр ялгаатай. Мөн өмнөх коронавирусийн шинж тэмдгүүдээс ялгарах нь халууралт харьцангуй бага. Коронавируст халдварын үед халуурсан ч огцом өндөр халуурахгүй, вирусийн гаралтай ханиадны үед өндөр хэмжээнд халуурна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 2 цаг 0 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 3 цаг 43 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 3 цаг 52 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 4 цаг 6 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 4 цаг 16 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 4 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 4 цаг 26 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 4 цаг 30 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 18 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top