x

О.Батнайрамдал: “Роснефьт”-тэй хийсэн хэлэлцээрийн үр дүнд 110 тэрбум төгрөг бодитоор хэмнэсэн. Уг хэмнэлт цаашид ч үргэлжилнэ

Уул уурхайн дэд сайд О.Батнайрамдалтай ярилцлаа.

-Он дуустал өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнэ нэмэгдэхгүй гэх мэдээллийг танай яамнаас өгсөн. Энэ мэдээлэлэл хэр үнэний ортой вэ?

-Орос Украйны хооронд үүссэн дайны асуудлаас үүдэн газрын тосны бүтээгдэхүүний үнийг тодорхойлж байгаа яамны хувьд бидэнд байгаа бүх боломжит арга хэрэгслийг ширээн дээрээ дэлгэж тавьсан. Засгийн газраас авах арга хэмжээний хувьд цөөхөн алхам байдаг. Учир нь шатахуун бол бусад салбарууд шиг төрийн хамаарал их биш. Шатахуун импортолж байгаа компаниудын дотор төрийн өмчит компани байхгүй шүү дээ. Нэгэнт хувийн сектор уг салбарыг авч явдаг учраас зах зээлийнх нь горим руу аажмаар шилжүүлэх түүхэн шийдвэрийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гаргасан. Гэтэл Орос, Украйны байдлаас үүдэн газрын тосны үнэ дэлхийн зах зээлд ихээхэн өссөн. Зарим тохиолдолд сүүлийн 10 жил ажиглагдаагүй өндөр үнэд хүрсэн. ОХУ дэлхийн газрын тосны бүтээгдэхүүний 10-12 хувийг нийлүүлдэг. Гэтэл дайнаас үүдэлтэйгээр дэлхий нийтэд нийлүүлэлтийн шок үүссэн. Энэ нь газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлсөн. Тиймээс манай улс хүнд нөхцөлд, хүнд шийдвэрүүдийг гаргахаас өөр аргагүй болсон. Тиймээс бид өөрсдийнхөө хайрцагнаас гарч сэтгэхээс өөр аргагүйд хүрч байна.

Засгийн газраас авч болох боломжит хувилбаруудын тухайд Онцгой албан татвар болон Гаалийн албан татвараас чөлөөлөх л байдаг. Тиймээс Засгийн газрын худалдаанаар асуудлыг оруулж дизель түлшний Онцгой албан татварын тэглэсэн. Харин АИ-92 шатахууны тухайд 2018 оноос Онцгой албан татварын тэглэсэн байсан учраас Гаалийн албан татварыг тэглэх шийдвэр гаргасан. 

-Төрөөс шатахууны үнийг хямдруулахын тулд авч болох бүх арга хэмжээг авсан гэж ойлгож болох уу?

-Бид хоёр төрлийн албан татвараас чөлөөлчихсөн учраас дахин авч болох арга хэмжээ юу байсан гэхээр Роснефтьтэй очиж хэлэлцээр хийх л байсан. Өмнө нь хэлэлцээр хийгдэж байсан ч одоогийнх шиг үр дүнтэй хэлэлцээр хийгдэж байгаагүй. Онцгой нөхцөл байдал үүсчихсэн байгаа учраас хэн хэнд нь үр нөлөө үзүүлэхүйц ямар гарц гаргалгаа байгаа талаар ярьж эхэлсэн. Түүхэндээ анх удаагаа хийсэн хэлэлцээрийн үр дүнд иргэдийн хамгийн их хэрэглэдэг АИ-92 шатахууны үнийг он дуустал тогтвортой байлгах шийдвэр гаргасан явдал юм. Харин дизель түлшний 60-70 хувь нь бөөний худалдаагаар дамжих томоохон аж ахуйн нэгжүүд болох уул уурхай, дэд бүтэц, ХАА-н салбарууд хэрэглэдэг. Бид цөөн хэдэн томоохон аж ахуйн нэгжүүдийн нуруун дээрх ачааг хөнгөлөхөөс илүүтэйгээр иргэдийн түрүүвчнээс гарах зардлыг хөнгөлөх нь зүйтэй гэж үзсэн. Эхний ээлжинд

ОХУ-ын “Роснефть”-тэй сүүлийн таван сарын хугацаанд хэлэлцээр хийсний үр дүн гарч байна. Энэ хугацаанд Г.Ёндон сайд бид хоёр хэлэлцээрийг амжилттай болгохын тулд таван ч удаа ОХУ-д айлчилсан. Энэ хүрээнд өнгөрсөн 4-6 дугаар сард 120 мянган тонн АИ-92 автобензинийг 100 сая ам.долларын урьдчилгаа төлбөртэйгээр тухайн үеийн зах зээлийн үнээс 25-30 орчим хувийн хямдралтай авсан. Эргээд харахад “Роснефть”-тэй хийсэн хэлэлцээрийн үр дүнд өнгөрсөн гурван сард 110 тэрбум төгрөгийг бодитоор хэмнэсэн. Энэ нь цаашид он дуустал үргэлжилнэ. Тэгвэл өнгөрөгч зургадугаар сард энэ хэлэлцээр дуусч байсан тул үргэлжлүүлэх тухай яриа хэлэлцээр өрнөсөн. Тухайн үед буюу долдугаар сард нийлүүлэх шатахууны үнэ 1285 ам.доллар болчихсон байсан. Өөрөөр хэлбэл, бидний хямдралтай авч байсан үнээс дарай 30 гаруй хувиар өсчихсөн байсан. Бидний хэлэлцээрийн дундуур ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровыг Монголд айлчилж таарсан завшаантай хэрэг болсон.

-ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровыг Монголд айлчлаад буцахдаа дизель түлшний үнийг нэмчихлээ гэх хардлага цахим орчинд хөвөрсөн. Энэ тэгвэл ташаа мэдээлэл гэсэн үг үү?

-Яг тийм. ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровтой Монгол Улсын Ерөнхий сайд Л.оюун-Эрдэнэ уулзах үеэр шатахууны хэлэлцээрийн асуудлыг хөндөж тавьсан. Энэ нь улс төр болон эдийн засгийн талаасаа томоохон дэмжлэг болсон. Уулзалтын үеэр өргөн хэрэглээний АИ-92 автобензиний хэлэлцээрийн талаар ярилцсан. Үүний ч үр дүнд энэ он дуустал АИ92 бензинийг нэг литр нь 2390 төгрөг дээр тогтворжуулах боломж бүрдэж байна. Өөрөөр хэлбэл, хэлэлцээрийн үр дүнд нэг тонныг нь 830 ам.доллараар энэ оныг дуустал авна гэсэн үг.

-Тэгвэл дизель түлшний үнийг АИ-92 той адил нөхцөлөөр хямд үнээр авах боломж байхгүй юу?

-Дизель түлшний хувьд АИ-92 той адил урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэх боломж хэцүү. Мөн хэрэглээний хувьд АИ 92-оос хоёр дахин илүү хэрэглээтэй. Яг ижил хэмжээний хөнгөлөлт эдлэхийн тулд их хэмжээний мөнгө Монголбанкнаас гаргах шаардлага үүснэ. Гэхдээ хэлэлцээрийн үр дүнд дизель түлшний хувьд тухайн сарын гэрээний үнээс таван хувийн хөнгөлөлт эдлэх гэрээг амжилттай үзэглэсэн.

Тэгээд ч ОХУ-ын хувьд ч дизель түлшний эрэлт их байгаа учраас үнийг хямдруулах сонирхол бага байгаа. Шатахууны үнэ өсөхөд гадаад зах зээлээс хамааралтай олон зүйл нөлөөлж байгаа. Нөлөөлөл бүрийг ямар ч Засгийн газар арилгах боломжгүй. Гэхдээ бидний хувьд иргэдийн нуруун дээр ирэх ачааг аль болох хөнгөлөх талаас нь байж болох бүх арга хэмжээг авч байгаа.

-ОХУ Европын хоригт орчихсон байгаа шүү дээ. Нэгэнт Европын зах зээлд газрын тосны бүтээгдэхүүнээ борлуулах боломж хомс байгаа энэ үед манайд хямд үнээр нийлүүлэх боломжтой юм биш үү?

-ОХУ Европын улс орнуудад газрын тосны бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж хомс байгаа ч БНХАУ, Энэтхэгт экспортлохоос гадна Саудын араб руу хүртэл газрын тосны бүтээгдэхүүнээ импортолж байгаа.

-Он гартал АИ-92 шатахуун 2390 төгрөгийн үнэтэй байх нь ойлгомжтой боллоо. Тэгвэл он гарснаар дэлхийн зах зээлд борлуулагдаж байгаа үнээр авах нь. Ойролцоогоор хэдэн хувийн өсөлт үзүүлэх бол?

-Он гарснаар газрын тосны бүтээгдэхүүний үнэ хэд хүрэхийг яг одоо хэлэхэд хэцүү. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, геополитикийн асуудлуудаас шууд хамаарна. Дэлхийн банк болон олон улсын мэргэжлийн шинжээчдийн таамаглаж байгаагаар дунд, урт хугацаандаа түүхий газрын тосны үнэ буурах тооцоолол гарсан.

-Ер нь газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлаас гарахын тулд өөрсдөө үйлдвэрлэхээс өөр гарцгүй. Өнөөх Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт хэдэн хувьтай явж байна?

-Урт хугацаандаа шатахууны хараат бус байдалд хүрэхийн тулд газрын тосны үйлдвэрийг дотооддоо барих л асуудал бий. Уг асуудал манай улсын үе үеийн Засгийн газруудын тэргүүн зорилтуудын нэг байсаар ирсэн. Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн Алтанширээт сумын нутагт баригдаж байгаа газрын тосны үйлдвэр байгуулах ажил ид өрнөж байна. Ковидын үеийн хүндрэл тус бүтээн байгуулалтын ажлыг тойроогүй, дайрсан. Гэсэн хэдий ч ажил нь урагштай байгаа. Ямар ч байсан 2025 ондоо багтаж ашиглалтад оруулна гэсэн зорилттой ажиллаж байна.Тус төсөл таван томоохон хэсгээс бүрдэж байгаа. Уг үйлдвэр ашиглалтад орсноор газрын тосны нийт хэрэглээний 55-60 хувийг дотоосоо хангах боломж бүрдэх юм. Ингэснээр газрын тосны бүтээгдэхүүний хувьд гаднаас хараат байдал энэ хэмжээгээр буурна.

Цар тахал, дайны нөхцөл байдалд бидэнд хэрэглэгч биш үйлдвэрлэгч орон байхын чухлыг маш сайн ойлгуулсан. Тийм учраас дотоодынхоо мега төслүүдийг зайлшгүй хөдөлгөх, урагшлуулах шаардлага тулгарч байна.

Бид үйлдвэрлэгч орон болохгүй л бол гадаад дотоодын хүчин зүйлд эмзэг хэвээр байх нь тодорхой байна.Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй, Шинэ сэргэлтийн бодлого, тэр дундаа аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг бий болгох,томоохон төслүүддээ ихээхэн ач холбогдол өгч байгаа. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр Монгол Улс эдийн засгаа хэд дахин тэлж, ажлын байрыг олноор нэмэгдүүлж, аж үйлдвэржсэн Монгол Улс болох суурь бүрдэнэ.

-Ярилцлагын төгсгөлд асуухад энэ жил экспортод гаргахаар төлөвлөсөн уул уурхайн бүтээгдэхүүнүүдээсээ хичнээнийг нь гаргачихаад байна вэ. Төлөвлөгөөндөө хүрэх нь үү?

-Манай улсын экспортын 80-90 орчим хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг бол төсвийн орлогын 25-30 хувийг бүрдүүлж байгаа. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр буюу долдугаар сарын 7-ны өдрийн байдлаар 8.7 сая тонн нүүрс, 770 мянган тонн зэсийн баяжмал, 1.8 сая тонн төмрийн хүдэр экспортолж, 8.5 тонн алт Монголбанкинд тушаасан үзүүлэлттэй байна. Гүйцэтгэлийн хувьд тодотгосон төсвөөр нүүрс 48.4 хувь, зэсийн баяжмал 63.5 хувь, төмөр 35.6 хувь, алт 42.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Эрдэс баялгийн салбарын орлогын ихээхэн хувийг нүүрс болон зэсийн баяжмал бүрдүүлдэг. Нүүрсний тухайд БНХАУ-аас дэвшүүлсэн “Тэг ковид” бодлогын хүрээнд хил гаалийн нэвтрүүлэлт саармагжсан. Харин Засгийн газраас БНХАУ-ын талтай удаа дараа зөвшилцсөний үндсэн дээр хилээр нэвтрүүлэх авто машины тоо нэмэгдсэн.Сүүлийн үед өдөрт дунджаар 900 гаруй автомашинаар нүүрс экспортод гарч байна. Энэ бол харьцангуй сайн үзүүлэлт. Тухайлбал, ковидын нөхцөл байдал хүндэрсэн үед өдөрт 200 хүрэхгүй автомашин гарах тохиолдол ч байсан.

-Дэлхийн зах зээл дээр зэсийн баяжмалын үнэ буурсан шалтгаан юу байв?

-Зэсийн баяжмалын үнэ тодорхой хэмжээгээр буурч өнөөдрийн байдлаар 7190 ам. долларт хүрсэн байна. Сүүлийн хоёр жил нэлээд өсөлттэй байсан эрдэс баялгийн үнэ манай урд хөрш БНХАУ-ын ковидын дараах эдийн засгийн сэргэлттэй шууд холбоотой. Ер нь дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг ковидын өмнөх болон дараах гэж ангилж харж болно. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт нь ковидын дараа ч өмнөх үзүүлэлтээсээ давж гарсан.

Энэхүү эдийн засгийн үзүүлэлт цаашид хэвээр хадгалагдах уу эсвэл удаашрах уу гэдгээс эрдэс баялгийн салбарын үнийн өсөлт ихээхэн хамаарах болов уу. Гэхдээ сэргээгдэх эрчим хүч рүү оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ өсөж байгаа энэ үед зэсийн хэрэглээ цаашид өсөж нэмэгдэх нь тодорхой. Тиймээс цаашид дунд, урт хугацаандаа зэсийн үнэ тогтвортой өснө хэмээн бодож байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 3 цаг 26 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 5 цаг 10 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 5 цаг 19 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 5 цаг 33 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 5 цаг 43 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 5 цаг 46 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 5 цаг 53 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 5 цаг 56 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 19 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top