x

М.Отгонтуяа: Бага үдийн нар хамгийн хортой

Ойрын өдрүүдэд хэт халах талаар Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс сэрэмжлүүлж байна. Үүнтэй холбогдуулан наршилт гэж юу болох, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Дотор, мэдрэлийн тасгийн эрхлэгч М.Отгонтуяагаас тодрууллаа.

-Хэдэн цагийн нар хамгийн хортой, нарших эрсдэл ихтэй байдаг бол?

-Бага үд буюу өдрийн 11 цагаас хойших нар хамгийн хортой, нарших эрсдэл илүүтэй. Ер нь наршилт гэж агаарын температурын нөлөөгөөр хүний биеийн дулаан нэмэгдэхийг хэлдэг. Иймд наранд удаан байхаас гадна хэт бүгчим газар, тухайлбал, машин дотор хүүхдээ унтуулах зэрэг нь нарших аюул дагуулдгийг анхаарах хэрэгтэй.

-Наршсан үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Наршихад дотор муухай оргих, огиулах, бөөлжих, нүд харанхуйлах, толгой өвдөх, толгой эргэх, хэвлийгээр өвдөх, суулгах, халуурах, бие нозойрох зэрэг шинж тэмдэг илэрнэ.

-Энэ өвчинд ямар насныхан илүү өртөмтгий вэ?

-Ямар ч насны хүн наршиж болно. Гэхдээ бага насны хүүхэд, ахмад настан, гадаа удаан хугацаагаар ажиллагсад, жирэмсэн эмэгтэйчүүд, цусны даралт ихэсдэг, чихрийн шижинтэй, архаг хууч өвчтэй хүмүүс илүү ихээр өртдөг.

-Наршихаас урьдчилан сэргийлэх ямар арга байдаг вэ?

-Онцын шаардлагагүй бол хэт халуунд гадуур наранд аль болох бага явбал зохино. Мөн нарны шил, малгай зэргийг тогтмол хэрэглэж хэвшвэл зүгээр. Үүнээс гадна гар, хөл, хүзүү зэргийг наранд аль болох ил гаргахгүй байх нь чухал. Учир нь зөвхөн толгойноос халснаар наршдаггүй. Нарны тусгалыг шууд хүлээж авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно. Тиймээс хэт халуунд майк, богино ханцуйтай цамц бус, урт ханцуйтай нимгэн цамц өмсөх нь наршихаас илүүтэй урьдчилан сэргийлдэг юм. Наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох битүү хувцас өмсөөд толгойгоо ойр ойрхон норгох юмуу, нойтон алчуур, малгай хэрэглэх шаардлагатай. Нярай хүүхдийг гадаа салхилуулахдаа сүүдрэвчинд, чийглэг сэрүүн нөхцөлд байлгахыг мөн анхаарах хэрэгтэй. Элсэн шарлага, массажийг хэт халах үеийн нарнаас өмнө 9:00-11:00 цагт, мөн 16:00 цагаас хойш нойтон малгай өмсөж хийх нь зүйтэй. Түүнчлэн орчноо чийгшүүлэх шаардлагатай.

-Нэгэнт наршсан хүнд анхны ямар тусламж үзүүлж болох талаар зөвлөнө үү.

-Наршсан хүнийг сэрүүн газар оруулаад хувцсыг нь тайлж нэн ялангуяа суга, цавь, гүрээний артери гэх мэт том том судастай хэсэгт хүйтэн жин тавих хэрэгтэй. Мөн шингэн зүйл уулгана. Насанд хүрсэн хүнд 30 минут тутам 200 мл шингэн уулгах шаардлагатай. Мэдээж хэт хүйтэн ундаа, жүүс, хоолой өвтгөх эрсдэлтэй тул уулгаж болохгүй. Түүнчлэн хөлдөөсөн зайрмаг идэхээс татгалзах хэрэгтэй.

-Наршилтаас болж ямар эрсдэл гарах аюултай вэ?

-Цусны даралт ихсэх, харвалт өгөх эрсдэлтэй. Мөн гэдэсний хямрал үүсч болзошгүй.

-Монголчууд наршсан тохиолдолд наранд бүлээсгэсэн ус өгвөл зүгээр болдог гэдэг. Энэ нь зөв эмчилгээ мөн үү?

-Зөвхөн буцалсан ус бүлээсгэж өгөхөөс гадна шингэнийг аль болох олон хэлбэрээр, жишээ нь, хөргөсөн буцалсан, ширгээсэн ус, хярам, цай, жимсний шүүс зэргийг уулгах хэрэгтэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 4 цаг 8 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 5 цаг 51 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 6 цаг 0 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 6 цаг 14 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 6 цаг 24 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 6 цаг 28 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 6 цаг 34 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 6 цаг 38 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 20 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top