x

Б.Гүнбилэг: Мөнгөний сонгууль байсаар байвал аль ч тогтолцоо нь хэрэгжихгүй

"Пропорциональ болгоод намдаа, намын даргадаа их мөнгө өгсөн нь жагсаалтад дээгүүр бичигдэнэ гэсэн үг"

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор хуульч, доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх эсэх талаар улс даяараа хэлэлцэж байна. Та хуульч хүний хувьд уг өөрчлөлтийг дэмжиж байгаа юу?

-Хуульчийн хувьд бол нийгмийн уур амьсгалыг, иргэдийн оролцоог ажиглаж байна. Сэтгэлийн хөдлөлөөр энэ нь их зөв, энэ нь буруу гэж мэтгэхгүй. Аль аль сонголтууд сайнтай, муутай. Чухам түүнийг ямар байдлаар хэрэгжүүлдэг вэ гэдэгт л асуудал байгааг хууль тогтоогчид ойлгоосой.

-Өөрчлөлт хийхээр бол яг ямар заалтуудыг анхаарах ёстой гэж харж байна вэ?

-Үндсэн хууль гэхээсээ манайх дийлэнх олонхоор баталдаг органик хуультай болоосой гэж хүсч байна. Одоо бол манайх Үндсэн хууль, ердийн хууль гэсэн хоёр хуультай болчихоод байна. Уг чанартаа Үндсэн хууль, органик хууль, ердийн хууль гэж гурав ялгаж өгвөл бүх зүйлийг Үндсэн хууль руу хийх гээд зүтгэх шаардлагагүй болох юм. Жишээ нь, сонгуулийн тогтолцооны асуудлыг органик хуулиар зохицуулж болно. Манайх органик хуультай гэх мөртлөө батлах процесс нь ердийн хуулиас ялгаагүй байдаг.

-Угтаа 2019 онд МАН олонхоороо Үндсэн хуулийг өөрчилсөн. Тухайн үед УИХ-ын дарга болон МАН-ынхан бүгд маш сайн өөрчлөлтийг хийсэн, дахиж гар хүрэхгүй гэж ярьж байсан шүү дээ. Яагаад дахиад гар хүрэх гээд байгаа талаар та хуульч хүнийхээ хувьд ямар байдлаар харж байна вэ?

-Тухайн үед ярьж байгаад нийгмийн дэмжлэг, эсхүл улс төрийн тохироо нь бүрдээгүй үлдсэн зүйлс бий байх. Яг яагаад өөрчлөх гээд байгааг улстөрчид, шийдвэр гаргагчид мөн чанарыг нь хэлэх байх. Зүгээр шударга ёс тогтооё, цаашид улс орноо гоё болгох гарц гэх мэт үгс бол бидний сонсож дадсан зүйлс шүү дээ. Аливаа нийгмийн өөрчлөлт, тэр дундаа Үндсэн хуулийн шинэтгэл бол эдийн засаг, улс төр, оюун санаа, социаль хүрээний өөрчлөлтийг шаарддаг. Хуульчид гэхээсээ энэ хүрээний хүмүүсийн оролцоог хангаж, судлах, үгийг нь сонсох ёстой юм. Хуульчид бол энэ хүмүүсийн хэлсэн, олонхоор хүлээн зөвшөөрсөн саналыг хууль зүйн техник ашиглан бичдэг хүмүүс юм. Манайд Үндсэн хуулийн өөрчлөлт ярихаар улстөрчид, хуульчид л юм яриад байдаг. Эдийн засагчид, социологи, философи, антропологи, нийгмийн сэтгэл зүйчид гээд бусад мэргэжлийнхэн хаачив гээд ихэд гайхах юм. Сэтгүүлчид ч тэр хүмүүсийн хойноос гүймээр байгаа юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ярихаар улстөрчид, хуульчдаас бусад мэргэжлийнхний оролцоог хангах ёстой.

-Үндсэн хуулийг өөрчлөх, сонгуулийн тогтолцоог холимог болгож олон намын төлөөллийг парламентад оруулахаар ярьж байна. Та үүнийг дэмжих үү. Манай улсад ямар сонгуулийн тогтолцоо нь илүү оновчтой юм бэ?

-Сонгуулийн аль аль тогтолцоо өөрөө сайнтай, муутай. Нийгэм юу хүснэ, тэрнийг хуульчид бичиж таарах байх. Миний хувьд хуулиа хэрэгжүүлдэг, үгүй ядаж сонгуулийн үеэр санал худалдан авдаг, мөнгө хуулиар халхавчилж тараадаг, архидуулдаг энэ байдлыг хуулийн байгууллага яс тогтоож, хорьж чаддаг бол аль ч тогтолцоо хэрэгжээд явна гэж бодож байна. Даанч сонгуулиар бие даагч нэртэй олон хүн дэвшиж, хэн нэгэн мөнгөтэй хүнд үйлчилж, олон ухуулагч авдаг. Бас сонгуулийн өмнөх жил, мөнгө эд зүйл тараадаг хүмүүс сонгогддог, намууд үүнийг нь хүлээн зөвшөөрдөг. Нэг үгээр бол мөнгөний сонгууль байсаар байвал аль ч тогтолцоо нь хэрэгжихгүй шүү. Пропорциональ болгоод намдаа, намын даргадаа их мөнгө өгсөн нь жагсаалтад дээгүүр бичигдэнэ гэсэн үг. Тэгж өөрчилбөл хэрэг байх уу. Үр дүн нь адилхан л гэсэн үг. Энэ тохиолдолд хэнд ашигтай вэ гэдэг асуулт мөн гарч ирнэ.

-Сонгууль бүрийн өмнө эрх барьж байгаа нам өөртөө таарсан тогтолцоо, бодлого барин ажилладаг шүү дээ. Ирэх УИХ-ын сонгуулиар одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хууль болон бусад тогтолцоо хэвээрээ байсан ч МАН-ынхан дахин олонх болж, ялах магадлал өндөр байгаа гэж улс төр судлаачид ярьж байна. Та энэ байдлыг аль талаас нь харж байна?

-Монгол Ардын нам ялах болов уу. Төрийг бариад явчих, олонх болох өөр нам харагдахгүй байна. Ардчилсан нам учраа олбол арай өөр нөхцөл үүснэ.

-Хоёр танхимтай парламенттай болъё гэж байна. Тэгвэл ардчилсан орны парламентын сонгодог хэв маягаар хөгжинө гэх юм. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Аль нь ч байж болно. Гэхдээ нэг танхимтай одоогийнхоороо байх нь зөв гэсэн нийгмийн хандлага давуу гэж харж байгаа. Хэрэв хоёр танхимтай болъё гэвэл шинэ Үндсэн хуулийн асуудлыг хөндөх болж байгаа юм. Тиймээс одоо дахин шинэ Үндсэн хуулийн асуудлыг ярилцлах цаг үе биш ээ.

-Б.Чимид гуайн хэлснээр бол Үндсэн хуульдаа ойр ойрхон гар хүрэх нь тогтолцооны болоод төрийн бодлого үйл ажиллагаа сулардаг. Эвгүйтвэл улс орон сүйрчихэж болдог гэдэг агуулга хэр зөв бэ. Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс гэж ч ярьдаг шүү дээ...

-Цаг хугацаа, гадаад дотоод нөхцөл байдал, эдийн засгийн боломж гээд энэ бүхнийг тооцох ёстой. Үндсэн хуульд бага багаар өөрчлөлт, шинэчлэлт хийхийг багш бол хүлээн зөвшөөрч байсан. Ийм ч учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын хуулийг бичиж үлдээсэн. Харин тэр хууль өнөөдөр юу болов, үндсэн бүтэц нь хэвээрээ юү гэдэг бол тусдаа асуудал.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • SHINE (102.89.83.33)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2025 оны 11 сарын 22 | Хариулах
  • SHINE (102.89.83.33)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2025 оны 11 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 4 цаг 16 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 6 цаг 0 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 6 цаг 9 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 6 цаг 23 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 6 цаг 33 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 6 цаг 36 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 6 цаг 43 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 6 цаг 46 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 20 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top