x

Б.Ундралбат: Кроссфит бол амьд үлдэх чадварыг хөгжүүлдэг тэсвэр, хурд, хүчний спорт

Монголын анхны кроссфит клуб болох "976 CrossFit Mongolia клуб"-ын үүсгэн байгуулагч, багш, дасгалжуулагч Б.Ундралбаттай ярилцлаа. Тус клуб зургадугаар сарын 18-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд кроссфитын спортыг олон нийтэд танилцуулах зорилгоор "976 Mongolian Throwdown 22” тэмцээнийг зохион байгуулах юм.

-Кроссфит бол спортын харьцангуй шинэ төрөл. Хичээллэдэг залуучууд бас нэлээд байдаг боловч олон нийт тийм ч сайн мэддэггүй. Тийм учраас энэ спортын онцлогийг танилцуулахаас ярилцлагаа эхэлье гэж бодож байна?

-Энэ спорт хүний хүч тэнхээ болон тэсвэр тэвчээрийг сайжруулахад чиглэгдсэн олон үүрэгтэй дасгалын систем юм. Нэгэн зэрэг олон булчинг зэрэг ажиллуулна. Товчхондоо кроссфит бол эрүүл мэнд ба фитнессийн гол үндэс юм. Кроссфит нь аюулгүй, үр дүнтэй дасгал хөдөлгөөн болон зөв хооллолтоос бүрдсэн эрүүл амьдралын хэв маяг бөгөөд эрүүл  мэндээ сайжруулах, илүүдэл жингээ хасах, биеийн чадамжаа дээшлүүлэх зэрэг бүхий л зорилгыг биелүүлэхэд туслах үүрэгтэй. Кроссфит нь байнга өөрчлөгдөх олон янз төрлийн идэвхитэй хөдөлгөөнүүдийг өндөр ачааллаар, богино хугацаанд гүйцэтгэдэг спортын төрөл. Мөн хамгийн чухал нь хүний байгалийн өгөгдөл буюу амьд үлдэх чадварыг хөгжүүлдэг, түүнийг дэмждэг. Кроссфит нь өргөх, татах, түлхэх, шидэх, чирэх, гүйх, сэлэх, үсрэх болон авирах зэрэг амьдралд ойр чухал чадваруудыг зэрэг хөгжүүлэхээс гадна баг хамт олны уур амьсгалыг бий болгодог. Нас, хүйс, биеийн онцлог, мэргэжлийн тамирчин, мэргэжлийн бус бүх хүн хичээллэх боломжтой олон нийтийн нөхөрсөг спорт. Мөн олимпийн хүндийн өргөлт, спортын гимнастик, хөнгөн атлетик, пауэрлифтинг гэх мэргэжлийн спортуудын элементүүдийг өдөр бүрийн бэлтгэлдээ ашигладаг нь хичээллэж байгаа хүнд олон талын чадварыг зэрэг, хүртээмжтэй энэ тэнцүү хөгжүүлэхэд тусалдаг.

-Энэ спорт хаана, хэзээ үүссэн бэ. Хэр өргөн тархсан бэ?

-Кроссфит бол 2000 онд АНУ-д дасгалжуулагч Грег Глассман болон Лаурен Женай нарын үүсгэн хөгжүүлсэн спортын нэгэн төрөл. 2022 оны байдлаар Дэлхийн 160 гаруй улсад 15000 гаруй албан ёсны кроссфит клуб байдаг бөгөөд эдгээр клубт 35000 гаруй мэргэжлийн дасгалжуулагч ажиллаж байна. Энэ нь нэг клубт дунджаар 2 дасгалжуулагч байгаа гэсэн судалгаа юм. Хичээллэдэг хүн маш их гэсэн үг.

-Кроссфитээр хичээллэснээр ямар чадварууд суудаг бол?

-Энэхүү спорт нь эрүүл чийрэг биеийн үндсэн 10 чадварт сургадаг. Зүрх судас, амьсгалын тогтолцоо, тэсвэр, чадал, уян хатан чанар, хүч, хурд, зохицуулалт ба хяналт, авхаалж, тэнцвэр, оновчтой байдал ба нарийвчлал гэх мэт.

-Энэ спортыг Монголд оруулж ирж жинхэнэ утгаар нь хөгжүүлж байгаа клуб нь танайх юм байна. 976 CrossFit Mongolia клубынхээ тухай танилцуулаач?

-Бид 2018 онд анх үйл ажиллагаагаа эхлүүлэн, бэлтгэл ажлаа хангаснаар 2019 онд кроссфитийн албан ёсны эрх “Affiliated CrossFit” бүхий анхны клубийг Монголдоо үүсгэн байгуулах олон улсын эрхийг авсан. Ингэснээр кроссфитийн албан ёсны эрх бүхий үйл ажиллагаа явуулах эрхтэй 177 дахь улсаар Монгол Улс бүртгэгдлээ. Улмаар дэлхийн тамирчидтай адил форматаар дасгал сургуулилт хийх, хамтдаа хөгжих, дэлхийн албан ёсны нээлттэй тэмцээнүүдэд оролцох зэрэг олон эрх үүссэн байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжлийн CrossFit Level 1 Trainer зэрэглэлтэй багш дасгалжуулагчдийн хамтаар “CrossFit Inc”-ийн албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. 976 кроссфит клуб нь одоогоор гурван CF Level-1 дасгалжуулагчтайгаар, идэвхтэй 250 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох “976 Mongolian Throwdown 22” тэмцээний талаарх сонирхуулъя?

-Энэ сарын 18-ны өдөр зохион байгуулах гэж байгаа юм. Монгол Улсад тус спортыг сонирхогч, хичээллэгч залуусаас урилгаар 50 шилдэг тамирчин өрсөлдөх гэж байна. Уг тэмцээнийг кроссфит спортын төрлийг олон нийтэд таниулах, Монгол тамирчдын чансааг ахиулах зорилготойгоор зохион байгуулж байгаа. Тэмцээнд кроссфитийн шилдэг 50 тамирчин эрэгтэй RX, эмэгтэй RX, эрэгтэй 35+ RX гэсэн үндсэн гурван ангилалд өрсөлдөх юм. Мөн урилгаар ОХУ-ын тамирчид оролцоно. Тамирчид нийт 12 минут, 20 минут болон 55 минутын 3 удаагийн гараагаар олон төрлийн дасгалын хослолоос бүрдсэн сорилтуудыг гүйцэтгэж өрсөлдөнө. Мөн анх удаа 3.6 метрийн өндөр 16 метрийн урттай, олон үйлдэл гүйцэтгэх боломжтой буюу суниалт, олс авиралт, цагираг болон хүндийн өргөлтийн сууриар ашиглаж болох төхөөрөмжийг “X-Meta Foundation”-ийн тусламжтайгаар хамтран бүтээж “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд” спорт сонирхогч залууст зориулан нийтийн хэрэгцээнд үнэ төлбөргүй хандивлана гэдгээрээ онцлогтой.

Эх сурвалж: Time.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 3 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 16 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 27 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 43 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 50 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 56 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 57 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 58 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 59 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 15 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 16 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 17 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 34 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 36 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 49 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 51 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 52 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 53 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 55 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top