x

А.Намуун: Марафоны бүртгэл тавдугаар сарын 27-ны өдрийг дуустал үргэлжилнэ

Тавдугаар сарын 28-нд нийслэл Улаанбаатар хотод олон улсын гүйлтийн “Улаанбаатар марафон-2022” болно.

Энэхүү марафоныг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд цар тахлын улмаас хоёр жил завсарлаж, энэ жил долоо дахь удаагаа зохион байгуулж буй юм. Энэ жилийн хувьд марафоны бүртгэлээс эхлэн бүхий л явцад технологийн дэвшил ашиглан, оролцогч тамирчдын амжилтыг бүртгэж баталгаажуулж эхэлснээрээ онцлог юм.

Энэ талаар Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын мэргэжилтэн А.Намуунаас зарим зүйлийг тодрууллаа. 

-“Улаанбаатар марафон-2022”-ын бүртгэлийг технологийн дэвшил ашиглаж хийж байгаа. Одоогоор хэчнээн хүн бүртгүүлээд байна вэ. Урьд өмнөх марафонд хэдэн хүн оролцож байсан бол?

-НЗДТГ, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулдаг “Улаанбаатар марафон-2022”-д оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байдаг. Хамгийн анхны буюу 2014 оны марафонд 14 мянган хүн анх оролцож байсан бол 2018, 2019 онд 30 мянга гаруй хүн оролцсон. Энэ жилийн хувьд мөн 30 мянга орчим хүн оролцоно гэж тооцоолж байна. Марафоны бүртгэл тавдугаар сарын 27-ны өдрийг дуустал үргэлжилнэ. 10 км, 21 км, 42 км-т гүйх оролцогчдын амжилтыг олон улсын жишгээр автомат чипээр тодорхойлно.

Бүртгэлийг хоёр сувгаар хийж байна. Тухайлбал, вэб сайтаар буюу www.ubmarathon.hipay.mn сайт руу нэвтрэн гүйх төрлөө сонгон бүртгүүлэх боломжтой. Түүнчлэн HiPay аппликэйшнаар дамжуулан бүртгүүлээрэй.

-Гадаадын улс орнуудаас хэдэн тамирчин оролцох бол?

-“Улаанбаатар марафон” бол олон улсын хэмжээний үзүүлэлт өндөртэй тэмцээн. Тиймээс ч  жил болгон гадаадын улс орны тамирчид оролцдог. Энэ жилийн хувьд Кени, Казакстан Улсын өндөр зэрэглэлтэй тамирчдаас гадна Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдын яам, Консулын газрын төлөөллүүд бүртгүүлээд байна. ОХУ, Энэтхэг, БНХАУ, БНСУ гэхчлэн 15 улсын 80 гаруй тамирчин оролцохоор  мэдүүлгээ өгсөн. Тэр дундаа бүтэн марафоны төрөлд Кени, Казакстан улсаас тус бүр хоёр мэргэжлийн тамирчин оролцохоор урилга авч, визээ гаргуулаад манай улсыг зорин ирж байгаа.

-Мэргэжлийн тамирчид хэрхэн, яаж оролцдог вэ?

-Мэргэжлийн тамирчид хагас, бүтэн марафонд ихэвчлэн гүйнэ. Энэ жилийн хувьд мэргэжлийн тамирчид маань хамгийн түрүүнд маш идэвхтэй бүртгүүлж байна.

-Марафонд оролцогчдын насны ангилал болон зай, маршрутын тухайд тодорхой мэдээлэл өгнө үү?

-Зай, маршрутын тухайд 42 км-ийн бүтэн, 21 км-ийн хагас марафон, 10 км-ийн марафонд 18-аас дээш, 18-34, 35-54, 55-аас дээш гэсэн насны ангиллаар явагдана.  Мөн 10 км-ын марафонд 18-аас дээш насныхан, 5 км-т 12-17, 18-аас дээш насныхан оролцох боломжтой. Энэхүү эрүүл мэндийн гүйлтэд манай марафонд оролцогчдын дийлэнх олонх нь оролцдог. Дээрээс нь 1500 метрийн гэр бүлийн болон хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын гараа бас бий.

-Тавдугаар сарын 26, 27 буюу өнөөдөр, маргааш хоёр өдөр энгэрийн тэмдэг, чипийг хүмүүст өгнө гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Марафоны үеэр энгэртээ зүүх чип нь оролцогчид, тамирчдын амжилтыг тодорхойлох юм. Хэдэн км, метр зайг хэдий хугацаанд туулсан бэ гэдгийг тодорхойлдог төхөөрөмж. Энэхүү чипийг марафонд оролцохоор бүртгүүлсэн иргэдэд "High Payment Solutions" ХХК-аас өнөөдөр болон маргааш тарааж өгнө. Харин 21 км, 42 км -ийн хагас, бүтэн марафонд оролцох мэргэжлийн тамирчдын энгэрийн тэмдэг чипийг  Монголын хэт холын марафон гүйлтийн холбоон дээр олгоно.

-“Улаанбаатар марафон-2022”-той холбоотойгоор авто замд хөдөлгөөн хязгаарладаг.  Хэдэн цагаас хаагуур зам хаах вэ?

-Тавдугаар сарын 28-ны өдөр Их, Бага тойруугийн замуудыг 06:00-18:00 цагийн хугацаанд хөдөлгөөнийг хязгаарлах юм. Томоохон зах, худалдааны төвүүд мөн амарна. Энэ хугацаанд гүйгчдийн замд  гүйгчдэд зориулсан явуулын бие засах газар, үйлчилгээний цэгүүдийг дөрвөн байршилд гаргаж байгаа. Био 00, усны цэг, хог хаягдлын цэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ажиллуулна. Маршрутын дагуух энэхүү үйлчилгээ гүйгчдэд нээлттэй. Мөн маршрутын дагуу үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн бие засах газрууд, нийтийн бие засах газрууд ч үнэ төлбөргүй байх юм.

-Марафоны гараа хаанаас эхлэх вэ?

-Марафоны гараа Соёлын төв өргөөний үүдэнд байх юм. Бариа ч мөн уг газарт байна.

-Марафон гүйлтийн шагналын санг танилцуулж болох уу?

-“Улаанбаатар марафон-2022”-ын шагналын сан өндөр байдаг. Зай төрөл бүрд эрэгтэй, эмэгтэй 10 байр шалгаруулж, шагнал гардуулдаг. Хамтрагч байгууллагуудаас мөн бэлэг өгдөг. Шагналын хэмжээг нарийвчлан мэдье гэвэл манай марафонд оролцоорой.

-Гүйлтэд оролцогчдын эрүүл мэндэд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Марафонд оролцогчид Эрүүл мэндийн төвүүдэд очиж, даралт болон пульсээ үнэ төлбөргүй хянуулах боломжтой. Мөн усны цэгүүдэд ч эрүүл мэндийн үйлчилгээ бий. Гүйх үед шөрмөс татах гэх мэтээр гарч болох эрсдэлийг урьдчилан тооцож, тусламж үйлчилгээг үзүүлэхээр бэлтгэл хангасан.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 5 цаг 51 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 7 цаг 34 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 7 цаг 43 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 7 цаг 57 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 8 цаг 7 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 8 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 8 цаг 17 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 8 цаг 21 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 22 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top