x

У.Хүрэлсүхийн арав дахь сар

Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаа бүрдүүлж, сайд нар тамгаа гардаж аван Засгийн газрын анхны хуралдааныг зарлан хуралдуулснаас хойш яг арван сар өнгөрчээ. Одоогоос арван сарын өмнө (2017 оны аравдугаар сарын 20-нд) Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Төрийн албаны сахилга бат, дэг журам, хариуцлагыг сайжруулахад манай Засгийн газар нэн тэргүүнд анхаарч ажиллана” гэж хэлсэн билээ.

Гэвч түүний танхим арван сар ажилласны эцэст танхимынхаа нэг сайдыг чөлөөлснөөс өөрөөр улс төрийн хүрээнд огцом өөрчлөлт гарсангүй. Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар албан өрөөндөө архидаж, нэг нь нөгөөгийнхөө аминд хүрснийг эс тооцвол шүү дээ. Харин үлдсэн хугацаанд нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцроход хүргэсэн “60 тэрбумын” асуудлыг үе үехэн сэвсэнээс өөрийг хийлгүй өдий хүрэв. Бодит үр дүн нь энэ, бүхэл бүтэн хүний амь.

Батлагдаагүй ч гэсэн болсон явдлын талаар яригдаж байгаа ганц зүйл нь салбарын сайд асан (Ж.Бат-Эрдэнэ) хэрэг гарсан тэр орой талийгаачийг “ажлаа өг” хэмээн шахсан гэх. Нэг нь Ж.Эрдэнбатын үед томилогдсон, нөгөө нь Ж.Бат-Эрдэнийн томилсон хүн юм гэнэ. Арав гаруй жилийн өмнө ч МАН-ын залуучууд ажил, албан тушаалаас болоод бие биенээ алж байсан удаатай. Тэр цаг үеэс хойш өөрчлөгдсөн юм нэгээхэн ч алга. Албан тушаал, амин хувийн ашиг сонирхлын төлөө хүний амь бүрэлгэх юу ч биш. Айж эмээх, ичиж нэрэлхэх гэдэг мэдрэмж ой ухаанд нь огт байхгүй.

Хэд хоногийн өмнөөс цахим орчинд “Энэ сарын 20-ны өдөр М.Энхболд дарга ард түмнээсээ уучлал гуйна” гэсэн мэдээлэл тархсан. Уучлал гуйгаад албан тушаалаа өгвөл сайн л хэрэг. Харин “Уучлаарай” гэсний тоогоор уучилж болдог зүйл, уучилж болдоггүй зүйл гэж бий. Соёлтой оронд бол уучлал гуйсан хүн ажлаа өгдөг юм билээ. Хариуцлагыг тэгж хүлээдэг. Харин манайд бол улам л цаашаа ахих янзтай.

Арван сарын өмнө энэ хүн намын дарга, Ерөнхий сайд болоод “Энэ цаг мөчөөс төрийн албаны бүх шатанд шударга ёс, хууль дээдлэх зарчим баримталж, өндөр ёс суртахуунтай ажиллахыг хатуу шаардана” гэсэн. Харин өнөөдөр түүний байгуулсан Засгийн газар, томилсон албан тушаалтнуудын хүн чанар, ёс суртахуун хүний амиар хэмжигдэж эхэллээ. Алим модноосоо хол унадаггүй гэж үнэн аж. Ардын нам ардын намаараа л байна. Авилгачинтайгаа ч, алуурчинтайгаа ч нэг дээвэрт.

2006 онд У.Хүрэлсүхийг МАХН-ын дэргэдэх Ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч байхад намынх нь залуус нэгнийхээ аминд хүрч байсан. Өнөөдөр намын дарга, Ерөнхий сайд болсных нь дараа албатууд нь дахиад бие биенээ нухаад эхэллээ. У.Хүрэлсүх гэдэг хүн цаанаасаа л “улаан” өнгөнд дуртай бололтой...

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Батхүү (64.119.23.226)
    тэр үнэн шүү
    2018 оны 08 сарын 21 | Хариулах
  • Irgen (202.9.42.2)
    Hurelsuh chadahgui ee zugeer l ner zuragaa uldeeh uur yuch bish
    2018 оны 08 сарын 21 | Хариулах
  • Энхтайван (66.181.160.62)
    Одоо энэ засагыг тараахгүй бол хожимдоно
    2018 оны 08 сарын 21 | Хариулах
    • Энхтайван
      Эх орны төлөө биш хувийн эрх ашгаа бодож шуналдсаны гайг Монголын ард түмэн чинь үүрээд явж байна
      2018 оны 08 сарын 21
  • Gak (66.181.179.78)
    20-n duhuud Enkhbold sandraad l ehlev yy dee
    2018 оны 08 сарын 20 | Хариулах
    • Энхтайван
      Сандрах биш өөрөө ухаарж ойлогсон бол уучлал гуйгаад огцорсон дээр тэгвэл жаахан ч гэсэн толгойнд нь юм байна гэж ойлгож болно
      2018 оны 08 сарын 20
iШинэ мэдээ
Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь 21 цаг 20 мин Олон талт хамтын ажиллагаа жигд хэмнэлээр урагшилж байна Өчигдөр 10 цаг 53 мин Д.Лүндээжанцан: 1945 оны Чөлөөлөх дайнтай холбоогүй нэг ч монгол хүн байхгүй Өчигдөр 10 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан Өчигдөр 10 цаг 38 мин Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж багасав Уржигдар 13 цаг 40 мин Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов Уржигдар 13 цаг 18 мин Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж байна Уржигдар 13 цаг 17 мин Монгол, Солонгосын хамтын ажиллагаа эрдэс баялгийн салбарт өргөжиж байна Уржигдар 13 цаг 07 мин Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хийж байна Уржигдар 13 цаг 04 мин Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгдлээ Уржигдар 13 цаг 01 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Уржигдар 11 цаг 47 мин Аврагчид Хабаровск хотод хамтарсан дадлага сургуульд оролцлоо Уржигдар 11 цаг 43 мин ДЭЛХИЙН ДЭГ ЖУРАМ: Эрх мэдэл бол сэтгэл татах ханьцашгүй хүч Уржигдар 10 цаг 36 мин Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий сайд, намын дарга болох хувилбар МАН-д яригдаж байна Уржигдар 09 цаг 58 мин Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг болгож хязгаарлана Уржигдар 09 цаг 23 мин Эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагыг онцлов Уржигдар 09 цаг 22 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм Уржигдар 09 цаг 21 мин Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан бараалхлаа. Уржигдар 09 цаг 19 мин Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давтав Уржигдар 09 цаг 18 мин Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Уржигдар 09 цаг 17 мин
iИх уншсан
-Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Nike-ийг үндэслэгч Фил Найт хорт хавдрын эсрэг тэмцэлд $2 тэ... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Израил Газа хот руу дахин дайралт эхлүүлэв Swatch Хятадад бойкот гаргасан сурталчилгааныхаа төлөө уучла...
Top