x

Наадмаар 610 цэгт худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгоно

Үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоо худагт наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/54 тоот тушаалаар Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ зохион байгуулах, хяналт тавих тухай удирдамжийг баталсан билээ. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ. 

Энэ жилийн баяр, наадмаар Хүй долоо худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд нийт 610 иргэн, аж ахуйн нэгжид худалдаа, үйлчилгээ явуулах зөвшөөрөл олгох аж. Өөрөөр хэлбэл, Хүй долоо худагт 210 цэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд 400 цэгт зөвшөөрөл олгохоор төлөвлөжээ. Харин баярын өдрүүдэд 400 гаруй улсын байцаагч, хоёр лаборатори ажиллах юм байна.

Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэхдээ "Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийнэ. Энэ жилийн наадмаар Хүй долоо худагт 210, Төв цэнгэлдэх хүрээлэнд 400 цэгт зөвшөөрөл олгоно. Нийт 400 гаруй улсын байцаагч ажиллана. Хоёр лаборатори ажиллана. Мах, айргаас дээж авч шалгалт хийнэ. Нийт 610 аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулалт зарлаж, материалыг нь хүлээж авсан. Өнгөрсөн онтой харьцуулахад энэ жил 100 орчим цэгээр бууруулж зөвшөөрөл олгож байна. Шалтгаан нь, зай талбай бага. Дээр нь иргэдийн эрүүл мэндийг бодож аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл түлхүү олгож байна" гэлээ. 

Хүй долоо худагт таван худаг байдаг. Мэргэжлийн хяналтын газраас дээрх худгаас шинжилгээ авчээ. Зөвхөн хоол, хүнсний эрүүл ахуйд улсын байцаагч хяналт тавихаас гадна дэд бүтцийн байцаагчид ч ажиллах аж. Түүнчлэн Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг таван цэгт улсын байцаагч нар ажиллахаар болжээ.

Наадмын талбайд худалдаа үйлчилгээ эрхлэх үйлчилгээний ажилчдын ажлын хувцасны загварыг баталсан байна. Тухайлбал, Хүй долоо худагт наадмын лого бүхий ногоон өнгийн саравчтай малгай, цагаан цамц өмсөх бол Төв цэнгэлдэх хүрээлэнд улаан өнгийн малгай, цагаан цамцаар жигдрэх аж. Харин Хүй долоо худгийн соёл, урлагийн талбайд гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны худалдааны 50 цэг, хөдөлгөөнт тоглоомын 40 цэг, кофе шопын таван цэгт зөвшөөрөл олгох юм байна. Сонгон шалгаруулалтыг мэргэжлийн байгууллагууд явуулж шалгарсан аж ахуйн нэгжүүдийн нэрсийн жагсаалтыг ирэх долдугаар сарын 2-нд олон нийтэд мэдээлэхээр төлөвлөжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Ногоон хэрэм” төслийн дөрөвдүгээр үе шатыг эхлүүлэх талаар санал солилцлоо 44 мин Жендерийн сэдэвт уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа 48 мин Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна 50 мин Баянхошуу, Шархадад 5000 айлын ногоон орон сууц барьж байна 57 мин Дорнод аймагт улаанбурхан өвчний 25 тохиолдол батлагджээ 59 мин 2026 онд зохион байгуулах соёл, аялал жуулчлал, спортын үйл ажиллагааны цаглаврыг баталлаа 1 цаг 3 мин Тусгаар тогтнолын ойд зориулж Үндэсний номын санд далбаа мандуулж, үзэсгэлэн дэлгэнэ 1 цаг 4 мин АНУ Нигерт цэргийн ажиллагаа явуулж, террористуудыг устгав 1 цаг 6 мин Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... 2 цаг 4 мин Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чадах уу гэдгийг л харъя 2 цаг 19 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 2 цаг 39 мин Тэмээн соёл уралдааны холбоо шинэ ерөнхийлөгчтэй боллоо 2 цаг 40 мин Алтай таван богд байнгын цахилгаантай боллоо 2 цаг 43 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 2 цаг 59 мин Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа 3 цаг 2 мин Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 13 цаг 32 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 13 цаг 41 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 18 цаг 27 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 18 цаг 28 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 18 цаг 31 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top