Цаг бусаар амиа алдсан хүүхдүүдэд эмгэнэл илэрхийлэх олон нийтийн цуглаан болох гэж байна. Тодруулбал, Маргааш буюу зургаадугаар сарын 29-ны 16:00 цагт “Тэнгис” кино театрын өмнөх Тусгаар тогтнолын талбайд болохоор товлогдлоо.
Тус цуглааны үеэр хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж чадаагүйдээ уучлал эрэн, ахин төрөхдөө тайван, сайхан газар өнө удаан, аз жаргалтай амьдрахыг хүсэн гүн эмгэнэл илэрхийлэх юм.
Өнгөрсөн жил манай улсад 19 нас хүртэлх 1642 хүүхэд ямар нэг шалтгаанаар энджээ. Энэ он гарснаас хойших эхний таван сарын дотор 127 хүүхэд золгүй байдлаар амь насаа алдсан байна.



