x

Ч.Туяа: Үер, усанд осолдсон дуудлага их ирж байна

Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв болон үер уснаас сэргийлэх талаар ОБЕГ-ын Цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн, хошууч Ч. Туяагаас тодрууллаа.

-Голуудын усны түвшин ямар байгаа вэ. Одоогийн байдлаар үерлэсэн гол хэр олон байна вэ?

-Он гарсаар усархаг бороо орж, хэд хэдэн газар үер буусан. Ялангуяа, зуншлага тааруу байгаа энэ үед уулын үер буух эрсдэлтэй байна. Хөрс хуурайшиж, хатсанаар үер хүчтэй буух нөхцөл бүрддэг. Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр Увс, Баян-Өлгий аймаг буюу Ховд гол нэлээдгүй үерлэсэн байна.

Мөн гол үерлэсэн үед иргэд сэрүүцэх, амарч зугаалахаар яваад амь насаа алдсан тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна. Түүнчлэн голын эрэг дагаж буусан айлуудыг нүүлгэж шилжүүлэх шаардлага гарч байна. Хөдөө орон нутгаар бороо үргэлжлэн орж байгаа эдгээр өдрүүдэд томоохон голын түвшин нэмэгдэж байна.

-Амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллаж байна вэ. Гол усны дуудлага өмнөх жилүүдийнхээс цөөрсөн үү?

-Үерийн аюулаас гадна усны осол их гарч байна. Он гарсаар 12 аймгийн 20 сум, нийслэлийн гурван дүүрэгт 27 удаа усны осол гарч, 35 хүн амь насаа алдсаны найм нь бага насны хүүхэд байна. Эцэг эхчүүдийн хайхрамж болгоомжгүйгээс бага насны хүүхэд хохирохоос гадна амь насаа алдсан иргэдийн 87 хувь нь эрэгтэйчүүд байгаа нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолдох тохиолдол багагүй бүртгэгдэж байна.

Мөн амралт эхэлсэнтэй холбогдуулан өсвөр насны хүүхдүүд нийлж зугаалгад явж тогтоол усанд унах, сэлж байгаад эрсдэх тохиолдол цөөнгүй гарч байна. Үүнтэй холбоотойгоор онцгой байдлын байгууллагаас сургалт зөвлөгөө өгч, төв суурин газруудаар тогтмол эргүүл гаргаж байна. Иргэд бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах шаардлагатай байна.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Ногоон хэрэм” төслийн дөрөвдүгээр үе шатыг эхлүүлэх талаар санал солилцлоо 45 мин Жендерийн сэдэвт уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа 49 мин Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна 51 мин Баянхошуу, Шархадад 5000 айлын ногоон орон сууц барьж байна 58 мин Дорнод аймагт улаанбурхан өвчний 25 тохиолдол батлагджээ 1 цаг 0 мин 2026 онд зохион байгуулах соёл, аялал жуулчлал, спортын үйл ажиллагааны цаглаврыг баталлаа 1 цаг 4 мин Тусгаар тогтнолын ойд зориулж Үндэсний номын санд далбаа мандуулж, үзэсгэлэн дэлгэнэ 1 цаг 5 мин АНУ Нигерт цэргийн ажиллагаа явуулж, террористуудыг устгав 1 цаг 7 мин Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... 2 цаг 5 мин Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чадах уу гэдгийг л харъя 2 цаг 20 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 2 цаг 40 мин Тэмээн соёл уралдааны холбоо шинэ ерөнхийлөгчтэй боллоо 2 цаг 41 мин Алтай таван богд байнгын цахилгаантай боллоо 2 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 3 цаг 0 мин Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа 3 цаг 3 мин Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 13 цаг 33 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 13 цаг 42 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 18 цаг 28 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 18 цаг 29 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 18 цаг 32 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top