Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 27-29 хэм дулаан байна.
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зарим нутаг, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод Монголын тал нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар бороо орохгүй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 хэм, Алтайн өвөр говиор 33-38 хэм, Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 30-35 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.



