Өвөр Монголд хүний наймааны хохирогч болсон эмэгтэй эх орондоо эргэн ирэхээр Эрээн хотын консулын газарт байгаа гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч олны анхаарлыг багагүй татаж байна.
Тухайн эмэгтэй биедээ олон тооны шархтай мөн жирэмсэн гэх мэдээлэл байгаа билээ. Тэгвэл энэ мэдээлэл нь ор үндэслэлгүй болохыг ГХЯ-ны консулын газраас мэдэгдлээ.
![]()
Иргэн Y-д холбогдох асуудлыг эхнээс нь анхааран ажиллаж байна. Гэхдээ хувь хүний нууцад хамаарах асуудал байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Энэ асуудлыг консулын газар болон БНХАУ-ын эрх бүхий байгууллагын оролцоотойгоор шийдвэрлэхээр ажиллаж байгааг хариуцлагатайгаар мэдэгдье гэлээ.



