x

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нар Астана хотод ажиллав

Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Монгол улсын Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун, тус хүрээлэнгийн археологич, доктор А.Энхтөр тэргүүтэй төлөөлөгчид Астана хотноо болсон Хүмүүнлэгийн ухааны олон улсын гуравдугаар форумд оролцлоо. Ð¨Ð£Ð-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл тэргүүтэй төлөөлөгчид Астана хотод ажиллав

Уг форумыг Олон улсын Түрэг академи (TWESCO) гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд Форумын нээлтийн үйл ажиллагаанд Казахстан Улсын Төрийн нарийн бичгийн дарга Гулшара Абдикалыкова болон ЮНЕСКО, ИСЕСКО, ECO Science Foundation, Түрэгийн зөвлөл, ТүркПА зэрэг олон улсын байгууллагуудын тэргүүн, төлөөлөгчид оролцжээ. Азербайжан, Герман, Киргизстан, Молдов, Монгол, Узбекстан, Польш, ОХУ, Тажикстан, Турк зэрэг улсаас 250 гаруй эрдэмтэн судлаачид, шинжээчид оролцсон энэхүү чуулганы үеэр  Казахстан Улсын Төрийн нарийн бичгийн дарга Гулшара Абдикалыкова Монгол улсын ШУА ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлийг хүлээн авч уулзжээ.  

Хурлын үеэр олон улсын Түрэг академийн дэргэд Алтай судлал, түрэг судлал, монгол судлалын холбоог байгуулах тухай шийдвэрт  Олон улсын Түрэг академи, Монгол улсын ШУА, ОХУ-ын ШУА, Турк улсын хэлний нийгэмлэгийн удирдлагууд  нар гарын үсэг зурлаа. Энэхүү шинэ Холбоо нь алтай судлал, түрэг судлал, монгол судлалтай холбоотой олон улсын чуулган, их, бага хурал, семинар, үзэсгэлэн, ном хэвлэлийн нээлт, танилцуулга, хамтарсан экспедицүүд зохион байгуулах, түүхэн үйл явдлуудыг тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг хамтын үйл ажиллагааг зохицуулах, дэмжих үүрэгтэй. Үүнээс гадна  «Алтай судлал, түрэг судлал, монгол судлал» сэтгүүлийг, мэдээлэл солилцооны интернэт порталыг тогтмол нээн ажиллуулах зорилготой юм байна.

Түүнчлэн олон улсын Түрэг академийн ерөнхийлөгч Д.Кыдырали ба Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун нар хамтын үйл ажиллагааны тухай Санамж бичгийг үзэглэв. Тус Санамж бичгийн үр дүнд цаашдаа Олон Улсын Түрэг академийн дэргэд Монгол судлалын төв нээх эрх зүйн үндэс бүрдэж байна.

Форумын үеэр Олон улсын Түрэг судлалд оруулсан хувь нэмрийг нь үнэлж  Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлийг Олон Улсын Түрэг академийн алтан медалиар, Монгол улсын Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулууныг В.Томсений нэрэмжит медалиар тус тус шагнасан байна.

Эх сурвалж: ШУА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Ногоон хэрэм” төслийн дөрөвдүгээр үе шатыг эхлүүлэх талаар санал солилцлоо 46 мин Жендерийн сэдэвт уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа 50 мин Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна 52 мин Баянхошуу, Шархадад 5000 айлын ногоон орон сууц барьж байна 59 мин Дорнод аймагт улаанбурхан өвчний 25 тохиолдол батлагджээ 1 цаг 1 мин 2026 онд зохион байгуулах соёл, аялал жуулчлал, спортын үйл ажиллагааны цаглаврыг баталлаа 1 цаг 5 мин Тусгаар тогтнолын ойд зориулж Үндэсний номын санд далбаа мандуулж, үзэсгэлэн дэлгэнэ 1 цаг 6 мин АНУ Нигерт цэргийн ажиллагаа явуулж, террористуудыг устгав 1 цаг 8 мин Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... 2 цаг 6 мин Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чадах уу гэдгийг л харъя 2 цаг 21 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 2 цаг 41 мин Тэмээн соёл уралдааны холбоо шинэ ерөнхийлөгчтэй боллоо 2 цаг 42 мин Алтай таван богд байнгын цахилгаантай боллоо 2 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 3 цаг 1 мин Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа 3 цаг 4 мин Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 13 цаг 34 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 13 цаг 43 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 18 цаг 29 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 18 цаг 30 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 18 цаг 33 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top