x

Бүх шатны эмнэлгүүд улс орон даяар ажил хаялт хийнэ

Эрүүл мэндийн салбарын сувилагч, ажилтнууд төр засагт хандан цалин хөлсөө нэмэгдүүлэхээр тасралтгүй тэмцэж, санал, шаардлага, мэдэгдэл өгч, жагсаал, цуглаан, ажил хаялтын өмнөх суулт хийсэн ч өнөөдрийг хүртэл бодит үр дүнд хүрээгүй. Түүнээс гадна энэ хугацаанд Эрүүл мэндийн яамтай “Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны нэмэлт хэлэлцээр” байгуулсан боловч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бүртгэхээс татгалзсан хариу ирүүлсэн нь тэмцлийг хурцатгахад хүргэжээ.

Тиймээс эрүүл мэндийн салбарынхан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 3.2 дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд байгуулсан Нэмэлт хэлэлцээрийн 9 дэх заалтын биелэлтийг шаардаж үүсгэсэн хөдөлмөрийн хамтын маргаанд зуучлагчаар томилогдсон Ч.Балжиннямын “Зуучлагчаар ажилласан тухай тэмдэглэл”-ээс үзвэл хөдөлмөрийн маргааны нэг тал болох Засгийн газар зуучлагчаас үндэслэлгүйгээр татгалзсан нь хөдөлмөрийн маргааны явцад ажил хаях, зохион байгуулах эрх хуулийн хүрээнд үүсжээ.

Иймд “Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмж тогтоохыг шаардсан” эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, ажилтнууд тэмцэл хөдөлгөөнийг үр дүнд хүргэхийн тулд салбарын ҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудын дэргэд байгуулагдсан Ажил хаялт зохион байгуулах Түр хороодоос 06 дугаар сарын 25-ны 17:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын 20 эмнэлэг, орон нутгийн 11 аймгийн бүх ажилчдын хурлаа хийж, хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаар шийдвэрлэж, ирэх долоо хоногт зохион байгуулах гэж байна.

00:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын 20 эмнэлэг, орон нутгийн 11 аймгийн бүх ажилчдын хурлаа хийж, хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаар шийдвэрлэж, ирэх долоо хоногт зохион байгуулах гэж байна.

Ажил хаялтыг зохион байгуулахдаа хүний амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүсэж болох эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээ, яаралтай мэс засал, гэмтэл, төрөх зэрэг зайлшгүй шаардлагатай тусламж үйлчилгээг хэвийн явуулж, “ажил хаялтад оролцож байна" гэсэн тэмдэг зүүж тусламж үйлчилгээг үзүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Тиймээс ирэх долоо хоногоос бүх шатны эмнэлгийн амбулатори, хэвтэн эмчлүүлэх болон өрх, сумын эмнэлгүүдээр үйлчлүүлэх боломжгүй болох ажээ.

Үлдсэн эрүүл мэндийн байгууллагууд өнөөдөр хурлаа хийж дуусах ажээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Ногоон хэрэм” төслийн дөрөвдүгээр үе шатыг эхлүүлэх талаар санал солилцлоо 44 мин Жендерийн сэдэвт уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа 48 мин Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна 50 мин Баянхошуу, Шархадад 5000 айлын ногоон орон сууц барьж байна 57 мин Дорнод аймагт улаанбурхан өвчний 25 тохиолдол батлагджээ 59 мин 2026 онд зохион байгуулах соёл, аялал жуулчлал, спортын үйл ажиллагааны цаглаврыг баталлаа 1 цаг 3 мин Тусгаар тогтнолын ойд зориулж Үндэсний номын санд далбаа мандуулж, үзэсгэлэн дэлгэнэ 1 цаг 4 мин АНУ Нигерт цэргийн ажиллагаа явуулж, террористуудыг устгав 1 цаг 6 мин Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... 2 цаг 4 мин Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чадах уу гэдгийг л харъя 2 цаг 19 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 2 цаг 39 мин Тэмээн соёл уралдааны холбоо шинэ ерөнхийлөгчтэй боллоо 2 цаг 40 мин Алтай таван богд байнгын цахилгаантай боллоо 2 цаг 43 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 2 цаг 59 мин Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа 3 цаг 2 мин Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 13 цаг 32 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 13 цаг 41 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 18 цаг 27 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 18 цаг 28 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 18 цаг 31 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top