Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 20-22 хэм дулаан байна.
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 19-24 хэм, Увс нуур, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 31-36 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
Эх сурвалж: ЦУОШГ



