x

Эрүүл мэндийн хөтөлбөрт анх удаа хөндлөнгийн үнэлгээ хийлээ

Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны хамтарсан санхүүжилттай “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” дэд төслийг Нийслэлийн Засаг даргын захиалгаар нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт төр, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж байна. 

Уг төслийн хүрээнд 2017 онд “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”, “Сэтгэцийн эрүүл мэнд үндэсний хөтөлбөр”-т хараат бус хөндлөнгийн төрийн бус байгууллагаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэжээ. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах хөтөлбөрийн хөндлөнгийн үнэлгээний дүгнэлт, сайжруулах зөвлөмжүүдийг хэлэлцэж санал солилцлоо. Нийгмийн эгэх хариуцлагаар дамжуулан хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөртөө иргэдийн оролцоотой үнэлгээ хийх нь алдаа дутагдалаа илрүүлэх, иргэдийн оролцоотой шийдвэр гаргах, ажлын үр дүнг сайжруулахад тустай үйл ажиллагаа боллоо хэмээн Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч  Ш.Анхмаа тэмдэглэв.

Үнэлгээний ажлын хүрээнд Иргэний нийгмийн байгууллагын хөндлөнгийн үнэлгээ хийх чадавхийг бэхжүүлэх, Үндэсний болон орон нутгийн төвшинд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдэд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх, үнэлгээ хийх аргачлалыг боловсруулах ажлыг туршин хэрэгжүүлжээ. Мөн үнэлгээний нийтлэг удирдамж болон журам боловсруулж нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралаар хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа аж.

2010 оноос эхлэн төрийн хяналт шинжилгээ, үнэлгээний тогтолцоог үр дүнд суурилсан болгож бэхжүүлэх хүчин чармайлт хийгдэж эхэлсэн. Хэдий тийм боловч үр дүн нь тогтворгүй, залгамж чанар хангалтгүй байснаас төдийлөн хүчтэй тогтолцоо болж чадаагүй байна. Хөгжлийн бодлого хөтөлбөрүүдийн хяналт шинжилгээг хийх тогтолцоо бүрдэж байгаа боловч тэдгээр бодлого хөтөлбөрүүдийг хэрхэн үнэлэх, үнэлгээний үр дүнг цаашдын бодлогод хэрхэн тусгах, хэрэгжих явц нь өөрчлөлт хийх тал дээр төдийлөн их ахиц гараагүй байна. Түүнчлэн статистик тоо баримтыг бодлогын баримт бичиг, төлөвлөгөө, төсвийг боловсруулахад ашиглах тал дээр хангалтгүй байсаар байна. Үр дүнд суурилсан хяналт шинжилгээ, үнэлгээг ашиглах байдал хязгаарлагдмал, хөтөлбөр дууссаны дараа үр дүнг нь үнэлдэггүй дутагдал ажиглагдсаар байна.

2015 онд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль болон хуулийг дагалдсан журам батлагдсан нь хяналт-шинжилгээ, үнэлгээг бодлого боловсруулахад ашиглах эрх зүйн үндсийг  бүрдүүлж өгсөн ба 2017 оны 3 сард Засгийн газрын 89 дугээр тогтоолоор Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам батлагдсан.

Иймээс дээрх хөндлөнгийн үнэлгээний үйл ажиллагаанууд нь  2015 онд батлагдсан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн 10.7-д заасан бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд тодорхой давтамжтай хөндлөнгийн үнэлгээг хийх хуулийн заалтыг хэрэгжүүлэх, хариуцлагыг сайжруулах, иргэдийг төрийн захиргааны шийдвэр гаргах үйл явцад оролцох оролцоог нийгмийн хариуцлагаар дамжуулан нэмэгдүүлэх, цаашид үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийх тогтолцоог бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой болж  чадлаа гэж үзэж байна. Цаашид орон нутгийн төвшинд хэрэгжүүлж буй аливаа төсөл хөтөлбөрүүдэд тодорхой шалгуур тавьж, шалгуур хангаагүй хөтөлбөрүүдэд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх, улмаар засаж сайжруулдаг байх тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Ногоон хэрэм” төслийн дөрөвдүгээр үе шатыг эхлүүлэх талаар санал солилцлоо 46 мин Жендерийн сэдэвт уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа 50 мин Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна 52 мин Баянхошуу, Шархадад 5000 айлын ногоон орон сууц барьж байна 59 мин Дорнод аймагт улаанбурхан өвчний 25 тохиолдол батлагджээ 1 цаг 1 мин 2026 онд зохион байгуулах соёл, аялал жуулчлал, спортын үйл ажиллагааны цаглаврыг баталлаа 1 цаг 5 мин Тусгаар тогтнолын ойд зориулж Үндэсний номын санд далбаа мандуулж, үзэсгэлэн дэлгэнэ 1 цаг 6 мин АНУ Нигерт цэргийн ажиллагаа явуулж, террористуудыг устгав 1 цаг 8 мин Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... 2 цаг 6 мин Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чадах уу гэдгийг л харъя 2 цаг 21 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 2 цаг 41 мин Тэмээн соёл уралдааны холбоо шинэ ерөнхийлөгчтэй боллоо 2 цаг 42 мин Алтай таван богд байнгын цахилгаантай боллоо 2 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 3 цаг 1 мин Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа 3 цаг 4 мин Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ 13 цаг 34 мин Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав 13 цаг 43 мин Богд хааны ордон музейд “Олноо өргөгдсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ 18 цаг 29 мин Азийн танхим болон тулааны спортын наадам есөн жилийн дараа болно 18 цаг 30 мин Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн хөрөнгө 2.9 их наяд ам.долларт хүрчээ 18 цаг 33 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ
Top