Нийслэлийн аялал жуулчлалын газраас гадаад, дотоодын жуулчдад зориулж, Улаанбаатар хоттой танилцах “Сити тур” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Энэ төсөл жуулчны улиралд буюу зургадугаар сарын 18-аас аравдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх юм байна.
Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн дотоод, гадаад жуулчдын тав тух, аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалын үйлчилгээний чанар болон хүртээмжийг нэмэгдүүлэх, жуулчдыг татах шинэ аяллын бүтээгдэхүүн бий болгох зорилгоор Ulaanbaatar City Tour буюу хотын автобустай аяллын үйлчилгээ эхлээд нэг долоо хоногийн хугацаа өнгөрөөд байна.
Энэ хугацаанд байгууллага хувь хүмүүс манай аяллыг сонирхон үйлчлүүлэх хүсэлт хүргүүлж байгаа аж.






