x

Налайх дахь Төмөрлөгийн үйлдвэрийг Үйлдвэр технологийн парк руу нүүлгэн шилжүүлнэ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар  Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө батлах тухай, Зарим ӨНӨҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөл, төслийн нэгжийн Удирдах хорооны гишүүдийг томилох тухай, Тогтоол хүчингүй болгох тухай, Налайхад байрлах Төмөрлөгийн үйлдвэрийн үйл  ажиллагааны талаар авах арга хэмжээний тухай, Төрийн шагналд уламжлах тухай болон Бусад асуудал гэсэн  6 асуудлыг хэлэлцэв.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөний танилцуулгыг  тус хөтөлбөрийн гишүүн МУИС-ийн багш доктор /Ph.D/, дэд профессор С.Эрдэнэсүх танилцууллаа. Энэхүү мастер төлөвлөгөөг  цаг уур, газар төлөвлөлтийн мэргэжилтэн, эрдэмтдээс бүрдсэн "Экотайкүүн" компани сонгон шалгаруултанд тэнцсэний дагуу боловсруулж, зөвлөх үйлчилгээг мөн хэрэгжүүлжээ.

Мастер төлөвлөгөөг 2017-2025 он хүртэлх хугацаанд  хэрэгжүүлэхэд нийслэлийн агаарын бохирдолд 30-70 хувь буурах боломжтой бөгөөд  нийтдээ 9.5  их наяд төгрөг шаардлагатай гэв.

Түүний хүргэсэн танилцуулгатай холбогдуулан тэргүүлэгчид тус хөтөлбөрт шүүмжлэлттэй хандан, асуулт асууж, саналаа хэллээ.

Тухайлбал, Хурлын дарга С.Амарсайхан "Нийслэл 9 дүүрэгтэй, гэтэл таны танилцуулга материалд нийслэлийн 6 дүүрэг гээд бичиж яриад байх юм. Захын гурван дүүргийг  бодлого хөтөлбөрөөс орхигдуулж болохгүй" гэсэн бол тэргүүлэгч Б.Батнасан "Та бүхэн энэ баримт бичиг дэх Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөө юм уу эсвэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах юм уу гэдгээ тодорхой болгох хэрэгтэй байна. Энэ хоёр ойлголт чинь хоёр өөр утгатай. Хэрвээ нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах гэж ярьж байгаа бол Багануур, Багахангай, Налайх дүүргүүдэд төсөл хөтөлбөр нь адилхан хэрэгжээд явах ёстой" гэв.

Тэргүүлэгч С.Мөнхчулуун "Агаарын бохирдолтой байгаа тухай танилцуулах шаардлагагүй. Үүнийг  хүн бүхэн мэдэж байгаа.  Харин та бүхэн энэ  бохирдлыг хэрхэн бууруулах, ямар арга хэмжээг яаж авч хэрэгжүүлэх ёстой вэ гэдгээ тодорхой болгож, танилцуулгадаа тусгах хэрэгтэй. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 9.2 их наяд төгрөг хэрэгтэй гэлээ. Ийм хэмжээний төсвийг нийслэлээс байтугай улсын төсвөөс гаргах боломжгүй.  Тиймээс ажилдаа илүү бүтээлч байдлаар хандаж, ажлаа явуулах нь зүйтэй"  гэсэн саналыг  тус тус илэрхийлжээ.

Саналын төгсгөлд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө батлах тухай хөтөлбөрийг НИТХ-ын нэгдсэн XVII хуралдаанаар оруулж шийдвэрлүүлэхээр болж тогтоолын төсөл дэмжигдлээ.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Зарим ОНӨҮГ-ын Төлөөлөн удирдах зөвлөл, төслийн нэгжийн Удирдах хорооны гишүүдийг томилох тухай, Тогтоол хүчингүй болгох тухай танилцуулгыг НӨХГ-ын дарга Ч.Однасан танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан ОНӨҮГ-ын ТУЗ болон Удирдах хорооны гишүүдийг томилохтой холбоотой санал хэлж, оруулж ирсэн саналыг дэмжиж  тогтоол гаргахаар боллоо. Мөн НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 107, 2017 оны 18 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай асуудлыг дэмжлээ.

Налайх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах БНХАУ-ын иргэний хөрөнгө оруулалттай Төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаа нь байгаль орчинд төдийгүй Налайх дүүргийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлд сөрөг нөлөө үзүүлж байгаа учраас иргэд тус үйлдвэрийг нүүлгэн шилжүүлж өгөх хүсэлтийг гаргасан гэдгийг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар танилцуулав. Тэргүүлэгчид Төмөрлөгийн үйлдвэрийг Налайхын Үйлдвэр технологийн парк руу нүүлгэн шилжүүлэх асуудлыг дэмжиж тогтоол гаргахаар боллоо.

Нийслэлийн хөгжилд өндөр хувь нэмэр оруулсан нэр бүхий иргэнийг "Хангарди" одонгоор шагнах,  Тулгар төр үүссэний 2227 жил, Их монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан иргэдийг Нийслэлийн ИТХ-ын шагналаар шагнах мөн Төрийн шагналд тодорхойлж уламжлахыг дэмжиж тогтоол гаргав.

Бусад асуудлын хүрээнд 100 айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1.6 км авто зам болон Налайх-Чойрын төв замаас Налайх дүүргийн Үйлдвэр технологийн парк хүртэлх 3.5 км авто замыг барих хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх асуудлаар танилцуулга сонсож, хууль эрх зүйн зохицуулалтын дагуу шийдвэрлүүлэхийн тулд  холбогдох уулзалт арга хэмжээг зохион байгуулж, саналаа нэгтгэн дахин боловсруулж оруулж ирэх үүргийг 100 айлын нүүлгэх асуудлыг судлан хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулгад өгч, тухайн асуудлыг буцааж, дараагийн Тэргүүлэгчдийн хурлаар дахин оруулж хэлэлцүүлэхээр болсноор өнөөдрийн Тэргүүлэгчдийн хурал өндөрлөлөө.

Тэргүүлэгчдийн зүгээс хуралд оруулж ирж байгаа төсөл хөтөлбөр, танилцуулгын  албан бичгийн боловсруулалт дутагдалтай, агуулгын болон найруулгын алдаа ихтэй, холбогдох албан тушаалтан, газрын санал дүгнэлтийг аваагүй  байгаад шүүмжлэлттэй хандаж, цаашид  НЗДТГ-ын холбогдох хэлтэс болон НИТХ-ын Ажлын алба анхаарч ажиллахыг үүрэг болгов.  

Эх сурвалж: НИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 10 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 10 мин Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болж орон нутагруу ачигдаж байна 11 мин Powerball сугалаанаас 1.8 тэрбум ам.доллар хожжээ 15 мин Бизнес эрхлэгчдэд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг танилцууллаа 16 мин Онцгой байдлын байгууллага 4425 хүний амь насыг аварч, гамшигтай тэмцэх чадавхаа бэхжүүлж байна 21 мин Нийслэлийн шилдэг сургууль, цэцэрлэгүүдийг шалгаруулж урамшуулна 23 мин "Сэлбэ хот" төслийн эхний ээлжийн орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 25 мин Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий тов гарлаа 40 мин “Ногоон хэрэм” төслийн дөрөвдүгээр үе шатыг эхлүүлэх талаар санал солилцлоо 2 цаг 18 мин Жендерийн сэдэвт уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа 2 цаг 22 мин Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна 2 цаг 24 мин Баянхошуу, Шархадад 5000 айлын ногоон орон сууц барьж байна 2 цаг 31 мин Дорнод аймагт улаанбурхан өвчний 25 тохиолдол батлагджээ 2 цаг 33 мин 2026 онд зохион байгуулах соёл, аялал жуулчлал, спортын үйл ажиллагааны цаглаврыг баталлаа 2 цаг 37 мин Тусгаар тогтнолын ойд зориулж Үндэсний номын санд далбаа мандуулж, үзэсгэлэн дэлгэнэ 2 цаг 38 мин АНУ Нигерт цэргийн ажиллагаа явуулж, террористуудыг устгав 2 цаг 40 мин Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... 3 цаг 37 мин Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чадах уу гэдгийг л харъя 3 цаг 53 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 4 цаг 13 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд...
Top