x

Нэг сургуулийн захирал яахав, нийт салбараа яах гэж байна?

79-р сургуулийн захирлыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнийг “Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, ажлын хариуцлага алдаж, сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлээгүй ноцтой зөрчил гаргасан” гэж дүгнэсэн байна.

Сургуулийн хөлбөмбөгийн талбай дээр дээр тоглож байсан 11 настай хүү хөлбөмбөгийн хаалганы хөндлөвч төмөрт даруулан амиа алдсаны дараа Боловсролын сайд Ц.Цогзолмаа амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэн уучлал хүсээд “сургуулийн захиралд арга хэмжээ авна” гэж мэдэгдсэн. Арга хэмжээг нь ч авсан байна. Тэглээ гээд нас барсан хүү эргээд ирэхгүй нь харамсалтай. Гэвч ямар ч муу муухай зүйлээс авах ёстой сургамж байдаг.

Хэдэн жилийн өмнө Тэнгис кинотеатрын хажууд “Эко консрташн”-ы барьж байсан барилгаас барилгын төмөр унаж, дэргэдүүр нь өнгөрч 21 настай залуугийн амийг авч одсон. Тэр үед ч гэсэн нийтээрээ шахаж шаардаж байж мэргэжлийн хяналтынхныг хөдөлгөн барилгын талбайд байнга гардаг осол эндэгдлийг бага ч гэсэн бууруулж чадсан билээ. Одоо ч гэсэн Боловсролын яамны нөхөд үүссэн нөхцөл байдлыг ашиглаад сургууль болгоны спортын талбай, хүүхдийн цэцэрлэгүүдийн тогтоомын талбайд цаг алдалгүй хяналт шалгалт хийлгэх хэрэгтэй. Дахиад ийм осол эндэл гаргахгүйн тулд. Тэрнээс илүү боловсон хүчнийхээ бодлогыг эргэж харах, сургуулийн захирлуудаа шилж сонгох ёстой. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргидог гэж үг бий.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар энэ хавар Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьсан нь одоо УИХ-ын хэлэлцүүлэгт ороод явж байна. Хуулийн төслийн гол агуулга нь сургууль, цэцэрлэгийн захирлуудын томилгоог шат шатны Засаг дарга нарын эрх мэдэлд өгөхөөр тусгасан байна лээ. (Одоогийн хуулиар орон нутагт аймгийн Засаг дарга нар, нийслэлд Нийслэлийн боловсролын газар томилгоо хийж байгаа) Нийслэлд дүүргүүдийн, орон нутагт аймаг, сумдын Засаг дарга нар хүнээ томилно гэсэн үг.

Цаад шалтгаан нь сургуулиудад нийлүүлдэг “Үдийн цай” хөтөлбөр, төсвийн бусад санхүүжилттэй холбоотой зүйл л яригддаг. Төрийн өмчийн цэцэрлэг, сургуулиудад нэг хүүхэд авахад сая төгрөгийн хахууль (харьяаллын бус гэдэг шалтгаанаар) өгдөг гэлцэх юм билээ. Намрын намарт л босч ирдэг яриа. Энэ дайны эрх мэдэлтэй, орлоготой байхад дунд сургуулийн захирал ч гэсэн “ашигтай мест” болж харагдаж байна. Тэгээд ялсан нам нь засгаа аваад, сургуулийн захирлаа ч гэсэн томилоод эхэлбэл боловсролын салбар тэр чигээрээ нурж унах нь тодорхой.

Үүн дунд л хүүхдийн эрх ашиг хохирч, хог дээр хаягдаж, адаг сүүлдээ амь насны асуудалд хүрч байгаа юм шүү дээ. Гэтэл салбарын яам нь хүртэл тэдэнд гар хүрэх эрхгүй. Яагаад гэвэл Нийслэлийн боловсролын газар захирлуудын томилгоог хийдэг, яамны сайд бол дэргэд нь “чукча”. Одоо бүр Нийслэлийн боловсролын газар ч биш, сум, дүүргийн Засаг дарга нар сургуулиудын захирлыг томилох тухай УИХ дээр ярьж эхэлж байна. Сонгуулийн үр дүнд улс төрийн томилгоогоор гарч ирсэн нэг Засаг даргад ямар юмных нь сургууль, боловсролын стандарт. “Түй” ч хамаа байхгүй. Үсрээд “Сонгуулиар манай намыг дэмжих үү?” л гэж асууна биз. Нөгөө 60 тэрбумын схем чинь энэ хүртэл явна гэсэн үг. Бараг явчихсан ч байх.

Тийм болохоор нэгэнт эхэлсэн яриаг нэг сургуулийн захирал сольсон төдийгөөр дуусгамааргүй байна. Доор ажил хариуцаж байгаа хүмүүсийн үзэл, хандлага ийм байхад дээр салбарын яам хичнээн бодлого яриад, мянга дэвхцээд яах юм. Ямар ч мундаг бодлого боловсруулаад, хөтөлбөр батлаад нэмэргүй. Ажил хариуцаж байгаа хүмүүсийн чадвар чансаа, санал санаачилга, сэтгэл зүтгэл хамгийн чухал. Ялангуяа боловсролын салбарт.

Тиймээс У.Хүрэлсүх Ерөнхий сайд сургуулийн барилгын онгорхой цоорхой бөглөж явахын оронд боловсролын бодлогоо түрдэг, салбарын сайд нь боловсон хүчнээ мэддэг болох хэрэгтэй байна. Өнөөдөр нийгмийн сүлжээнд “Дахиад нэг ч хүүхэд тоглодог газраа эрсдэлд орохгүй байх талаар БҮГДЭЭРЭЭ шаардлага, хяналт, санаа тавицгаая. Жижигхэн зүрхнүүдээс хүүхэд нас, хүсэл мөрөөдлийг нь булаах бүх зүйлийн эсрэг зогсоцгооё!” аян өрнөөд эхэлчихсэн байна. Энэ л манай боловсролын салбарт авч явах ёстой бодлого юм даа.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Bat (211.30.104.68)
    Zakhiral ni shorond yavj said ajlaa ogokh yostoi yum baigaa m saa
    2018 оны 06 сарын 23 | Хариулах
  • Базар (112.72.14.222)
    СБД-н сургуулийн хашаанд хүүхэд боож эндэж хэдэн жилийн өмнө бсл шуугиж байгаад намжсан захиралнь одоо ажлаа хийгээл хэнэггүй явж байгаа энэ мэт байдлыг халж орчныг ааюулгүй болгох хэрэгтэй дахин хүүхэд бүү эндэг/2 билүү 3 рсургууль билзү/
    2018 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (150.129.142.10)
    93-р сургуулийн Энхтүвшин захирал богино хугацаанд багш сурагчдын аюулгүй орчинг бүрдүүлж бага сургуулийн барилгатай болгон гаднах хашаа шатнуудыг шинэчилж хийсэн байсан. 20 хэдэн жил өргөтгөл ч хийгээгүй, жил бүр засвар нэртэй оромддог захирлуудын нэг 29 ийнх биз
    2018 оны 06 сарын 23 | Хариулах
  • bagsh (66.181.179.234)
    Tdogzolmaa uuruu ajlaa uguuche
    2018 оны 06 сарын 22 | Хариулах
  • zochin (66.181.161.13)
    Said zov shiidver gargajee bayrlaa
    2018 оны 06 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
“Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 10 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 10 мин Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болж орон нутагруу ачигдаж байна 11 мин Powerball сугалаанаас 1.8 тэрбум ам.доллар хожжээ 16 мин Бизнес эрхлэгчдэд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг танилцууллаа 17 мин Онцгой байдлын байгууллага 4425 хүний амь насыг аварч, гамшигтай тэмцэх чадавхаа бэхжүүлж байна 21 мин Нийслэлийн шилдэг сургууль, цэцэрлэгүүдийг шалгаруулж урамшуулна 23 мин "Сэлбэ хот" төслийн эхний ээлжийн орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 25 мин Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий тов гарлаа 40 мин “Ногоон хэрэм” төслийн дөрөвдүгээр үе шатыг эхлүүлэх талаар санал солилцлоо 2 цаг 18 мин Жендерийн сэдэвт уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа 2 цаг 22 мин Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна 2 цаг 24 мин Баянхошуу, Шархадад 5000 айлын ногоон орон сууц барьж байна 2 цаг 31 мин Дорнод аймагт улаанбурхан өвчний 25 тохиолдол батлагджээ 2 цаг 33 мин 2026 онд зохион байгуулах соёл, аялал жуулчлал, спортын үйл ажиллагааны цаглаврыг баталлаа 2 цаг 37 мин Тусгаар тогтнолын ойд зориулж Үндэсний номын санд далбаа мандуулж, үзэсгэлэн дэлгэнэ 2 цаг 38 мин АНУ Нигерт цэргийн ажиллагаа явуулж, террористуудыг устгав 2 цаг 40 мин Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... 3 цаг 38 мин Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чадах уу гэдгийг л харъя 3 цаг 53 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 4 цаг 13 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд...
Top