x

Долоон байршилд жишиг гудамж, спорт талбай байгуулна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн эдийн засаг, нийгмийн байдлыг хөгжүүлэх үндсэн чиглэлийн дагуу гэр хорооллын долоон байршилд жишиг гудамж, 16 байршилд спорт тоглоомын талбай байгуулахаар болжээ.

Тухайлбал, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан, Багахангай, Налайх, Сүхбаатар дүүрэгт жишиг гудамж байгуулах аж. Энэ ажлын хүрээнд гэр хорооллын гудамж талбайд иж бүрэн гэрэлтүүлэг, зориулалтын явган хүний зам тавьж өгөх юм байна.

Мөн авто машины зорчих хэсэгт байгаа саадыг арилгаж, тэгшлэн орц гарцыг чөлөөлнө. Шаардлагатай хэсэгт ус зайлуулах хоолой байрлуулна.

Харин нийтийн эзэмшлийн талбайг хувийн зориулалтаар ашигласан тохиолдолд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлнө.

Нэг дүүргийн гудамжны бүтээн байгуулалтыг 80 сая төгрөгт багтаан хийхээр зураг төслөө боловсруулсан байна.

Жишиг гудамж байгуулах ажлыг наймдугаар сараас өмнө дуусгахаар төлөвлөжээ.

Жишиг гудамж байгуулах 7 байршил:

  1. Баянзүрх дүүргийн 24-р хороо

  2. Сүхбаатар дүүргийн 15-р хороо

  3. Чингэлтэй дүүргийн 17-р хороо

  4. Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо

  5. Хан-Уул дүүргийн 13-р хороо

  6. Налайх дүүргийн долдугаар хороо

  7. Багахангай дүүргийн 2-р хороо

Спорт тоглоомын талбай байгуулах 16 байршил:

  1. Баянзүрх дүүргийн 14-р хороо

  2. Баянзүрх дүүргийн 5-р хороо

  3. Баянгол дүүргийн 13-р хороо

  4. Баянгол дүүргийн 1-р хороо

  5. Сүхбаатар дүүргийн 8-р хороо

  6. Сүхбаатар дүүргийн 20-р хороо

  7. Сүхбаатар дүүргийн 13-р хороо

  8. Сонгино-хайрхан дүүргийн 11-р хороо

  9. Сонгино-хайрхан дүүргийн 1-р хороо

  10. Хан-Уул дүүргийн 10-р хороо

  11. Хан-Уул дүүргийн 1-р хороо

  12. Чингэлтэй дүүргийн долдугаар хороо

  13. Чингэлтэй дүүргийн 12-р хороо

  14. Багануур дүүргийн 1-5 дугаар байр

  15. Налайх дүүргийн 2-р хороо

  16. Бага-хангай дүүргийн 2-р хороо

Гэр хорооллын 9 байршил, орон сууцны 7 байршилд спорт тоглоомын талбай байгуулахаар зураг төслийг боловсруулсан байна. Тухайлбал, ахмад настны чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, сагсан бөмбөгийн талбай, саравч, хүүхдийн гулгуур, элсний талбай байхаар төлөвлөжээ. Уг тоглоомын талбайг нийтдээ 1.5 тэрбум төгрөгөөр байгуулахаар болсон байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (182.160.34.186)
    Борооны дараа цуваа нөмрөв гэдгийн үлгэр.Энхболд Бадамжунайтангууд хотын газрыг бүгдийг хуурайлж нэгч цэцэрлэгт хүрээлэн бариагүй.Тэр бүү хэл сургуулиулын биеийн тамирын талбай,орон сууцнуудын хоорондох зайг чигжээд барилга барьсан.
    2018 оны 06 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
“Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 10 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 10 мин Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болж орон нутагруу ачигдаж байна 11 мин Powerball сугалаанаас 1.8 тэрбум ам.доллар хожжээ 16 мин Бизнес эрхлэгчдэд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг танилцууллаа 17 мин Онцгой байдлын байгууллага 4425 хүний амь насыг аварч, гамшигтай тэмцэх чадавхаа бэхжүүлж байна 21 мин Нийслэлийн шилдэг сургууль, цэцэрлэгүүдийг шалгаруулж урамшуулна 23 мин "Сэлбэ хот" төслийн эхний ээлжийн орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 25 мин Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий тов гарлаа 40 мин “Ногоон хэрэм” төслийн дөрөвдүгээр үе шатыг эхлүүлэх талаар санал солилцлоо 2 цаг 18 мин Жендерийн сэдэвт уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа 2 цаг 22 мин Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна 2 цаг 24 мин Баянхошуу, Шархадад 5000 айлын ногоон орон сууц барьж байна 2 цаг 31 мин Дорнод аймагт улаанбурхан өвчний 25 тохиолдол батлагджээ 2 цаг 33 мин 2026 онд зохион байгуулах соёл, аялал жуулчлал, спортын үйл ажиллагааны цаглаврыг баталлаа 2 цаг 37 мин Тусгаар тогтнолын ойд зориулж Үндэсний номын санд далбаа мандуулж, үзэсгэлэн дэлгэнэ 2 цаг 38 мин АНУ Нигерт цэргийн ажиллагаа явуулж, террористуудыг устгав 2 цаг 40 мин Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... 3 цаг 38 мин Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чадах уу гэдгийг л харъя 3 цаг 53 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 4 цаг 13 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд...
Top