x

Б.Нандинцэцэг: Жүжиглэхээ боль, Түвшинбаяр аа!

Улсын начин Э.Энхбат бусдад зодуулснаас хүнд гэмтэл авч, Сэхээн амьдруулах тасагт хүнд байдалтай байна гэж түүний эхнэр Б.Нандинцэцэг өчигдөр цахим хуудаснаа мэдээлж, зургийг нь дэлгэсэн. 

Б.Нандинцэцэг мөн энэ хэрэгт Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, МҮОХ-ны Ерөнхийлөгч Найдангын Түвшинбаярыг холбоотой гэдгийг хэлээд байгаа. 

Харин Н.Түвшинбаярыг эрэх хайх ажиллагааг эхлүүлсэн гэж цагдаагийн газраас мэдээлж байсан ч тэрээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа зургаа нийтэд тараагаад байна.

Улсын начин Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг  мэдээлэл хийлээ.

Тэрээр "Нөхөр маань эмнэлэгт ирээд шокноосоо гарахгүй “Түвшинбаяр аа одоо больчих л доо” гээд л хашгирч байсан. Дөрвийн дөрвөн хүн тариаг нь хийлгэх гээд барьж дийлэхгүй байсан. Шууд жүжиг тавьж байна шүү дээ. Түвшинбаяр аа жүжиглэхээ боль, одоо болно. Үнэн гэж байдаг. Үнэний төлөө явах болно. Эхлээд би нөхрөө босгоодохьё. Би нөхрийгөө зүлэг ногоон дэвжээн дээрээ дахин барилдахыг хармаар байна.

Н.Түвшинбаяр манай гэр бүлийн найз Хосбаяр гэж залууг хоёр жилийн өмнө ямар ч шалтгаангүй зодож байсан, харсан гэрчүүд ч байгаа. Тэрнээс болоод найзууд байхаа больсон. Манай гэр бүлийн сайн найз Тулга гэж ах бий. Хагалгаанд ороод удаагүй байсан 60 хүрэх гэж байгаа Тулга ах өчигдөр нөхрийг маань авахаар очиход “Чи муу хэнийг авах гэж ирж байгаа минь п... минь” гэж дайрч хөгшин хүнийг өвчтэй газар руу нь цохиж авсан.

Би дөнгөж сая сэхээний эмчтэй уулзахад “Сэхээнд хүнд, маш хүнд гэсэн хоёрхон хүн ордог. Танай нөхөр маш хүндэд нь орж байгаа шүү” гэсэн. Яагаад гэхээр хоёроос дээш хавсарсан хүнд гэмтлүүд байна. Тархины суурь яс нь хугарсан, цус хуралттай, урд талын дух цөмөрсөн. Чи харсан уу гээд л хэвлэлүүд намайг мушгиж байна. Харсан хүн зөндөө байгаа, очоод асуугаарай" гэлээ. 

Харин Н.Түвшинбаяр аваргын дэлгэсэн зураг аргагүй хамгаалалт хэрэглэсэн үү гэсэн хардлага төрүүлээд байна гэсэн сэтгүүлчийн асуултад хариулав. 

Тэрээр “Өчигдөр намайг очиход зүв зүгээр байсан шүү дээ. Миний ханийг цусыг нь гартал балбачихсан, өөрийнх нь гар цус болчихсон, угаалгын өрөө явж угаасан гэж байгаа. Би хашгираад “Чи яаж байгаа юм. Миний хань чамд ямар гай болсон юм” гэхэд миний урдаас юу ч хэлээгүй" гэв.

Мөн тэрээр мэдээллийн үеэр маш хэцүү байсан ч дараа үүсэх нөхцөл байдлыг бодож тэвчсэн, хэрэг болсон газрыг бүхэлд нь утсандаа бичиж авсан гэдгээ хэлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өнөөдөр болох гол үйл явдлууд 9 мин Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 2025–2029 оны гишүүн болов 11 мин Монгол–Японы зөвлөлдөх уулзалт энэ сарын 24-28-нд Токиод болно 17 мин Ээмэг, бөгж худалдан авах гэж байгаад 2.5 сая төгрөгөөр залилуулжээ 18 мин А.Билгүүн: Монголчуудын 30 хувь нь хар тамхины эрсдэлд өртөж байна 20 мин Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгоно 24 мин Баруун болон төвийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна 1 цаг 2 мин Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 14 цаг 34 мин "Монгол циркус энтертаймэнт”-ийн уран бүтээлчдийг 34 сая төгрөгөөр шагнана 14 цаг 52 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 15 цаг 50 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 15 цаг 52 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 15 цаг 54 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 15 цаг 56 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилов 16 цаг 1 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 16 цаг 2 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 17 цаг 56 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 17 цаг 57 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 17 цаг 59 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 18 цаг 6 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 18 цаг 10 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн
Top