x

Ерөнхийлөгч цэргийн ангид хүний амь үрэгдсэн асуудлаар Ажлын хэсэг байгуулах үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Батлан хамгаалахын сайд, Бригадын генерал Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Ганзориг нарыг хүлээн авч уулзаж, үүрэг чиглэл өглөө.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга “Батлан хамгаалахын сайдтай Гуравдугаар сарын 1-ний өдөр уулзаад сүүлийн үед гарч буй асуудлаар, мөн вакцины талаар ярьсан. Гэтэл сарын дараа дахин ноцтой асуудал гарч, цэргийн амь эрсэдлээ. Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах тухай заалт бий. Энэ асуудлаар яаж ажиллах вэ? Хүний эрхийн байгууллагуудтай хамтарч ажиллах уу?” хэмээн асууж, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн алба хаагч гуравдугаар сарын 30-ны өдөр гэмтлийн улмаас амь насаа алдсан хэргийн талаар мэдээлэл сонсов.

Батлан хамгаалахын сайд, Бригадын генерал Г.Сайханбаяр цэргийн алба хаах явцад гарч буй зөрчлүүд, гэмт хэргүүдийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдүгээрт, хугацаат цэргийн алба хаагчдын ангиудад хяналтын камер байрлуулах, хоёрдугаарт, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн, офицеруудын дунд мэдлэг чадвар, ёсзүйн түвшин тогтоох үзлэг явуулах, гуравдугаарт, Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Иргэний зөвлөлийг анги, салбаруудад байгуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байгаа талаараа танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга батлан хамгаалах салбарт хүний эрх зөрчигдсөн ноцтой хэргүүд 2019 оноос хойш 12 удаа гарсан гэдгийг хатуу сануулж, энэ асуудлаар Ажлын хэсэг байгуулан ажиллах чиглэлийг өглөө.

Ийнхүү Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хилийн цэргийн ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Хүний эрхийн үндэсний комиссын төлөөллийг оролцуулсан Ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өнөөдөр болох гол үйл явдлууд 14 мин Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 2025–2029 оны гишүүн болов 16 мин Монгол–Японы зөвлөлдөх уулзалт энэ сарын 24-28-нд Токиод болно 22 мин Ээмэг, бөгж худалдан авах гэж байгаад 2.5 сая төгрөгөөр залилуулжээ 23 мин А.Билгүүн: Монголчуудын 30 хувь нь хар тамхины эрсдэлд өртөж байна 25 мин Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгоно 28 мин Баруун болон төвийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна 1 цаг 7 мин Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 14 цаг 38 мин "Монгол циркус энтертаймэнт”-ийн уран бүтээлчдийг 34 сая төгрөгөөр шагнана 14 цаг 57 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 15 цаг 55 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 15 цаг 56 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 15 цаг 59 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 16 цаг 0 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилов 16 цаг 6 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 16 цаг 6 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 18 цаг 1 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 18 цаг 2 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 18 цаг 4 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 18 цаг 11 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 18 цаг 14 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн
Top