Засгийн газрын өнөөдөр хуралдаж, коронавируст халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 233,000 орчим иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ.
Нийслэлд зургаан эмнэлгийг 1440 ороор өргөтгөж, Уламжлалт анагаах ухааны зургаан эмнэлгийн 400, есөн тусгаарлах байранд 620 орыг нөөцөд авсан байна.
Мөн тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлахаар:
-
11 зочид буудалд 932
-
Дотоод хэргийн их сургуулийн оюутны дотуур байранд 300
-
Батлан хамгаалах их сургуулийн сонсогчдын байранд 200
-
Яармаг дахь спортын ордонд 400
-
Бөхийн өргөөнд 100 ор тус тус дэлгэхээр бэлдэж байгаа аж.