Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн Гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гаригийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан. Мөн тухайн долоо хоногийн пүрэв гаригт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай.
Үүний дагуу өнөөдөр буюу Гуравдугаар сарын 24-ний лхагва гаригт “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиож байна.
Энэхүү өдрийг тохиолдуулан газар хөдлөлтийн талаар иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох сургалт дадлага, зөвлөгөө, зөвлөмжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, таниулах ажлыг зохион байгуулж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.