ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ОХУ-д үйлдвэрлэсэн Спутник V вакциныг Дөрөвдүгээр сарын эхээр оруулж ирэхээр яриа хэлэлцээ хийгдээд, тээвэрлэлтийн асуудал шийдэгдэж байгааг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан мэдээллээ.
Тэрээр "Манай улсад Засгийн газрын шугамаар оруулж ирсэн Спутник V вакцин байхгүй. Монгол Эм Импекс компани оруулж ирсэн вакцинаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хийж байгаа. Орос вакцин яагаад хийхгүй байгаа талаар иргэдийн асуултад хариулт өгөх зорилгоор үүнийг мэдээлж байна.
Дөрөвдүгээр сарын эхээр 300,000 тун Спутник V вакцин орж ирэх төлөвлөгөөтэй байгаа. Эмчийн зааврын дагуу тухайн вакциныг иргэддээ тариад явна" гэлээ.