x

Б.Одсүрэн: Улаанбаатар хотын авто замыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулаад дуусаж байна

UBS телевизийн "Өглөөний мэнд Улаанбаатар" нэвтрүүлэгт Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн оролцож, "Хотын түгжрэл ба нийтийн тээвэр" сэдвийн хүрээнд ярилцлаа.

-Коронавирусийн үед авто замын хөдөлгөөний ачаалал буурсан гэж бодож байна. Ер нь ямар байгаа вэ?

-Ковидын үед олон байгууллага ажиллаагүй. Томоохон худалдааны төв цагийн зохицуулалтад орж, сургууль, цэцэрлэг зэрэг олон хүн зорчих хөдөлгөөн хийдэг газрууд үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал харьцангуй боломжийн байна. Вакцинжуулалтын дараа хэвийн амьдралдаа орохоор түгжрэл эргээд бий болно. Бид иймээс тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

-Улаанбаатар хотын түгжрэл иргэдийн хамгийн том тулгамдсан асуудлуудын нэг байдаг. Түгжрэл хаана, ямар байршилд хамгийн их байдаг вэ?

-Улаанбаатар хотын замын бүх сүлжээ түгжирч байгаа. Үүний учир шалтгааныг олон талаас нь судалж, шалтгаан, нөхцөлийг тогтоосон. Жишээ нь, зам дээр осол гарахад ард нь яваа бүх машин зогсдог. Осол гарсан учраас цагдаа, даатгалын компаниа дуудна. Үүнээс болж замын нэг шугам хаагддаг.

Мөн бороо, цас орох гэх мэт цаг агаарын онцгой нөхцөлд түгжрэл бий болдог. Түүнчлэн түгжрэлийн оргил цаг гэж бий.

Өглөө 07:00-10:00 цаг хамгийн оргил үе. Хүмүүс ажилдаа явж, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэх гэх мэтээр бүгд замын хөдөлгөөнд оролцдог учраас ачаалал нэмэгддэг. Орой 17:00-20:00 цагийн хооронд мөн оргил ачаалал үүсдэг. Томоохон зах, худалдааны төв амардаг өдөр тэр хавийнх нь зорчих хөдөлгөөн эрс багасдаг байдал ажиглагддаг. Үүнээс дэд төвүүдийг байгуулах, дагуул хотоо хөгжүүлэх шаардлагатай гэдэг дүгнэлт гаргаж байгаа.

Ялангуяа томоохон захуудыг тараан байрлуулах, уян цагийн зохицуулалтад оруулах хэрэгтэй болж байна. Хичээл, сургууль эхлэхээр түгжрэл нэмэгддэг нь судалгаагаар тодорхой болсон. Ойролцоогоор 19-28 хувиар замын хөдөлгөөнд ачаалал үзүүлж байна. Энэ бол сургууль, цэцэрлэгийн хүртээмжтэй холбоотой асуудал. Иймээс бид сургууль, цэцэрлэггүй хороодод 50 сургууль, 95 цэцэрлэг байгуулахаар БШУЯ, Засгийн газартай хамтран судалгааны ажил хийж, төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Замын сүлжээ хотын төвдөө сайн боловч хотын захуудаар төв рүү ордог ганц хоёрхон шугамтай, тэдгээрт өндөр ачаалал үүсдэг. Үүнийг өргөжүүлж, 2-3 шугам нэмж, хэвтээ болон босоо чиглэлийн замуудыг нэмж барих Улаанбаатар хотын авто замыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулаад дуусаж байна. Ирээдүйд Улаанбаатар хотын зам стандартын тоноглолтой сүлжээтэй болох төлөвлөлтүүд, ажлууд хийгдээд явж байна.

-Түгжрэл гэхээр нийт тээврийн хэрэгслийн тоо болон нийтийн тээврийн хүртээмжийн асуудал сөхөгдөнө. Нийслэлийн хэмжээнд автомашины тоо хэд хүрээд байна вэ?

-Одоогийн байдлаар нийслэл хотод 615 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Жилд 40-50 мянган тээврийн хэрэгсэл нэмэгддэг. Эдгээрийн дийлэнх хувь нь буюу 92 хувь нь долоогоос дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл байна. Улаанбаатар хотын өрхийн тоо 414 мянга. Нэг өрхөд 1.5 тээврийн хэрэгсэл ноогдож байна. Гэхдээ өрх бүр тээврийн хэрэгсэлтэй биш шүү дээ. Нийтийн тээврээр зорчих хөдөлгөөн жилээс жилд буурч байгаа. Үүнээс нийтийн тээврийн салбар уналттай байгаа гэдгийг харж болно.

Бид нийтийн тээврээ  хөгжүүлэх шаардлагатай. Иймээс томоохон төсөл, хөтөлбөрүүд, судалгааны ажлууд хийж байна. Азийн Хөгжлийн банктай гэрээ, хэлэлцээрийн түвшинд ажил явж байна. Тодруулбал, нийтийн тээврийн зорчих хөдөлгөөний томоохон хэмжээний судалгаа, маршрутын төлөвлөлт, шинээр барих зогсоолуудын тоо гэх мэтийг нарийвчилж гаргаж байгаа.

-Иргэд замын түгжрэл их байгаа учраас зам, уулзварын тоог нэмэх хэрэгтэй гэдэг саналтай байдаг. Зам, уулзварын тоог нэмэх чиглэлээр ямар ажлууд хийх вэ?

-Уулзваруудын тоог нэмэхээс илүү уулзвараар дамжин өнгөрч байгаа нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Гадаадын туршлагаас харвал, ухаалаг гэрлэн дохио, камерийн системийг нэвтрүүлснээр замын хөдөлгөөний ачаалал 7-9 хувь буурдаг гэх тооцоолол бий. Манай гэрлэн дохионууд 10 гаруй жил болоод хуучирчихсан, засвар, үйлчилгээ шаардлагатай, кабель шугамууд гэмтэлтэй, серверүүд хуучирчихсан, сэлбэг хэрэгсэл нь олдохгүй хэмжээнд хүрсэн. Үүнийг яаралтай солих, шинэ, ухаалаг гэрлэн дохио тавих шаардлагатай. Энэ чиглэлд ажлууд хийж байгаа.  

-Улаанбаатар хотод нийт хүн амын тал хувь нь оршин суудаг. Их хотын залуус соёлтой байх хэрэгтэй. Жолооч нарын хандлага ямар байна вэ?

-Их хотын иргэд орчин үеийн соёлтой байх ёстой. Явган хүний зам таглаад машинаа тавьж болохгүй. Зогсоол дээр машинаа зөв байрлуулах хэрэгтэй. Ер нь жолооч нар явган хүнд тааламжгүй байдлаар, соёлгүй хөдөлгөөнд оролцдог. Үүнийг бодлогын хүрээнд ЗТХЯ-тай хамтран, жолоочийн соёлыг нэмэгдүүлэх, онооны системийг сайжруулах, автомашины оношилгооны асуудалд томоохон өөрчлөлтүүдийг хийх гэх мэт ажлууд хийгдээд эхэлж байгаа.

-Замын түгжрэлийг бууруулах ямар гарц, гаргалгаа байна вэ?

-Нэгдүгээрт, хотын төвийн автомашины зогсоолыг нэмэгдүүлэх ажил хийнэ. Зогсоолыг төлбөртэй болгох ёстой асуудал яригдана. Иргэд зогсоол хайгаад 26 минут явдаг гэсэн тооцоо гарсан. Зогсоолоо яаралтай шинэчилж, сайжруулах ажил хийнэ. Хоёрдугаарт, машин, зам ярихгүй, жолоочийн соёл, нийтийн тээврээ ярина. Хамгийн гол нь явган хүний зорчих хөдөлгөөн маш их саад тотгортой байна. Улаанбаатар хот битүү хашаатай, явахад хүндрэлтэй, явган зам, гэрэлтүүлэг, камер байхгүй, аюулгүй байдал хангалттай биш нөхцөлд байна.

Нийслэлээс "Хашаа" арга хэмжээ явуулж, явган хүний зорчих хөдөлгөөнийг саадгүй болгох ажлууд хийнэ. Нийтийн тээвэрт томоохон шинэчлэл хийх ёстой төсөл, хөтөлбөр байгаа. Парк шинэчлэлийн ажлыг эрчтэйгээр хийж, гэрээ, хэлэлцээрийн түвшинд ажлууд явж байна. Тулгамдаж байгаа асуудал нь зарим гол замууд, тэр дундаа Энхтайваны өргөн чөлөөнд замын ачаалал маш өндөр байдаг. Ийм гол замаар багтаамж ихтэй, хурдтай, цагийн хуваарийн дагуу явдаг тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх тал дээр техник, эдийн засгийн судалгаанууд хийж, ажлууд эхэлсэн.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.78.159)
    Иргэд төслийн хөрөнгийг хянадаг болгож хямд өртөгөөр босдог трамбай гэх мэт
    2021 оны 03 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 1 цаг 11 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 1 цаг 12 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 1 цаг 15 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 1 цаг 17 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 1 цаг 19 мин Эрх мэдлээ урвуулан ашигласан хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүллээ 1 цаг 24 мин Ардын багш С.Дулам ба түүх соёлын шилдэг төлөөллүүд төрийн дээд шагнал хүртлээ 1 цаг 25 мин Ж.Нямаа: Ирээдүйгээ хамгаалах хамгийн хүчтэй хэлбэр нь үнэнтэй нүүр тулгах урлаг 2 цаг 21 мин Орчин үеийн урлагийн хамгийн өндөр үнэтэй зураг дуудлага худалдаагаар зарагдлаа 2 цаг 40 мин 100 кг алтан суултуур дуудлага худалдаагаар зарагдлаа: Үнэ нь таамгаас доогуур байв 2 цаг 41 мин Британид хамгийн өндөр үнээр зарагдсан автомашины улсын дугаарыг арилжив 2 цаг 43 мин NVIDIA компанийн хүчтэй тайлан технологийн аваргуудын хувьцааг огцом өсгөв 2 цаг 46 мин Украины дайныг зогсоох Трампын төлөвлөгөөний заалтуудыг 19 болгож хасжээ 3 цаг 11 мин Абу Дабигийн “Их дуулга”-д зодоглох Монголын жүдочид эх орноосоо мордлоо 3 цаг 14 мин Улаангомд худалдааны төв шатаж, Онцгой байдлынхан шуурхай ажиллаж байна 3 цаг 15 мин Хятад, АНУ-ын удирдагчид утсаар ярьж, тогтвортой харилцааг чухалчлалаа 3 цаг 17 мин Өнөөдөр болох гол үйл явдлууд 4 цаг 58 мин Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 2025–2029 оны гишүүн болов 5 цаг 0 мин Монгол–Японы зөвлөлдөх уулзалт энэ сарын 24-28-нд Токиод болно 5 цаг 6 мин Ээмэг, бөгж худалдан авах гэж байгаад 2.5 сая төгрөгөөр залилуулжээ 5 цаг 7 мин
iИх уншсан
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ
Top