x

Д.Бэхбаяр: Хуурайшилт, түймрийн эрсдэл аюултай түвшинд байна

Жил бүр хавар, намрын улиралд хуурайшилт, салхи шуургатай үед гал түймэр ихэсдэг.

Иргэд хэрхэн сэрэмжтэй байх талаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Бэхбаяраас тодрууллаа.

-Жил бүрийн өдийд гал түймрийн дуудлага ихэсдэг. Өнгөрсөн онд нөхцөл байдал хэр байсан бэ?

-Нийслэлийн хэмжээнд 2020 онд 1813 удаагийн гал түймэр гарснаас шар өвсний түймэр 13.5 хувь буюу 245 удаа гарч, нийслэл орчмын уулын ам, зуслангийн бүсэд 228 га талбай, иргэдийн 18 байшин, дөрвөн гэр, 41 хашаа шатсан.

Улсын Онцгой комисс, ОБЕГ, НОБГ-ын албан даалгавар, удирдамж, дүүргийн Засаг даргын захирамжууд гарсан байгаа. Энэ хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийг ногоон бүсэд өдөр бүр батлагдсан хуваарийн дагуу уулын ам, зуслангийн чиглэлд хяналт шалгалтыг зохион байгуулан, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймэр ихсэх хандлагатай байна.

Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүрэгт он гарсаар зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсан дуудлага ирээгүй байна.

-Энэ жил хуурайшилтын зэрэг ямар байна вэ. Ерөнхий төлөв гарсан уу? 

-Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллээр 2021 оны гурав, дөрөвдүгээр саруудад агаарын хэм Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, дорнод Монголын тал нутаг зэрэг ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-1.5 хэмээр илүү дулаан, олон жилийн дунджаас бага хур тунадастай, нийт нутгаар хуурайшилтын зэрэг өндөр байх төлөвтэй байна.

Өөрөөр хэлбэл, нийслэлийн нутаг дэвсгэрт хуурайшилтын зэрэг их, түймрийн эрсдэл өндөр буюу аюултай түвшинд байгаа. Ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10, есдүгээр сарын 20- ноос арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэл байдаг. Тиймээс шар өвс, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэн бүр сонор, сэрэмжтэй байх хэрэгтэй.

-Шар өвс шатааж байгаад түймэр тавьсан иргэдэд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Өвс шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан бол Зөрчлийн тухай хуулийн 5.14-т заасны дагуу иргэний үүргээ биелүүлээгүй бол, 15.2-д хууль ёсны алба хаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй гэдгээр иргэнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох болон нөхөн төлбөр олгуулна.

-Өнжмөл өвсийг шатаахаас илүүтэй өөр байдлаар цэвэрлэх ямар арга байдаг вэ?

-Хуурайшилтын үед эрсдэлтэй ногоон бүсэд суурьшсан тохиолдолд ил гал гаргаж, өнжмөл өвсөө шатаах нь буруу. Өнжмөл өвсний гал салхины хурдаар тархдаг тул иргэд ил гал гаргаж өвсөө шатаахгүй байх хэрэгтэй. Хашааны хог, өнжмөл өвсөө цэвэрлэж зориулалтын хог тээврийн машинд ачуулах хэрэгтэй. Хаврын хуурайшилтын энэ үед ард иргэд хээр гадаа асаасан гал, шүдэнз, татсан тамхины иш, цогийг бүрэн унтрааж, халуун үнс нурмаа тусгайлан бэлдсэн таглаа бүхий сав, нүхэнд хийх хэрэгтэй.

Мөн шар өвс шатаахгүй байж, гэр, байшин, хашааныхаа гадуур түймрээс хамгаалах зурвас татаж хэвших, насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх, түймэр унтраах шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж ой, хээрийн гал түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй саяхан Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 3 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 6 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 7 мин Эрх мэдлээ урвуулан ашигласан хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүллээ 12 мин Ардын багш С.Дулам ба түүх соёлын шилдэг төлөөллүүд төрийн дээд шагнал хүртлээ 13 мин Ж.Нямаа: Ирээдүйгээ хамгаалах хамгийн хүчтэй хэлбэр нь үнэнтэй нүүр тулгах урлаг 1 цаг 9 мин Орчин үеийн урлагийн хамгийн өндөр үнэтэй зураг дуудлага худалдаагаар зарагдлаа 1 цаг 28 мин 100 кг алтан суултуур дуудлага худалдаагаар зарагдлаа: Үнэ нь таамгаас доогуур байв 1 цаг 29 мин Британид хамгийн өндөр үнээр зарагдсан автомашины улсын дугаарыг арилжив 1 цаг 31 мин NVIDIA компанийн хүчтэй тайлан технологийн аваргуудын хувьцааг огцом өсгөв 1 цаг 34 мин Украины дайныг зогсоох Трампын төлөвлөгөөний заалтуудыг 19 болгож хасжээ 1 цаг 59 мин Абу Дабигийн “Их дуулга”-д зодоглох Монголын жүдочид эх орноосоо мордлоо 2 цаг 2 мин Улаангомд худалдааны төв шатаж, Онцгой байдлынхан шуурхай ажиллаж байна 2 цаг 3 мин Хятад, АНУ-ын удирдагчид утсаар ярьж, тогтвортой харилцааг чухалчлалаа 2 цаг 5 мин Өнөөдөр болох гол үйл явдлууд 3 цаг 46 мин Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 2025–2029 оны гишүүн болов 3 цаг 48 мин Монгол–Японы зөвлөлдөх уулзалт энэ сарын 24-28-нд Токиод болно 3 цаг 54 мин Ээмэг, бөгж худалдан авах гэж байгаад 2.5 сая төгрөгөөр залилуулжээ 3 цаг 55 мин А.Билгүүн: Монголчуудын 30 хувь нь хар тамхины эрсдэлд өртөж байна 3 цаг 57 мин
iИх уншсан
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ...
Top