x

Д.Сумъяабазар: Энхтайваны гүүрийг бүрэн шинэчлэхээр Хятадын талтай ярьж, зураг төслөө хийж байгаа

Хотын дарга Д.Сумъяабазар UBS телевизийн "Өглөөний мэнд Улаанбаатар" нэвтрүүлэгт оролцлоо.

Энэ үеэр Хотын даргаас нийслэлийн түүхтэй холбоотой асуулт асуусан юм. Тэдгээр асуултад хэрхэн хариулсныг хүргэе.

-Улаанбаатар хот анх хэдэн онд Алтан тэвшийн хөндий буюу одоогийн суурьшсан газартаа нүүж ирсэн бэ?

-Улаанбаатар хот 1778 онд нүүж ирсэн. Өндөр гэгээн Занабазар 1635 онд мэндэлж, 1639 онд Өндөр гэгээнийг залж, орд өргөө босгосноор Улаанбаатар хот байгуулагдсан түүхтэй. Үүнээс хойш нүүдэлчин ахуй соёлоо дагаж, өргөө гэдэг хэв маягаа хадгалж, нүүдэллэсэн. Тухайн үеийн шинжлэх ухаан, улс төр, урлаг соёл гээд бүхий л шийдвэр нь шашнаа дагалдаж гарч байсан учраас нийслэл гэж хэлэхээс аргагүй. Тухайн үеийн ноён Юндэндорж Богдхан уулыг дархалж, түүнээс хойш Алтан тэвшийн хөндий буюу дөрвөн уулын дунд Улаанбаатар хотын суурин иргэншлийн шавийг тавьсан. Алтан тэвшийн хөндий Цайны зам буюу худалдааны гол зам байлаа. Өөрөөр хэлбэл, Хиагт ордог зам, говь руу явах замын гол уулзвар байж.

Улаанбаатар хот 1639-1651 онд Өргөө, 1651-1706 онд Номын хүрээ, 1706-1911 он хүртэл Их хүрээ нэртэй байсан. 1911 онд цагаагчин гахай жилийн буюу үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, таван яам, Богд хаант төр улс байгуулагдаж, Нийслэл хүрээ нэр авч, 1924 он хүртэл ийм нэртэй байлаа. Харин 1924 оноос Улаанбаатар нэртэй болсон. Улаанбаатар нэр нь Улаан жамсран, улаан сахиуснаас үүсэлтэй.

-Анх газар шинжиж, Гандангийн дэнж борлож харагдаад сонгосон гэдэг юм билээ. Та энэ талаар дуулж байв уу?

-Тийм ээ, хот, суурин, сүм хийд байгуулахдаа газар, байршил, агаарын урсгал, салхи нь хаанаас вэ гэх мэт олон зүйлийг шинжиж, байгалийн шинжлэх ухааныг зурхайн ухаантай хослуулж, тухайн байршлуудаа сонгодог байсан. Ялангуяа Туул гол, Сэлбэ голоо бараадаж, хот суурин газраа төлөвлөсөн. Дэлхийн том хотууд ч мөн ялгаагүй, усаа барааддаг.

-Хотод өдгөө хэчнээн хүн суурьшиж байна вэ?

-1.539.000 хүн суурьшиж байна. Орж, гарах хөдөлгөөнийг тооцохоор 1.650.000-1.700.000 хүн болж байгаа юм. Нийт хүн амын 47, 48 хувь гэсэн үг.

-Улаанбаатар хот хэдэн хоттой ах дүүгийн, найрамдалт харилцаатай вэ?

-Улаанбаатар хот Анкара, Токио, Бээжин, Тяньжин, Хөххот, Эрхүү, Новосибирск, Нурсултан 15 хоттой ах, дүүгийн харилцаатай. Цаашид энэ хотуудын үйл ажиллагааг гадаад хамтын ажиллагаан дээр суурилж, идэвхжүүлэх бодолтой байна. Какахстаны Нурсултан хамгийн сүүлд С.Амарсайхан даргын үед хамтын харилцаатай хот болсон. Хамгийн анхных нь Москва хот шиг санагдаж байна.

-Хэдэн онд Улаанбаатар нэртэй болсон бэ?

-1924 онд болсон. Богд хаан энэ онд таалал болж, Улаанбаатар гэдэг нэрийг авсан.

-Монгол түмний эв нэгдэлтэй, энх тайван оршихын бэлгэдэл болсон газрыг нэрлэнэ үү?

-Энхтайваны гүүр. Хоёр улсын эдийн засаг,  хамтын ажиллагаа, тусламжийн хүрээнд БНХАУ-ын төмөр замын анги нэгтгэл, Чайна констракшн Энхтайваны гүүрийг барьсан. 1958 онд ашиглалтад оруулснаас хойш 63 жил өнгөрч байна. Гүүрэнд шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байгаа. Энхтайваны гүүр, 120, 220 мянгат гээд маш олон барилга, байгууламжийн бүтээн байгуулалтад БНХАУ-ын барилгын Чайна констракшн оролцсон. Ю.Цэдэнбал дарга Хятадаас ч, Оросоос ч дэмжлэг авдаг, олон талт хамтын ажиллагаа явуулдаг байсан. Удирдагчийн зөв бодлогын үр дүнд хот өргөжин тэлж, тухайн үеийнхээ үйлдвэр инновацийн төв болж байлаа. 1987 он гэхэд Монгол Улс хөнгөн үйлдвэрийнхээ салбараар Хятадаас дээгүүр, тэргүүлэх хэмжээнд байсан. Бид бодлогын алдаа гаргаж, боловсон хүчин, үйлдвэр технологийн бодлогоо алдаж, ажилчин анги нь наймаачин болж, сүүлдээ хувийн хэвшил болж, олон үйлдвэр хоосорсон. Үүнийг давтаж болохгүй. Энхтайваны гүүрийг бүрэн шинэчлэхээр төлөвлөж, Хятадын талтай ярьж, зургаан эгнээ болгон өргөтгөж, явган хүн, дугуйн замтай зураг төсөл хийгээд явж байгаа.

-Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээ хэдэн онд эхэлсэн бэ?

-1925 онд "Монгол транс" гэж ачаа тээврийн нэгтгэл, тухайн үеийн бааз тээвэр ложистикийн үйчилгээ эрхэлж байсан. Харин 1929 онд нийтийн тээвэр анх Амгалан буюу Наймаа хотоос Их Хүрээ буюу одоогийн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн хооронд явж байлаа. Тухайн үед Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейӨндөр хоршоо нэртэй байсан юм. 1.5 сая хүнтэй хотод тохилог, дулаан, хурдан, түргэн шуурхай нийтийн тээвэр хэрэгтэй байна. Тэгэхээр LRT, орчин үеийн шийдэл бүхий WiFi-тай давхар автобусыг эхнээс нь оруулж ирэхээр бэлдэж байна. LRT буюу хөнгөн галт тэргийг Зүүн Европын хотуудтай ижил болгохын тулд ТЭЗҮ хийх зайлшгүй шаардлагатай. Мэргэжлийн багууд ажиллаж байгаа. Метро хийхэд хүн хүч, технологи, хөрөнгө санхүүгийн асуудал зайлшгүй яригдана. Мэргэжлийн байгууллагууд сууж, гадныхнаас зөвлөх үйлчилгээ авч байж, энэ төсөл хэрэгжинэ. Дөрвөн жилийн хугацаанд хийж амжуулна гэж ярихгүй. Гэхдээ судалгаа, тооцоотой, эхний процессыг эхлүүлэхээр тооцож байна. Монгол хүнд чадахгүй зүйл үгүй. Залуучууд сүүлийн үед маш чадвартай болж байна. Залуучуудаараа бахархаж байгаа.

-Нийслэлд 150 гаруй хөшөө, баримал байдаг. Тэдгээрээс хэдийг нь соёлын өвд бүртгэсэн байдаг вэ?

-Ойролцоогоор 12-15 дурсгалт газар бий. Соёлын өвд Богд хааны музей, Чойжин ламын музей, дацан, гандан хийд, Чин ван Ханддоржийн өргөө, Сайн ноён хаан Намнансүрэнгийн өргөө байсан газар, Богдын Шар ордон гээд яривал их тоо гарах байх. 70 гаруй хөшөө, баримал байдаг. Бид цаашид Улаанбаатар хотын хөшөө, дурсгал бүхий газруудыг соёлын өвд бүртгэж, тэр үеийн стандарт, хэв маягаар нь баримаар байгаа юм. Соёлын өвийг сайжруулах, сэргээн босгох ажилд нэлээд хөрөнгө тавьж, ажил эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • иргэн (103.212.119.59)
    уучилаарай , зүгээр байгаа юмаа оролдоод хэрэггүй байхаа , харин нь энд тэнд шинээр хийсэн зам, гарцуудаа л хаагаад тавьсан хаалтуудаа л авчих даа тэгвэл арай дээр болов уу , тэрнээс жил болгон замын боржур хавтан төмөр хайс солидогоо л болих хэрэгтэй ,одоо бүр зүгээр байгаа гүүрээ ,,,, ингэж болохгүй ээ , өөр хийж ажил гэр хороол дунд зам гэрэлтүүлэг камержуулалтаас ч их юм алга даа , амжилт хүсье
    2021 оны 03 сарын 25 | Хариулах
  • Иргэн (202.179.24.73)
    ЗЦГ-ын урд гүүр баригдаж эхэлж байх үед төв рүүгээ гүүр бариад асуудал шийдэгдэхгүй улам түгжрэл ихсэж зарим орон гүүрээ буцааж нураасан гэж ярьж бичиж байсан даа. Тойрсон замаар асуудал шийдэж байсан гэж байсан. Урд нь гар байсан зүйлээ судлах хэрэгтэй.
    2021 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.55.188.44)
    Хаачихсан байгаа эргэлтүүдээ нээгээчээ.
    2021 оны 03 сарын 24 | Хариулах
  • Tungaa (202.126.90.6)
    Zugeer bgaa guuree yaah n ve Uur gazar shiniig barichih
    2021 оны 03 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
2024 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа 19 цаг 46 мин Улаанбурхан өвчний дэгдэлтээр 8648 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас баржээ 19 цаг 47 мин Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн сонсгол Төрийн ордонд болно 19 цаг 48 мин Монголын шинжлэх ухаанд гурван эрдэмтэн академич хэргэм хүртлээ 19 цаг 49 мин Украин улс давхар иргэншлийг зөвшөөрч, хүн амзүйн хямралаас гарах алхам хийв 19 цаг 51 мин Бизнесийн орчинд авлигыг үл тэвчих соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн шинэ алхамууд хийгдэж байна 19 цаг 52 мин БНСУ болон Монгол Улсын Хүний эрхийн комиссууд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 19 цаг 53 мин Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэж байна 19 цаг 53 мин Монгол, Хятадын хил дамнасан төмөр замын төслийг урагшлуулах талаар хоёр тал санал нэгдлээ 19 цаг 54 мин Монгол иргэд БНХАУ-ын хилээр хар тамхи нэвтрүүлэх, борлуулах зэрэг гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гарч байна 19 цаг 56 мин АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа 23 цаг 16 мин “Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна 23 цаг 17 мин Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэг босч эхэллээ 23 цаг 17 мин Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ 23 цаг 18 мин Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохиож байна 23 цаг 20 мин Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх туршилттай танилцлаа 23 цаг 21 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8648 болжээ 23 цаг 21 мин Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх УИХ-ын тогтоолыг баталлаа 23 цаг 22 мин Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүллээ 23 цаг 46 мин АНУ Иранд цохилт өгөх эсэхийг Дональд Трамп хоёр долоо хоногийн дотор шийднэ 23 цаг 46 мин
iИх уншсан
Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" Хорин минутын хот Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парл... Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна Б.Жаргалан: Дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... “Air India” компанийн осолдсон онгоцны бүхээгийн дуу хураагч... Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэн... Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ... Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг”-т баригдаж буй 240 хүүхдийн ц... Азийн Хөгжлийн Банк Монгол төгрөгийн хоёр дахь бондыг гаргаж... Скүүтэр, мопедын ослын тоо эрс нэмэгдэж, аюулгүй байдлыг хан...
Top