Өмгөөлөгч Б.Баасанцогтыг замын цагдаа шалгаж буй бичлэг өнгөрөгч амралтын өдрөөр цахим орчинд цацагдаж, хүний эрхэд халдаж буй талаар иргэд дургүйцлээ илэрхийлсэн.
Засын цагдаа энгэртээ зүүсэн камераар бичлэг хийн, түүнийгээ тараах нь хуульд нийцэх эсэх асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү тайлбарыг өглөө.
Тэрээр “Цагдаагийн байгууллага дотоод үйл ажиллагааны журмын хүрээнд зам дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид бүгд энгэрийн камер ашигладаг. Цагдаагийн алба хаагчийн буруутай үйл ажиллагаа байна уу, иргэний маргаан байна уу гэдгийг энгэрийн камертаа бичдэг. Гэмт хэргийн дуудлага, мэдээллээр очсон цагдаагийн алба хаагч ч гэсэн энгэрийн камераа ажиллуулж, бичлэг хийдэг.
Харин иргэний бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан асуудлаар ЦЕГ‑ын Дотоод хяналт шалгалтын хэлтсээс албаны шалгалт явуул байна. Журмын дагуу бичлэг хийддэг. Цагдаагийн алба хаагч болгон болсон үйл явдлын талаар бичлэг хийнэ. Бичлэгийг прокурорын зөвшөөрлөөр ил болгодог. Тиймээс хаанаас бичлэгийг цацав гэдгийг шалгаж байна" гэлээ.