x

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд агаарын тээврийн оролцоог хэлэлцэнэ

ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төвөөс Аялал жуулчлалын хөгжлийн төвтэй хамтран “Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд агаарын тээврийн оролцоо” сэдэвт зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулна.

“Жуулчинд ээлтэй нисэх буудал” уриан дор болох энэхүү зөвлөгөөн нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, чанар, стандартыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, иргэд, жуулчдын тоог нэг саяд хүргэх”, УИХ-аас баталсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх “нисэх буудлыг түшиглэсэн олон улсын худалдааны төв байгуулж, худалдааны аялал жуулчлалыг хөгжүүлэх” зорилтуудын хүрээнд дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд төрийн байгууллагуудын хамтын оролцоог нэмэгдүүлж, нэгдмэл зохион байгуулалйтад оруулах зорилготой аж.

Зөвлөгөөнд ЗТХЯ, БОАЖЯ, Үндэсний хөгжлийн газар, ИНЕГ болон орон нутгийн байгаль орчин аялал жуулчлалын газрууд, нисэх буудлууд, агаарын тээвэрлэгчдийн төлөөлөл оролцож, Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэхэд иргэний нисэх болон аялал жуулчлалын салбаруудад тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх, орон нутгийн нисэх буудал болон аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны тэргүүлэх зорилтыг тодорхойлон, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хамтран хөгжүүлэх боломжийг судлах, орон нутгийн нисэх буудлуудыг олон улсын стандартад нийцсэн нисэх буудал болгох төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хүний нөөцийн чадавх, үйлчилгээний соёлыг сайжруулах, зорчигч, үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх, зөвлөгөөнөөс гарсан санал, санаачлагыг нэгтгэн холбогдох байгууллагад зөвлөмж боловсруулан хүргүүлэх, үүнийг ажил хэрэг болгоход оролцогчид хамтран ажиллах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна.

Өнөөдрийн зөвлөгөөнд ИНҮТ-ийн дарга П.Мөнхжаргал, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал, Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Бат-Эрдэнэ нар орон нутгийн хөгжлийн бодлого, аялал жуулчлал, нисэх буудлуудын хамтын ажиллагааны талаар илтгэл тавьж хэлэлцүүлэх аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 1 цаг 7 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 1 цаг 9 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 1 цаг 12 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 1 цаг 14 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 1 цаг 15 мин Эрх мэдлээ урвуулан ашигласан хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүллээ 1 цаг 21 мин Ардын багш С.Дулам ба түүх соёлын шилдэг төлөөллүүд төрийн дээд шагнал хүртлээ 1 цаг 22 мин Ж.Нямаа: Ирээдүйгээ хамгаалах хамгийн хүчтэй хэлбэр нь үнэнтэй нүүр тулгах урлаг 2 цаг 18 мин Орчин үеийн урлагийн хамгийн өндөр үнэтэй зураг дуудлага худалдаагаар зарагдлаа 2 цаг 36 мин 100 кг алтан суултуур дуудлага худалдаагаар зарагдлаа: Үнэ нь таамгаас доогуур байв 2 цаг 38 мин Британид хамгийн өндөр үнээр зарагдсан автомашины улсын дугаарыг арилжив 2 цаг 39 мин NVIDIA компанийн хүчтэй тайлан технологийн аваргуудын хувьцааг огцом өсгөв 2 цаг 42 мин Украины дайныг зогсоох Трампын төлөвлөгөөний заалтуудыг 19 болгож хасжээ 3 цаг 8 мин Абу Дабигийн “Их дуулга”-д зодоглох Монголын жүдочид эх орноосоо мордлоо 3 цаг 11 мин Улаангомд худалдааны төв шатаж, Онцгой байдлынхан шуурхай ажиллаж байна 3 цаг 12 мин Хятад, АНУ-ын удирдагчид утсаар ярьж, тогтвортой харилцааг чухалчлалаа 3 цаг 14 мин Өнөөдөр болох гол үйл явдлууд 4 цаг 55 мин Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 2025–2029 оны гишүүн болов 4 цаг 57 мин Монгол–Японы зөвлөлдөх уулзалт энэ сарын 24-28-нд Токиод болно 5 цаг 3 мин Ээмэг, бөгж худалдан авах гэж байгаад 2.5 сая төгрөгөөр залилуулжээ 5 цаг 4 мин
iИх уншсан
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ
Top