Өнөөдөр өглөөний 09:00 цагийн байдлаар Улаанбаатарт 206 тохиолдол бүртгэгдсэн талаар Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоо вакцинжуулалтын Ажлын хэсгийнхэнтэй хуралдаж байна.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд шийдвэр гаргахдаа эрүүл мэнд, эдийн засаг, вакцинжуулалтын нийлүүлэлтийг түргэсгэх, иргэдээс мэдээлэл нуухгүй, мэдээллийг ил тод хүргэж, хөл хорио тогтоох бол эрт мэдээлэх чиглэлийг өгчээ.
Мөн УОК, НОК-ыг өнөөдөр хуралдуулах үүрэг өгчээ.
Тэгвэл Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу өнөөдөр Улсын Онцгой комисс хөл хорио тогтоох эсэх асуудлаар хуралдахаар болжээ.
Одоогоор хэдэн цагаас хуралдах нь тодорхойгүй байна.