x

Ж.Гүррагчаа, В.А.Жанибеков нарыг Улаанбаатар хотын Хүндэт иргэнд өргөмжиллөө

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Хүн төрөлтхтөн сансарт ниссэний 60, Монгол хүн сансарт ниссэний түүхт 40 жилийн ой өнөө жил тохиож байна. Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын нисгэгч В.А.Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн гэдэг. Нисэх багийнхан сансарт найман өдрийн турш байж, энэ хугацаандаа дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд амжилттай газардсан аж.

Уг нислэгийн эрдэм шинжилгээний хөтөлбөрийг боловсруулах ажлыг тухайн үед БНМАУ-ын ШУА-ынхан дангаараа хариуцаж байжээ.

Тэр үеэр баг хамт олон Атлантын далай, Латин Америк, Арабын хойг гээд тив газрууд, Канад, АНУ, Куба зэрэг улсууд болон ашигт малтмал, амьтан судлал гээд газар зүйн төлөвлөгөөт олон зураг авсан гэдэг. Тэдгээр зургууд олон салбарын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан аж. Ялангуяа газрын мэдээлэлд буюу дэлхийн улс орны загас агнуурын аж ахуй хөгжихөд түлхүү ашиглажээ.

Энэхүү үйл явдлын дараа Монгол Улс нь сансрын уудамд техникээ гаргаж, туршсан дэлхийн тав дахь орон, сансар судалгааны төхөөрөмж бүтээж нислэгийн явцад бүтээж 20 дахь орон, өөрийн нисгэгчээ нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, хүн төрөлхтний сансар судлалын түүхэнд нэрээ мөнхөлсөн юм. Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь сансарт ниссэн Монголоос анхны хүн, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн түүхэнд бичигдсэн билээ.

Нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар хамтран Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан залууст түүхийг таниулах, бахархуулах бүтээлч ажлууд санаачлан хэрэгжүүлж байна. Мөн энэ хүрээндээ БНМАУ, ЗХУ-ын баатар Ж.Гүррагчаа, БНМАУ, ЗХУ-ын хошой баатар В.А.Жанибеков нарыг Улаанбаатар хотын Хүндэт иргэнд өргөмжлөөд байна.

Ж.Гүррагчаа нь 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төрж, 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нислэгийн дамжаанд суралцсан. Улмаар 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсжээ. Тэрбээр 1978 оноос ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжэт Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байдаг. 1978 онд Ж.Гүррагчаа нь ардын армийн ахмад цолтой байсан бөгөөд түүнийг сансарт ниссэний дараа БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар цолоор шагнаж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Нүүдэлчдийн өв соёл “Аман хэл хуур”-ын өдөр энэ сарын 30-нд тохионо 1 цаг 12 мин Binance-ийн үүсгэн байгуулагч ХАМАС-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй 1 цаг 14 мин Трамп, Ши Жиньпин нарын уулзалт дөрөвдүгээр сард Бээжинд болно 1 цаг 17 мин Улаанбаатар руу хоногт 2200–4400 тонн хагас коксон түлш тээвэрлэж байна 1 цаг 19 мин Японы Байнгын төлөөлөгч НҮБ-ын тэргүүнд захидал хүргүүлжээ 1 цаг 20 мин Эрх мэдлээ урвуулан ашигласан хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүллээ 1 цаг 26 мин Ардын багш С.Дулам ба түүх соёлын шилдэг төлөөллүүд төрийн дээд шагнал хүртлээ 1 цаг 27 мин Ж.Нямаа: Ирээдүйгээ хамгаалах хамгийн хүчтэй хэлбэр нь үнэнтэй нүүр тулгах урлаг 2 цаг 23 мин Орчин үеийн урлагийн хамгийн өндөр үнэтэй зураг дуудлага худалдаагаар зарагдлаа 2 цаг 41 мин 100 кг алтан суултуур дуудлага худалдаагаар зарагдлаа: Үнэ нь таамгаас доогуур байв 2 цаг 43 мин Британид хамгийн өндөр үнээр зарагдсан автомашины улсын дугаарыг арилжив 2 цаг 44 мин NVIDIA компанийн хүчтэй тайлан технологийн аваргуудын хувьцааг огцом өсгөв 2 цаг 47 мин Украины дайныг зогсоох Трампын төлөвлөгөөний заалтуудыг 19 болгож хасжээ 3 цаг 13 мин Абу Дабигийн “Их дуулга”-д зодоглох Монголын жүдочид эх орноосоо мордлоо 3 цаг 16 мин Улаангомд худалдааны төв шатаж, Онцгой байдлынхан шуурхай ажиллаж байна 3 цаг 17 мин Хятад, АНУ-ын удирдагчид утсаар ярьж, тогтвортой харилцааг чухалчлалаа 3 цаг 19 мин Өнөөдөр болох гол үйл явдлууд 5 цаг 0 мин Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 2025–2029 оны гишүүн болов 5 цаг 2 мин Монгол–Японы зөвлөлдөх уулзалт энэ сарын 24-28-нд Токиод болно 5 цаг 8 мин Ээмэг, бөгж худалдан авах гэж байгаад 2.5 сая төгрөгөөр залилуулжээ 5 цаг 9 мин
iИх уншсан
О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ
Top