НӨАТ-ын сугалааны энэ сарын ээлжит тохирол орон даяар өнөөдөр явагдлаа.
Тохиролд 2021 оны Хоёрдугаар сарын 1-28-ны хооронд худалдан авалтаар олгогдож, eBarimt системд бүртгэгдсэн 23,770,232 баримт хамрагдсан байна.
Үндсэн тохирлын дугаар: 61842713
-
30 мянган төгрөгийн азтан - 21456
-
100 мянган төгрөгийн азтан - 2142
-
500 мянган төгрөгийн азтан - 217
-
Нэг сая таван зуун мянган төгрөгийн азтан - 16
-
Гурван сая төгрөгийн азтан - 1 тус тус тодорлоо.
Харин 20 сая төгрөгийн болон энэ удаагийн тохирлын супер шагналын сан 40 сая төгрөгийн азтан тодорсонгүй.
Супер тохирлын дугаар 07676080 байсан бөгөөд найман орон таарч азтан тодроогүй тул дараагийн сарын сугалаа руу шилжлээ.
Ийнхүү НӨАТ-ын сугалаанаас нийт 23832 хүн азтан боллоо.