x

Бээжин хоттой хамтын ажиллагаагаа сайжруулна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, БНХАУ-ын Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн их хурлын байнгын хороо хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичиг нь хотуудын хоорондын ойлголцлыг  шинэ шатанд гаргаж, иргэдэд үр өгөөжтэй, эрх тэгш,  харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм.

Тухайлбал, хоёр хотын бодлогыг тодорхойлох байгууллага болох НИТХ болон Бээжин хотын АТИХ-ын Байнгын хороо хоорондын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, талуудын найрамдалт харилцааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх, нийтийн аюулгүй  байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зам нийтийн тээврийн үйлчилгээний хяналт, зохицуулалтыг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах, боловсрол шинжлэх ухааны болон бусад салбарын харилцаанд дэмжлэг үзүүлэх, аялал жуулчлал, соёлын харилцааг идэвхжүүлэх зэрэг асуудлуудыг нарийвчлан тусгасан байна.

Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан “Өнгөрсөн тавдугаар сард Бээжин хотын АТИХ-ын байнгын хорооны дарга ноён Ли Вэйн урилгаар хийсэн айлчлалын хүрээнд энэхүү  хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байна. Үүний гол агуулга нь хоёр хотын хамтын ажиллагааг сайжруулах юм.

Тэр дундаа Бээжин хот нь иргэдийн аюулгүй орчин бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр сүүлийн үеийн технологи дээр суурилж, ухаалаг хотын шийдэл дээр тулгуурлаж хотын аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг. Тиймээс энэ чиглэл дээр хамтран туршлага хуваалцаж ажиллана. Мөн Улаанбаатар хотын төр захиргааны байгууллагын албан хаагчдыг бүх салбарын хүрээнд сургах, дадлагажуулах төлөвлөгөө бий. Хамгийн чухал нь агаарын бохирдлыг бууруулахын тулд орон сууцны хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлнэ” гэсэн юм.

Бээжин хотын АТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Жан Чинг “Энэ хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд гурван зүйл дээр анхаарах ёстой. Нэгдүгээрт хоёр хотын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах. Хоёрдугаарт эдийн засаг, бүтээн байгуулалтын чиглэлээр хамтарч ажиллах. Гуравдугаарт дүүргүүдийн харилцааг бэхжүүлэх. Цаашдаа эдгээр чиглэлээр хамтарч ажиллах болсондоо баяртай байна” гэв.

Үүний дараа Бээжин хотоос Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн Бээжин хотын АТИХ-ын байнгын хорооны дэд дарга тэргүүтэй албаны хүмүүстэй НИТХ-ын төлөөлөгчид хамтын ажиллагааны талаар санал  солилцлоо.

Эх сурвалж:  НИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 7 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 8 мин Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болж орон нутагруу ачигдаж байна 9 мин Powerball сугалаанаас 1.8 тэрбум ам.доллар хожжээ 13 мин Бизнес эрхлэгчдэд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг танилцууллаа 14 мин Онцгой байдлын байгууллага 4425 хүний амь насыг аварч, гамшигтай тэмцэх чадавхаа бэхжүүлж байна 19 мин Нийслэлийн шилдэг сургууль, цэцэрлэгүүдийг шалгаруулж урамшуулна 21 мин "Сэлбэ хот" төслийн эхний ээлжийн орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 23 мин Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий тов гарлаа 38 мин “Ногоон хэрэм” төслийн дөрөвдүгээр үе шатыг эхлүүлэх талаар санал солилцлоо 2 цаг 16 мин Жендерийн сэдэвт уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа 2 цаг 20 мин Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна 2 цаг 21 мин Баянхошуу, Шархадад 5000 айлын ногоон орон сууц барьж байна 2 цаг 29 мин Дорнод аймагт улаанбурхан өвчний 25 тохиолдол батлагджээ 2 цаг 31 мин 2026 онд зохион байгуулах соёл, аялал жуулчлал, спортын үйл ажиллагааны цаглаврыг баталлаа 2 цаг 35 мин Тусгаар тогтнолын ойд зориулж Үндэсний номын санд далбаа мандуулж, үзэсгэлэн дэлгэнэ 2 цаг 36 мин АНУ Нигерт цэргийн ажиллагаа явуулж, террористуудыг устгав 2 цаг 38 мин Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... 3 цаг 35 мин Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чадах уу гэдгийг л харъя 3 цаг 50 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 4 цаг 11 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд...
Top