x

2020 оны Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум Сөүл хотод болно

Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум “Нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн дор Улаанбаатар хотод амжилттай болж өндөрлөлөө. 2014 оноос хойш 2 жилд нэг удаа зохион байгуулагдаж байгаа энэхүү чуулганыг 2020 онд аль улсын ямар хотод зохион байгуулах талаар зөвлөлдөж шийдвэрээ гаргалаа. Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг зохион байгуулахаар БНСУ-ын Сөүл хот, БНХАУ-ын Чанчунь хотууд өрсөлдлөө. Тэд өөрсдийн хотын давуу талыг сурталчилж, танилцуулсан юм.

БНСУ-ын Сөүл хот Өмнөд Солонгос улсын нийслэл бөгөөд 10 гаруй сая хүнтэй. Засаг захиргааны хувиараар улсын нэгдүгээрт орох онцгой том хот юм.  Сөүлийн цамхаг, Түндэмүний загварын ордон, Лотте ордон зэрэг гадаад, дотоодын жуулчдыг татах олон орчин үеийн өнгө үзэмжтэй олон бүтээн байгуулалт байхаас гадна дэлхийд эхний 10 дугаарт орох жуулчин хүлээн авдаг хот юм. Тодруулбал жилд 10 сая гаруй жуулчин Сөүл хотыг зорьдог ажээ. Сөүл хотыг зорьсон агаарын тээврийн гол буудал Инчон нь 2005-2013 онд дараалан дэлхийн шилдэг нисэх буудлаар шалгарч байсан. Зүүн Хойд Азидаа онцгой том хот төдийгүй бусад улсын сонирхлыг татсан хот юм. Учир нь дэд бүтэц талаасаа давуу талтай төдийгүй Инчоны нисэх онгоцны буудлаас зочдыг хүлээн авч байрлуулах ажлыг дээд хэмжээнд зохион байгуулах боломжтой юм. Сөүл хот Олон улсын хурал, олон арга хэмжээг зохион байгуулж байсан туршлагатай. Тухайлбал 1986 оны Азийн наадам, 1988 оны зуны олимп, 2002 оны Хөлбөмбөгийн ДАШТ, 2010 оны “Их 20”-ийн уулзалт зэрэг спорт, улс төрийн холбогдолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ.

БНХАУ-ын Чанчунь хот нь 8 сая гаруй хүн амтай. Чанчунь хотын алдартай Чинбай уул нь Сибирийн ан амьтантай, онгон дагшин байгальтай зэрлэг ойгоор хүрээлэгдсэн. Мужийн баруун хэсэг нь ус, намаг ихтэй бөгөөд олон нуурын тогтоцтой газар юм. Нүүдлийн шувууд, Сибирийн тогоруу Сонхуа голд ирж нутагладаг бөгөөд энэхүү голыг даган нутгийн иргэд эрдэнэ шиш тариалдаг байна. Чанчунь хотын бараа бүтээгдэхүүн чанарын хувьд сайн байдаг бөгөөд дэлхийн зах зээлд нийлүүлэгддэг. Хөдөө аж ахуйг хөгжүүлж ялангуяа мал аж ахуйн фермерийг дэлхийд тэргүүлэх салбар болгохоор ажиллаж байна. Мөн олон улсын хурал зохион байгуулж байсан туршлагатай төдийгүй үзэсгэлэнт байгальтай учир ирсэн зочид байгалийн үзэсгэлэнтэй танилцах боломжтой. 2020 оны Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг зохион байгуулвал “Хотын усны менежмент, ухаалаг хотын хөгжил” сэдвийн дор чуулах талаар танилцууллаа.

Танилцуулгын дараа форумд оролцогч зочин хотын дарга нараас нууц санал хураалт явууллаа. Нийт 16 санал ирснээс БНСУ-ын Сөүл хотод 11, БНХАУ-ын Чанчунь хотод 5 санал ирж 2020 оны Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдахаар боллоо.

Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг зохион байгуулах болсон БНСУ-ын Сөүл хотын Захиргааны асуудал хариуцсан дэд дарга Жун Бён Юн-д Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хотуудын шилжин явах цомийг гардуулан өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 8 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 9 мин Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болж орон нутагруу ачигдаж байна 10 мин Powerball сугалаанаас 1.8 тэрбум ам.доллар хожжээ 14 мин Бизнес эрхлэгчдэд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг танилцууллаа 15 мин Онцгой байдлын байгууллага 4425 хүний амь насыг аварч, гамшигтай тэмцэх чадавхаа бэхжүүлж байна 20 мин Нийслэлийн шилдэг сургууль, цэцэрлэгүүдийг шалгаруулж урамшуулна 22 мин "Сэлбэ хот" төслийн эхний ээлжийн орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 24 мин Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий тов гарлаа 39 мин “Ногоон хэрэм” төслийн дөрөвдүгээр үе шатыг эхлүүлэх талаар санал солилцлоо 2 цаг 17 мин Жендерийн сэдэвт уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа 2 цаг 21 мин Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна 2 цаг 22 мин Баянхошуу, Шархадад 5000 айлын ногоон орон сууц барьж байна 2 цаг 30 мин Дорнод аймагт улаанбурхан өвчний 25 тохиолдол батлагджээ 2 цаг 32 мин 2026 онд зохион байгуулах соёл, аялал жуулчлал, спортын үйл ажиллагааны цаглаврыг баталлаа 2 цаг 36 мин Тусгаар тогтнолын ойд зориулж Үндэсний номын санд далбаа мандуулж, үзэсгэлэн дэлгэнэ 2 цаг 37 мин АНУ Нигерт цэргийн ажиллагаа явуулж, террористуудыг устгав 2 цаг 39 мин Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... 3 цаг 36 мин Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чадах уу гэдгийг л харъя 3 цаг 51 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 4 цаг 12 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд...
Top